Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Танин мэдэхүй
Яагаад бид нар өвөл их ядардаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Өвөл маш олон хүмүүс хүч тамир багатай ядруу байдаг. Учир нь хүний биеийн бодисын солилцоо нь хүйтэн бөгөөд гэрэл багатай бүрхэг үед өөрчлөгддөг байна. Боргоцой булчирхай нь Мелантоны гормоныг хүчтэй ялгаруулдаг. Энэ гормон нь хүний биеийн бамбайн булчирхайн үйл ажиллагааг идэвхтэйгээр барьж байдаг юм. Энд л бамбай булчирхайн гормон бий болж тэр бий болсон гормон нь бидний биеийн энергийн эх үүсвэрийг барьж байдаг. Энэ дааврын түвшин нь бидний ядрах, уйтгартай байдлыг удирддаг юм. Өөрөөр хэлбэл өвөл бидний бие дэх дааврын өөрчлөлтөөс шалтгаалж бидний бие болон сэтгэл ядруу, уйтгартай болдог байна.


 
Яагаад чийгийн улаан хорхой хөлгүй байдаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Хүн болон олон амьтад араг ястай байдаг байхад чийгийн улаанд харин байдаггүй байна. Тиймээс чийгийн улаан хөлгүй байдаг байна. Учир нь хөл нь ажиллахын тулд араг ясанд бэхлэгдсэн байх шаардлагатай байдаг. Хөлний оронд чийгийн улааны бие нь арьсан доторх тойрог хэлбэрийн булчингуудын тусламжтайгаар хөдөлдөг. Биеийн өмнөх хэсэг нь сунаж харин хойд хэсэг нь түүнийг дагаж атиран явдаг. Газраар явахад чийгийн улаанд газарт тулж түших ширүүн хялгас арьсанд нь байдаг байна.

 
Манай Дэлхий хэрхэн харагддаг вэ? PDF Хэвлэх Имэйл

Манай Дэлхий хэрхэн харагддаг вэ?


Дэлхий бол сансар огторгуйд хөдөлгөөнтэй оршдог чулуулгаас бүрдсэн нэгэн том бөмбөлөг юм. Энэ нь нарыг тойрон эргэдэг  9 гарагийн нэг юм. Эдгээр 9 гараг болон нар нь бүхэлдээ нарны системийг бүрдүүлдэг. Бидний мэдэх нар бол сансар огторгуй дахь олон сая оддын л нэг.

Харин Сар бол дэлхийн тойрон эргэдэг хадархаг бөмбөрцөг юм. Сар нь дэлхийгээс 384000 километр алс оршдог. Энэ нь ойролцоогоор Герман улсаас Австрали улс хүртэлх зайг 25 дахин нэмэгдүүлсэнтэй адилхан хол юм.  Бусад гаригууд ч гэсэн дэлхийтэй адил дагуултай байдаг байна.

Дэлхийн бөмбөрцгийн хүрээ нь ойролцоогоор 40000 километр хүрдэг юм.  Тэгэхээр энэ зайг туулахын тулд  хүн машинаар зогсолтгүй бүтэн сар хагас явах хэрэгтэй болох нь байна.

Чи үүнийг мэдэх үү?

Дэлхийг бүрэн төгс дугуй биш гэж
дэлхий нь гол хэсгээрээ бүдүүн , харин зах хэсэг рүүгээ сунаж нарийссан зуйвин дугуй хэлбэртэй юм. Дэлхийн яг голын шугамыг бид Экватор гэж нэрлэдэг билээ. Харин хоёр хязгаарыг нь Өмнөд болон Хойд туйл хэмээн нэрлэдэг.

Экватор дэлхийг 2 хэсэгт хуваадаг гэж
дээд хагасыг нь бид дэлхийн хойд хагас бөмбөрцөг гэдэг бол харин доод хагасыг нь урд хагас бөмбөрцөг гэж нэрлэдэг.

