НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57-Р СУРГУУЛИЙН ТАЙЛАН Хэвлэх

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57-Р СУРГУУЛИЙН “ИКС-ӨҮ” КОМПЬЮТЕРИЙН ТАЙЛАН

2010-2011 оны хичээлийн жилд 4д, 4в ангийн нийт 48–н сурагч энэ хөтөлбөрт хамрагдаж, 4-р ангийн “Икс-Өү” компьютерийн хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа явуулав. Сурах бичигтэй болсноор сурагчдын сурах идэвх нэмэгдэж ,багшийн ажлын ачаалал багасаж, хичээлдээ хэрэглэхэд нилээд дөхөм гарын авлага болсон.

Хөтөлбөрийн агуулгын дагуу 34-н цагийн агуулгыг “Төсөлт ажил”-хичээлийн цагаар болон хичээл болгонтой холбогдуулан хичээллэж байлаа. Энэ хичээлийн жилд:

  • Интернетэд холбогдож, сурагчид өөрийн хэрэгцээт мэдээллээ интернетээс авч сурсан ба тэдний хэрэгцээ шаардлагад нийцэж байсан.

  • 2010 оны 10 сард болсон хөтөлбөрт хамрагдсан бүх сургуулийн тайлант үзэсгэлэнд 2 ангийн нийт сурагчдын бүтээлээр идэвхтэй оролцсон ба сурагч бүр өөрийн бяцхан номтой болсон нь тэдний бүтээл туурвих алхам тавигдсан.

  • Сургуульдаа нийт багш сурагчдын дунд сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан.

  • Багш Уранчимэг сургуулийн залуу багш нарын “Багшийн хөгжил” сэдэвт илтгэлийн уралдаанд “ИКС-ӨҮ” компьютерийн талаар илтгэл тавьсан.

  • ИКС-ӨҮ” компьютерийн анхан шатны олимпиадын 1-р шатыг сургуульдаа явуулж, сурагч Ганчимэг, Цэцэнням, Солонго нар шалгарч 2-р шатанд оролцох эрхтэй болсон.

  • Сургуульдаа нийт багш сурагчдын дунд сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан.

Тайлан бичсэн: Багш Б.Туяацэцэг, Ш.Уранчимэг