Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Танин мэдэхүй
Заан PDF Хэвлэх Имэйл

Заан нь 3-8 метр хүртэл том байдаг. Насанд хүрсэн заан нь 5000 килограмм хүрдэг. Энэ амьтныг хүнтэй харьцуулахад үнэхээр үлэмж биетэй хөлийн хурууны хумс нь гэхэд л хүүхдийн гар шиг том. Зааны 2 соёо нь дэлхийн хамгийн том шүд бөгөөд 1 соёо нь л гэхэд насанд хүрсэн хүн шиг урт байдаг. Заан нь өдөрт дунджаар 100 килограмм өвс ургамал иддэг. Заримдаа заан хэт том биетэй учир бүхэл бүтэн модыг навчтай нь мөчиртэй нь хүү татан унагаачихдаг. Зааны зулзага 3-4 сар эхийнхээ сүүг уудаг. Заан нь жижиг эсвэл том бүлээрээ амьдардаг. Хамгийн туршлагатай эм заан нь сүргээ удирдан авч явдаг нь бусад арслан мэтийн амьтдаас ялгаатай юм. Заан нь маш урт хошуутай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар өндөр модноос ургамал жимс олж идэх бөгөөд хошуугаараа ус сорон ам руугаа дамжуулан уудаг байна. Тэр хошуугаараа бүрээ шиг дуугарч ч чадна. Өөрөөр хэлбэл бие биетэйгээ харьцахад нь хошуу нь бас л гол үүрэг гүйцэтгэдэг.

 
Яагаад хүмүүс дээр үед жижиг биетэй байсан бэ? PDF Хэвлэх Имэйл

Дундад зууны үеийн ор болон бусад гэрийн тавилгуудыг бид музейд харж болдог. Тэдгээр нь өнөөгийнн бидний тавилгуудтай харьцуулхад үнэхээрийн инээдтэй жижиг байдаг. Үүнээс харахад дээр үеийн хүмүүс хоол хүнснээсээ болж тийм ч том биш байсан байна гэж үзэж болно. Маш олон төрлийн хүнсний бүтээгдхүүн яг төмс, эрдэнэ шиш, улаан лооль шиг Европт танил биш байсан юм. Нэг талаар ховор дутмаг байсан хоол тэжээлээс болж хүний биеийн өсөлтөд нөлөөлөөд зогсохгүй амьдрах нөхцөл таатай бус байснаас жижиг болоход нь нөлөөлсөн байна.

 
Хэрхэн нарнаас хамгаалах тос үйлчилдэг вэ? PDF Хэвлэх Имэйл

Нарны гэрэл арьсыг түлж чадна. Яагаад гэвэл нар нь бөөгнөрсөн халуун энерги л гэсэн үг. Нарнаас хамгаалах тос нь 2 байдлаар хамгаалдаг : Эсвэл нарны тос нь жижигхэн хэсгүүдтэй бөгөөд энэ нь арьсан дээр нимгэн хаалт болон тогтоож гэрлийг маш бага хэмжүүгээр арьс руу нэвтрүүлдэг. Эсвэл гэрлийн нөлөөгөөр хувирч ихэнх нарны энергийг саармагжуулдаг бодистой байдаг. Энэ 2 нь хэсэг хугацаанд хүний арьсыг хамгаалдаг бөгөөд нарнаас хамгаалах тосыг - Нарыг гадагш гаргагч гэж ярьдаг юм.

 
Яагаад халуунд нохой хэлээ унжуулдаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Хэрвээ халуун болвол бидний биеэс хөлс ялгардаг. Харин ялгарсан хөлс нь ширгэж замхран алга болж харин хүний бие сэрүүцдэг байна. Харин нохой бол маш шигүү ургасан үстэй байдаг тул хүн шиг сэрүүцэж чаддаггүй юм. Нохой зөвхөн үсгүй хэсгээрээ л хөлөрдөг. Өөрөөр хэлбэл хэлээ гаргаж. Тийм учраас нохой халууцвал амаа том ангайж хэлээ гарган сэрүүцэхээс өөр аргагүй юм.


 
Яагаад аливаа зүйлс түлэгдэхээрээ хар өнгөтэй болдог вэ? Яагаад ногоон болж болохгүй гэж? PDF Хэвлэх Имэйл

Мод, хуванцар эсвэл цаас бүгд эхлээд өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Гэвч шатаасны дараа эдгээр материалууд хар өнгөтэй л болдог. Учир нь эдгээр нь бүгд нүүрстөрөгчтэй байдаг бөгөөд шатахаас өмнө бүгд л ямар нэгэн өөр өнгөөр будагдсан байдаг гэж хэлж болно. Харин шатаахад энэ өнгөнөөс салж тас хар болдог байна.


 

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL