Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Танин мэдэхүй
Галт уул PDF Хэвлэх Имэйл

Галт уул




Галт уул нь олон зуун жил амгалан нойрсож байгаад гэнэт л 1 өдөр тэсэрч гарч ирдэг.
Хэрвээ магма нь гадагш гарвал тэр даруйдаа хөрч эхэлдэг. Харин гадагш гарсан тэр бөөн чулуулгийг нь ЛАВ гэж нэрлэдэг. Энэ нь дэлбэрсэн галт уулынхаа бэлээр урсаж чулуу шиг хатуу болж тогтдог байна. Лавын хэсгүүд дүүрэн хөөс хийгээр дүүрэн байдаг. Галт уулнаас хөвсгөр нүхтэй уушгин чулуунууд гардаг ба тэр нь усанд хөвөх чадвартай байдаг байна. Галт уулын дэлбэрэлтийг хүн 100 гаруй километрийн цаанаас сонсож болдог юм. Халуун магма нь дэлхийн цардсын нүх сүвээр үргэлж аялж байдаг.

 
Ургамал хэрхэн ургадаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Ургамал хэрхэн ургадаг вэ?


Хэрхэн ургамал ургадаг гэдгийг холтсон цэцгээр жишээ авч үзүүлье. Бүх цэцэгнүүд үр гаргадаг ба түүнээс нь дахин шинэ ургамал бии болдог. Ургамал болгон өөрийн тоосонцрыг цуглуулдаг юм. Энэхүү ургамлын тоосонцрууд нь салхи болон шавжнуудаар дамжиж бие биедээ тархдаг.


Холтсон цэцэгний үр нь түүний гадуурх хамгаалж байдаг хальсан бүрхэвчээс гардаг бөгөөд дөнгөж гарсан энэ үрд ус маш их хэрэгтэй.  Борооны тусламжтайгаар ургамлын үр нь хамгаалж байдаг хальснаас гаран соёолж эхэлдэг юм. Үр задарч дотроос нь жижиг үндсүүд гарч ирдэг ба энэ нь газартай холбогдон ургаж эхэлнэ.  Үндэсний жижиг салаанууд газраас ус болон эрдэс бодисыг сорж авдаг юм. Удахгүй харин  найлзуур мөчрүүд ургаж эхэлнэ шүү дээ. Төөлүүр хорхой болон эмгэн хумснууд шинэхэн энэ найлзуур мөчрийг идэх маш дуртай байдаг.  Ургамлыг ургахад гэрэл зайлшгүй хэрэгтэй байдаг.  Хожим энэ найлзуур мөчир маань улам өсч томрон бидний харж баясдаг сайхан ургамал цэцэг болдог юм.

 
Хүнсний зүйлсийн талаар товчхон PDF Хэвлэх Имэйл

Хүнсний зүйлсийн талаар товчхон


Хүн эрүүл байхын тулд маш их олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх хэрэгтэй. Та энэ өгүүллэгийг уншсанаар таны өмнөх тавган дээр ирэхээс өмнө хаанаас хүнсний бүтээгдэхүүнүүдийг олдог, тарьдаг, хүн тэрийг нь хэрхэн боловсруулдаг тухай мэдэж авах болно.

Эрт дээр үед хүмүүс  идэж болох үр тариа, жимс жимсгэнээ олохын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг байжээ. Түүнээс гадна тэд амьтад агнаж иддэг байсан юм. Гэвч энэ нь байнга амжилттай байж чаддаггүй байсан ажээ. Тиймээс хүмүүс ихэд өлсдөг байсан байна.
Харин хожим нь хүмүүс амьтдыг гаршуулж чаддаг болжээ. Гаршуулсан амьтдаа харин махчин зэрлэг амьтдаас хамгаалах нь маш хэцүү байдаг байв. Учир нь хүмүүс эрт дээр үед зэрлэг амьтдыг хэрхэн айлгах, тэднээс өөрсдийгөө хэрхэн хамгаалахыг сайн мэддэггүй байсан юм. Түүнээс гадна хүмүүс амь зуухын тулд үр тариа тарих, ургац хураахыг ч бас суржээ. Энэ нь хүнийг ухамсарт амьтан гэдгийн нэг баталгаа юм.  Эрт дээр үед хүмүүс нь овог аймгаараа амьдардаг байсан бөгөөд омгийн ахлагчид омгийнхондоо  тогтмол хоол хүнсний зүйлтэй байхын тулд хоол хүнс цуглуулах ажлыг тушаадаг байсан байна.

Өлсгөлөн

Дэлхийн зарим газрууд нь хойд Африкийн газар шиг хөрс нь шим тэжээл багатай байдаг. Түүнчлэн тийм газруудад хур бороо маш ховор ордог. Ган болсон жил, өөрөөр хэлбэл хур бороо ороогүй жил ургамал бараг өсдөггүй. Бас тухайн нутагт хүмүүс нь ч гэсэн ядуу хоосон байх бөгөөд  хүнсний бараа бусад газруудаас  худалдаж авч чадахгүйд хүрдэг. Учир нь өөрийн бүтээгдэхүүнийг зарахгүй бол мөнгөтэй болж бусдаас бүтээгдэхүүн авч чадахгүй шүү дээ. Ихэнхдээ үр тариа иддэг Африкийн орнуудын хүмүүст бол ган бол гамшиг авчирдаг бөгөөд хоол хүнсний гачигдалд ордог бөгөөд “Өлсгөлөн”-д нэрвэгдэж үхэх аюулд хүргэдэг байна.








Хүнсний бүтээгдэхүүний худалдаа
Зарим ургамлууд зөвхөн тохирсон уур амьсгалд л ургадаг.
Жишээ нь : Виноны усан үзэм нь маш их нартай газар ургадаг бол будаа маш их ус шаарддаг ба бас дулаан орчинд ургадаг.


Олон хүнсний бүтээгдэхүүнүүд өөр өөр газар боловсордог. Гэхдээ сэрүүн уур амьсгалтай манай ороны хувьд усан үзэм, будааг гадаад орнуудаас худалдан авч байна.
Хүнсний бүтээгдэхүүн болон барааг бусад гадаад орнуудаас оруулж ирэхийг хүмүүс импорт гэж нэрлэдэг бол өөрийн орноос гадаад улсуудад гаргаж зарахыг экспорт гэдэг.
Химийн бодис оролцоогүй цэвэрхүнсний бүтээгдэхүүнүүд нь маш хурдан мууддаг. Учир нь амьд байгалиас авсан шүү дээ. Модыг хэрвээ тасалвал навч нь шаралж үхдэгтэй л адил. Тэгэхлээр хүмүүс бид тэднийг боловсруулдаг юм. Үүний тулд удаан хугацаанд хадгалж идэж болохоор болгох хэрэгтэй.

Борооны бүжиг


Индианчууд  бороог Борооны Бурхад илгээдэг гэдэгт итгэдэг байсан ажээ. Борооны бурханд зориулж борооны бүжиг бүжиглэж борооны бурхнаас бороо оруулахыг, ургамлаа ургуулж өгөхийг хүсдэг байжээ.





Бэлтгэсэн: Н.Даваацэрэн

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL