МЭНДЧИЛГЭЭ Хэвлэх

Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдмийн баяраа тэмдэглэж буй нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн болон  эцэг эхчүүддээ 2012- 2013 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Икс өү компьютерийг сургалтанд ашигласан 4 жилийн хугацаанд бага ангийн сурагчид   мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олж,  програмуудын үндсэн ойлголттой болж, тэдгээрийг өдөр тутам хичээл бүрт хэрэглэснээр компьютер дээр  зурж, бичиж, төсөл бүтээлүүд хийж сурсан төдийгүй сурагчдын сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт, чанар  тодорхой хувиар дээшиллээ.

Манай хамт олон энэ хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн даргын баталсан үйл ажиллагааны төлөвлөлтийг үндэслэн “Икс өү компьютерийг сургалтад бүтээлчээр ашиглах , багш сурагчдын чадварыг нэмэгдүүлэх, нэгж хичээлийн чанарыг сайжруулахад икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгох” зэрэг зорилтуудыг удирдлага болгон ажиллана.

Ажлын хүрээнд 201
2-2013 оны хичээлийн шинэ жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

 

 

Үүнд:
•     ЕБС- ийн 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, нэгжийн даргын баталсан “ Икс өү компьютер”-ийн агуулгын үлгэрчилсэн  хүрээ
г удирдлага болгон бага боловсролын чанарыг сайжруулахад икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон чанартай ашиглах.
•Сургуулиудын интернэт, сервэр компьютерийн хэвийн ажиллагаа
, засвар үйлчилгээг ханган ажиллах
•Сургуулийн номын сан
болон сургуулийн удирдлагаар дамжуулан хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын сурагчдыг “Икс өү компьютерийн гарын авлагаар бүрэн хангах
•Хөтөлбөр хэрэгжсэнээр  сурагчдын сурлагын чанар, хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйд гарч байгаа өөрчлөлт
зэрэгт судалгаа,  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цахим хичээл, сурах бичгийг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх
•Багш, суралцагчдын авъяас билгийг хөгжүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнийг явуулж, зохион байгуулах санхүү, материалын болон эрх зүйн орчинг бүрд
үүлнэ.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс энэ хичээлийн жилд монгол хэлний хичээлийн мэдлэг чадварыг үнэлэх Монгол хэл – 2, 3, 4, 5” гарын авлагыг боловсруулж, багш, эцэг эхчүүд, хүүхэд багачууд та нартаа өргөн барьж байна.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтмолжиж, багш сурагчдын чадвар өдрөөс өдөрт дээшилж буй энэ үед тухайн сургуулийнхаа сурагчдын идэвхийг өрнүүлж, тэдний авьяасыг хөгжүүлж, икс өү компьютерийг сургалтад тогтмол хэрэглэж ажиллах нь хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын удирдлага, сургалтын менежер, багш нарын үүрэг оролцооноос шууд хамааралтай болсон билээ.

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр болон багш сурган хүмүүжүүлэгч бид бүхний нийлмэл зорилт, эрхэм үүрэг нь - Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх, мэдээлэл хүртэх хүртээмжтэй тэгш байдлыг бий болгох, бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болгох суурийг тавих явдал бөгөөд энэ үйлсэд Таны оруулах хувь нэмэр, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын хариуцлагад бид эргэлзэхгүй байна.


Эрхэм хүндэт  эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нартаа
эх орны маань шавхагдашгүй эх унд
рага болсон хүүхэд багачуудыг  сурган хөгжүүлэх   үйлсдээ их амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хамт олон
201
2-09-01