БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАЙЛАН Хэвлэх

БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГА АНГИД "ХҮҮХЭД БҮРТ КОМПЬЮТЕР" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТАЙЛАН

2010-2011 оны хичээлийн жил

“БОЛОВСРОЛ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ НЬ:

Энэ хичээлийн жилд 3 бүлгийн 100 сурагч, анги удирдсан багш нар сургалтандаа “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжээс зохион явуулсан тайлант үзэсгэлэнд УБ хотноо 1 менежер, 2 багш, 3 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Өөрийн сургуулийн онцлог, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, багш Д.Одончимэг, 32 ангийн сурагч А.Энх-Ундрах, 43 ангийн сурагч Э.Өнөмөнх, 51 ангийн сурагч А.Үүрцайх нар амжилттай оролцож, 4-р ангийн ангилалд Э.Өнөмөнх III байр, 5-р ангийн ангилалд А.Үүрцайх V байр эзэлсэн.

 

“Чадвар” онлайн уралдаанд 3,4,5-р анги, багш нарын ангилалд багш, сурагчдаа оролцуулснаас 51 ангийн сурагч А.Үүрцайх 7-р байр, Мөнхбат 14-р байр, Алтангэрэл 16-р байр тус тус эзэлсэн. Нэгжээс зохион явуулсан графикт сургалт, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд багш, сурагчдаа өргөнөөр хамран оролцуулсан. Хүүхэд бүр өөрийн гарын авлага номтой болсон нь бие даан суралцах, чадвараа ахиулахад нөлөөлсөн.

Ч.Батмаа багштай 32 анги нь 29 сурагчтай. 6 сурагч дундаа, хэрэглэдэг. Батмаа багш нь хөтөлбөрийн дагуу сургалтандаа хэрэглэж, багш нарын ур чадварын хичээлийн уралдаанд монгол хэлний хичээл заахдаа ХО компьютер ашиглан заасан нь амжилттай болсон. Энэхүү уралдаанд багш тэнхимдээ 1-р байр, сургуульдаа эхний 10-т шалгарсан. Ангийн сурагчдын дунд чадварын түвшний шалгалтыг 2 удаа, “Би чадна” уралдааныг 2 үе шаттайгаар зохион явуулсан.

Б.Цэцэгдэлгэр багштай 43 анги нь 36 сурагчтай. Сурагчдынхаа хийсэн бүтээлээр тогтмол үзэсгэлэн гаргаж, эцэг эх, багш нарт сурталчилсан. “Би чадна” уралдааныг 2 үе шаттайгаар зохион явуулж, аваргуудаа тодруулсан. Сурагч Өнөмөнх улсын хэмжээнд явагдсан “Би чадна” уралдаанд оролцож , Өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдсан.

Д.Одончимэг багштай 51 анги 39 сурагчтай. Икс Өү компьютерийн үзэсгэлэн сургуулийн хэмжээнд 2 удаа, “Би чадна”, “Миний ХО” уралдааныг 2 үе шаттайгаар тус тус зохион явуулж, аваргуудаа шалгаруулсан. Би чадна улсын уралдаан, Чадвар онлайн уралдаанд ангийн сурагчдаа амжилттай сайн зохион байгуулж оролцуулсан. Энэ хичээлийн жилд монгол хэл, математик, дүрслэх урлаг, байгаль, нийгмийн ухааны хичээлүүдэд агуулгын хүрээнд уялдуулан хичээл зааж байгаа нь сурагчдын сурах идэвх, сонирхлыг өрнүүлж байсан. Ангийн багшийн хувьд сурагчдаа чадваржуулах тал дээр нэлээн анхаарч ажилласан үр дүнд хүрсэн гэж үзэж байна.

Энэ хичээлийн жилд манай сургуулийн сурагчдын хэрэглээний чадвар улам сайжирсан. Шинээр гарын авлага гаргасан нь бие даан суралцахад дөхөм байлаа. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа баяртай байна.

Тайлан бичсэн: Сургалтын менежер Ц.Баясгалан