Дэлхийн бөмбөрцгийн дөрөвний нэг нь л хуурай буюу эх газар байдаг гэдгийг
харин энэ газрынх нь ихэнх хэсэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байдаг юм. Дэлхий нь нийтдээ 6 том эх газарт хуваагддаг байна.
Манай дэлхийн гадаргын бараг дөрөвний гурвыг ус бүрхэж байдаг. Эдгээр бүх далай нь бие биетэйгээ холбоотой байдаг.
Бараг дэлхийн хуурай газрын наймны нэгийг элсэн цөл эзэлдэг байна. Тэнд харин маш цөөхөн ургамал болон амьтан амьдардаг.
Дэлхий нь яг л нэг эрчигнүүр шиг өөрийн тэнхлэгээ эргэдэг. Энэ тэнхлэг нь экватор болон хоёр туйлын хооронд байдаг.
Дэлхий нь бараг 6000000000000000000000 тонн жин хүрдэг байна.
Экваторын ойр хавьд тогтмол халуун байх бөгөөд тэнд маш их онгон зэрлэг ой байдаг. Заримдаа экваторын ойн моднууд нь 20 давхар байшин шиг өндөр ургадаг байна.
Харин экватороос хэдий чинээ холдоно төдий чинээ хүйтэн болдог.  Дэлхийн хамгийн хүйтэн газрууд нь хойд болон урд туйлууд юм. Эдгээр нь мөнхөд мөсөөр бүрхэгдсэн байдаг. Тиймээс ч дэлхий бөмбөрцөг дээр цагаанаар тэмдэглэгдсэн байдаг байна.
Дэлхийн эх газрын бараг тавны нэг нь уул нурууд байдаг. Ууланд цөөхөн хүмүүс амьдардаг. Учир нь уул нурууд нь  байшин барихад  ба газар боловсруулахад хэт эгц босоо юм.
Дэлхийн бөмбөрцгийн хамгийн халуун хэсэг нь халуун орны бүс юм. Энэ нь экваторын ойрхон урд хойд хэсгийг хэлнэ.

 
Ус хаанаас ирдэг вэ? PDF Хэвлэх Имэйл

Ус хаанаас ирдэг вэ?


Дэлхий дээрх усны хэмжээ өөрчлөгддөггүй, учир нь ус нь яг л цусны эргэлт шиг байдаг.
1. Нар гол, мөрөн, далайн гадаргууг халаадаг.  Ингэж усны уур болдог.
2. Олон усны уурнууд нь нийлж үүл болдог.

3. Хэрвээ хүйтэн болвол, усны уур нь эргээд хувирч ус болдог. Энэ нь бороо орох юм.


4. Орсон бороо нь газарт нэвчиж тэндээ цуглардаг юм. Булгаас гарсан ус нь горхи, гол болж эцэст     нь далайг бүрдүүлнэ.

Булаг бол голын үүсэл нь болдог. Булаг нь байнга ууланд урсаж байдаг.


Эхлээд гол нь дандаа чигээрээ хурдан урсдаг. Дараа нь илүү өргөн болж бас урсгал нь ч гэсэн удааширдаг. Гол нь ер нь хатуу чулуулаг чулууны доороос гардаг байна.


Яагаад голын чулуу гөлгөр байдаг вэ?
Учир нь гол нь чулуун дээгүүр урсах бүрдээ чулууны өнцөг, ирмэг, хурц үзүүртэй хэсгийг идэж зөөлрүүлдэг юм.  Тэр ч байтугай ус нь чулуулгийг маш хурдан элэгдүүлж газрыг хөндийлдөг. Ингэж нэг шат үүсдэг. Үүнийг нь бид “Хүрхрээ” гэж нэрлэдэг. Гол нь газар нутгийг тас хайчилдаг гэж хэлж болно. Та бүхэн газрын зураг дээрээс үүнийг ажиглаж болно.  Олон зууны дараа гол нь хөндий тал болон эгц огцом гуу жалгыг үлдээдэг. Бидний хардаг өндөр уулс, өргөн тал нэгэн цагт далайн ёроол байсан юм.

 
Жилийн 4 улирал PDF Хэвлэх Имэйл

Жилийн 4 улирал


Экватор нь дэлхийн бүс гэж хэлж болно. Нарны гэрэл экватор дээр эгц тусдаг бол урд хойд туйлд налуу тусдаг байна. Тиймээс экваторын ойролцоо илүү халуун, харин хойд урд туйлууд руу ойртох тусам илүү хүйтэн болдог байна.

Яагаад өөр өөр улирлууд байдаг вэ?
Дэлхий дээр 4 улирал байдаг. Улирал бүр ойролцоогоор 3 сар үргэлжилдэг.  Улирал бүр цаг агаар болон температур өөрчлөгддөг бөгөөд өдөр урт богино болдог байна.

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL