Дорнод аймгийн 11 сургууль Хэвлэх
Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 сургууль
Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Аймгийн тэргүүний 11-р сургуульд 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургууль 2-5-р ангийн багш нарынхаа дунд ИКС-ӨҮ компьютерийг ашиглан хичээл заах “УР ЧАДВАР”-ын уралдааныг 2010.04.15-16-ны өдрүүдэд зохион явууллаа. Энэ уралдааны явцаас үзэхэд: Суралцагчид компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглан суралцаж, мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч байгаа нь чухал ач холбогдолтой байна. Мөн багш нар өөрсдөө компьютерээ сургалтанд бүрэн ашиглаж сургалтыг үр дүнтэй явуулж байгаа нь харагдлаа. Энэ ч үүднээс  багш нарын дунд зохион байгуулсан компьютер ашиглан хичээл заах “УР ЧАДВАР”-ын уралдаан нь үр дүнтэй ажил болж өнгөрлөө.