Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Сургуулиудын тайлан
2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын

хийсэн ажлын тайлан

 

2011- 06- 24

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудын сургууль  тус бүр дээр хийгдсэн ажлын тайланг 2011 оны 6 сарын 13-20-ны хооронд хүлээн авч нэгтгэлээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хамтран ажиллаж буй сургуулиудынхаа хүрээнд:

Дэлгэрэнгүй унших...
 
Сургуулиудын тайлан PDF Хэвлэх Имэйл

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

2009-2010 оны хичээлийн жил “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургууль  тус бүр дээр  олон ажил  явагдаж сурагч, эцэг эх,  багш нар маань санаачлагатай идэвхитэй сайн оролцож, нийт багш, сурагчдын сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн жил болон өнгөрч байна.

Икс өү компьютерийг эзэмших нь  мэдээлэл, харилцаа, технологийн эринд ажиллаж, амьдрах бодит чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэж буй боловсрол эзэмшихэд, сургалтын нээлттэй хөтөлбөрийн тусламжтайгаар бага насны хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан өөрөө болон бусадтайгаа хамтран суралцах,  туршиж үзэх замаар мэдлэг бүтээх,  зарчмаар  хэрэгжих  үйл ажиллагаа болно.

Багш нар энэхүү компьютерийг ашигласнаар түүнийг сургалтандаа болон өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглах, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах, компьютерээ хичээлийн хэрэглэгдэхүүн болгон тогтмол хэрэглэх, сургалтын хөтөлбөртөө тусган, бүх хичээлд тохирох үйлдлийг сонгон ашиглаж, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурах идэвхи сонирхлыг сэргээх, хөгжүүлэхэд  ач холбогдлоо өгч байна.

Икс өү компьютерийг сургалтанд ашигласан 2 жилийн хугацаанд бага ангийн сурагчид   мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олж,  компьютер дээр маш олон төрлийн бүтээлүүд хийж сурсан төдийгүй олон янзын програмуудын үндсэн ойлголттой болж, тэдгээрийг өдөр тутам хичээл бүрт хэрэглэснээр сурагчдын сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт, чанар  тодорхой хувиар дээшиллээ.

Энэ хичээлийн жилд хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс сурагчдын дунд “Икс өү компьютер – миний хэрэглээ” уралдаан, багш нарын дунд “Цахим орчин – Ур чадвар” уралдааныг  анх удаа зохион байгуулж, сургууль тус бүр нэрэмжит  олон ажлуудыг сургууль хамт олон  болон дүүрэг, сум, орон нутгийн хэмжээнд   зохион байгуулж сурсан мэдсэн зүйлээ найз нөхөд, эцэг эх, багш нартаа  танилцуулсан билээ. Түүнчлэн нийслэл болон хөдөө орон нутагт байгаа сургуулиуд өөрсдийн арга туршлагаа хуваалцаж, хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж  байгааг та бүхэндээ танилцуулж байна.

Арга туршлага, амжилт бүтээлээ түгээн дэлгэрүүлж буй та бүхэндээ баярлалаа.
Зуны амралтаа үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэй.

 
Багахангай дүүргийн "Хангай" цогцолбор PDF Хэвлэх Имэйл

Багахагай дүүргийн “Хангай ” цогцолбор сургуулийн “Хүүхэд бүр
компьютер” хөтөлбөрийн  хүрээнд хийгдсэн ажлын тайлан


Хангай цогцолбор сургуулийн  5аб,4аб,3б, 2аб  бүлгийн  187 сурагч, 7  багш  икс өү компьютерийг 4 сарын хугацаанд   сургалтандаа  ашиглаж их зүйлийг  сурлаа.   Икс өү компютерийг  сургалтанд  ашигласнаар сурагчдын хичээлд оролцох, сурах идэвх сайжирсан, сурлагын амжилт чанарт ахиц гарч байна.
4б ангийн сурагч Ж.Мөнхболд нь  хичээл тасалдаг байснаа  компютер сургалтанд хэрэглэснээс хойш нэг ч цагийн хичээл таслаагүй ба хичээлд оролцох идэвх нь дээшилсэн. 
Бичих программыг ашиглан Монгол хэл, Нийгмийн ухаан, Байгалийн ухааны  хичээлээр  10 хуруугаар бичих, эх зохиох, интернетээс зураг татах, мэдээлэл авч ашиглах, танилцуулга хийх зэргийг чадварлаг эзэмшиж байна. Мөн бичих программ дээр хийсэн зүйлээ  флашинд  хуулж авч сурсан ба өөрсдийн бүтээлээ  бусдад түгээх  солилцох  чат сүлжээг сайн ашиглаж байна. Зурах программыг сурагчид  Монгол хэл, Математик,  Дүрслэх урлаг-технологийн хичээлээр сэдэвт зураг зурах, эхийн утга санаанд тохирсон зураг зурах,  геометрийн биет зурах, будах бүтээлийг сайн хийж байна.  Тооцоолох программ дээр 2, 3-р ангийн сурагчид  4 үйлдэл гүйцэтгэх, тооцоолох чадвар эзэмшсэн. Муужгай программ зураг сонгох, томсгох, багасгах, хөдөлгөөн дуу оруулах  үйлдлүүдийг сурагчид  гүйцэтгэж сурлаа.  Суралцагчид интернетэд  орж мэдээлэл авах, бичих зурах программ руу татах  томсгох, багасгах үйлдлийг  гүйцэтгэж сурсан. 5-р сард  Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь  бусад сурагчид, эцэг эхчүүдийн сонирхлыг татсан ажил боллоо.
Мөн 4-5-р ангийн сурагчдын дунд “Хэн сайн зурах вэ?”  уралдааныг явуулахад :
4б ангийн сурагч   Т.Ганжолоо 1-р байр
5а ангийн сурагч  Ч.Улсболд    2-р байр
5б ангийн сурагч  Г.Мөнх-Эрдэнэ  3-р байр  эзэлсэн.
Яст мэлхий программ дээр  “Хэн сайн төсөл зохиох вэ?” уралдааныг 5б анги эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион явуулсан. Үүнд:
Б.Мөнх-Эрдэнэ   1-р байр
П.Отгонбат           2-р байр
С.Батбаясгалан 3-р байрт тус тус шалгарсан.
Бага ангийн багш нарын дунд Цахим орчин-Ур чадвар уралдааныг зохион явуулахад хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, икс өү компютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах багш нарын чадварт ахиц  гарсан байна.
Багш Ц.Норов   1-р байр
Б.Номин-эрдэнэ  2-р байр
Ц.Нансалмаа 3-р байр эзэлж,  нийслэлд болсон  багш нарын ур чадварын уралдаанд  багш Ц.Норов  5-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн.


Тайлан бичсэн сургалтын менежер: Л. Цэцгээ

 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир Эрдэм цогцолбор PDF Хэвлэх Имэйл

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн бага ангийн сурагчдын
“Икс өү” компьютерийн 2009-2010 оны хичээлийн жилийн тайлан


2009-2010 оны хичээлийн жилд   суралцагч бүр икс өү компьютерийг эзэмшин сургалтандаа ашигласан. “Икс өү компьютер”-ийг сургалтандаа хичээл бүрийн хэрэгдэхүүн болгон ашиглахаас гадна “Икс өү компьютер”-ийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор анги тус бүр 7 хоногт 2 цаг жилд 68 цагийн сургалт явуулсан..
Мөн үүнээс гадна икс өү компьютерийг дараах хичээлүүдэд ашигласан:
-    Математик
-    Монгол хэл
-    Эрүүл мэнд
-    Байгалийн ухаан
-    Нийгмийн ухаан
-    Хөгжим бүжиг
-    Зураг урлал
-    Англи хэл
-    Технологи
Сургалтандаа ашигласан праграммууд:
-    Бичих
-    Зурах
-    Бичлэг хийх
-    Чат
-    Интернэт
-    Яст мэлхий
-    Муужгай
-    Еtoys
-    Distance
-    Там там жам
-    Там там идет
-    Там там мини
-    Моон
-    Пиппи
-    Ruler
-    Wikipedia
-    Тооцоолох
-    Speak
Икс өү компьютерийг сургалтанд ашигласнаар гарсан сайн талууд:
-    Хичээлдээ сонирхолтой болсон
-    Суралцах идэвхи нэмэгдсэн
-    Суралцагчдын сурлагын амжилтанд ахиц гарсан
-    Компьютерийн мэдлэгтэй болсон
-    Сургалтандаа техник хэрэгсэл ашиглаж сурсан
-    Интернэтээс хүссэн мэдээлээ авах боломж нээгдсэн
-    Сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлж байгаа
-    Ой тогтоолт сэтгэх чадвар нэмэгдсэн
-    Бие даан ажиллах өөрийгөө хөгжүүлэх чадвар суусан
-    Авхаалж самбаа хурд нэмэгдсэн
Икс өү компьютерийг сургалтанд ашигласнаар 3а,3б, 4а, 5а ангиудын  сурагчдын сурлагын ахицын үзүүлэлтийг дараах байдлаар харуулав.

3а ангийн сурлагын чанарын үзүүлэлт


3б ангийн сурлагын чанарын үзүүлэлт



4а ангийн сурлагын чанарын үзүүлэлт



5а ангийн сурлагын чанарын үзүүлэлт



Икс өү компьютерийг суралцагчид сургууль  болон гэртээ бүрэн ашигладаг. Суралцагчдыг икс өү компьютерээс нь хөндийрүүлэхгүй байх зорилгоор зуны даалгаварт икс өү компьютер дээр хийх даалгаврыг тусгайлан бэлдэж өгдөг.
Хичээлийн жилийн эцэст бүх сурагчид компьютерийн эвдрэл гэмтэлгүйгээр төгслөө.

Тайланг  бичсэн   сургалтын менежер                                /Г.Янжин/

 
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р сургууль PDF Хэвлэх Имэйл

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II бүрэн дунд сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилд
“Хүүхэд бүрт компьютер" хэрэгжиж байгаатай холбогдуулан хийсэн ажлын тайлан

д/д
Чиглэл

Хийгдэх ажил

Биелэлт

Ажлын тайлан

1
Сургалтанд “Икс өү” компьютерийг зохист хэлбэрээр ашиглах Байдлыг зохион байгуулах
Сургалтанд “Икс өү” компьютерийг зохист хэлбэрээр ашиглах
2.1-2.26
Сургалтанд “Икс өү” компьютерийг зохист хэлбэрээр ашиглах зорилгоор 2-р сард тусгай ажлын төлөвлөгөө гаргаж бүх икс өү компьютерт шинэ програм суулгаж дууслаа.Мөн компьютерийн бүртгэлийг  эмхлэх  , ашиглалтын гэрээнд өөрчлөлт хийх ажлыг бичээч Саранчимэг ,АУБ нарт санал болголоо.
Багш  бүрт икс өү  компьютерийн “Үлгэрчилсэн хүрээ”-г  судлуулах сургалтын төлөвлөлтөнд оруулах ажил хийгдэж байна.
“Икс өү” компьютерийг ашиглах талаар хийх ажлын график гаргаж хэрэгжүүлэх
“Икс өү” компьютерийг ашиглах талаар Хавсралт:1 д байгаа ажлын хуваарь гаргаж сар бүр үр дүнг тооцож ажиллалаа.
“Икс өү” компьютерийн ашиглалтаар зөвлөмж гаргах
04.01
“Икс өү” компьютерийг ямар хичээлд ашиглаж болох талаар багш нартай ярилцлага зохион байгуулж тухайн улиралд үзэх сэдэвтэй уялдан сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусган тухайн хичээлд ашиглаж байна.
Багш нар хичээлд хо-г ашиглаж байгаа тухайгаа тэмдэглэн хамгийн зөв хувилбараар бие биедээ туршлага солилцдог.
2
Сургалтанд “Икс өү” компьютерийг зохист хэлбэрээр ашиглаж туршиж хэрэгжүүлэх
“Икс өү” компьютерийг ашиглаж хичээл заах
Икс өү компьютерийг сургалтанд оновчтой ашиглах зорилгоор сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу хичээлд ашиглаж байна. Түүнчлэн нээлттэй хичээлд зохист хэлбэрээр ашигласан нь хүүхдийн үйл ажиллагааг эрчимжүүлж идэвх сонирхлыг өрнүүлж байна.Жнь : багш Д.Удвал “ООТ-ны унших бичих”
Багш А.Нүржигтуяа “ шүлэг бичих уралдаан” зэргээр хичээлд ашигласан болно .
Багш Л.Уугантуяа “Өнцөг “хичээлийг заахад морины давхилтаар сэдэлжүүлэлт хийсэн энэ хичээл нь аймгийн хэмжээнд заагдаж сайн амжилт гаргалаа.
Бага ангийн багш нарын дунд “Икс өү” компьютерийн хэрэгжилтийг шалгаж үр дүнг тооцох
05.25
“Икс өү” компьютерийн хэрэгжилтийг шалгах   судалгааг  ашиглаж байгаа хүүхэд бүрээр гарган БСГ-т явууллаа.
“Икс өү” компьютерийн олимпиадад оролцсон
03.11
УБ хотын 52 –р  сургууль дээр  “Икс өү” компьютерийн олимпиадыг анх удаа зохион байгууллаа. Энэ олимпиадад  УБ хотын 14 сургууль  , хөдөө орон нутгийн 2 сургууль  оролцлоо.
Олимпиадын үр дүнгээр  Хо компьютерийг хичээлд ажиглаж болох хувилбарууд , туршилга солилцох  тэргүүний хичээлүүдийг үзэж хэлэлцүүлэгт оролцов.
3
Сургалтанд “Икс өү” компьютерийг зохист хэлбэрээр ашиглаж гарсан үр дүн
“Икс өү” компьютерийг хэрэгжүүлж байгаа сургуулийн давуу тал
Хүүхэд бүрт компьютер төсөл хэрэгжсэнээр хүүхдийн мэдээлэл харилцааны технологийг амьдралд хэрэгжүүлэх алхам илүү хөгжиж байна. Энэ төсөл хэргжиж байгаа хүүхдүүд
  • компьютертэй харилцаж сурах
  • чатлах
  • интернет ашиглах
  • хичээлдээ дур сонирхолтой болох
  • бичвэр бичих,зураг зурах, схем хийх
  • тоглох, бэлэн төсөл дээр ажиллах
  • хөгжмийн хэм,дуу авиа сонсох
  • зураг авах ,бүтээл хийх зэрэг олон давуу тал ажиглагдаж байна.
Зарим үед хүүхэд эцэг эхийн дунд зохиогдох тэмцээн уралдаанд ашигладаг. 1-4 ангийн дунд зохиогдсон “Аав ,ээж, би” тэмцээнд  бэлэн тоглоомын төсөл дээр уралдаантай ажиллуулах, хөгжим дуу авиа сонсгож тодорхойлуулах зэргээр ашиглав .
Хичээлд ашиглах
Хо компьютерийг манай багш нарын төлөвлөж туршиж байгаа хичээлээс  дурдвал:

д/д
Хичээл
агуулга
1
Математик
ООТ бичих,унших Орон ангийн хүснэгтэнд тоо байрлуулах, үйлдэл хийх , дүрс байгуулах,тооцоолол хийх,бодлого бодоход ашиглах,
2
Монгол хэл
Бичвэр бичих, эх дээр ажиллах,зургаар эх зохиох,уншсанаа зургаар ба нэг үгээр илэрхийлэх,шүлэгбичих ,өөрийнхөө тухай зурагтай танилцуулга хийх
3
Дуу хөгжим
Амьтан байгалийн дуу авиа сонсох ялгах, хөгжмийн зэмсгүүдтэй танилцах,өнгө ялгах, ,,,
4
Зураг
Зурах, бэлэн зураг сонгоод зохиомжлох,өнгө сонгох фото зураг авах,,,
Мэдээлэлзүйн хичээлд ашиглах
5-р ангид Мэдээлэлзүйн хичээлд анхан шатны мэдлэг олгодог хэдий ч кабинет ашиглах хүрэлцээ байдаггүй .Энэ нь судалж үзсэнээр ЕБ-ын бүх сургуульд ийм байдалтай хичээл явагддаг . Хо компьютер хэрэгжүүлж байгаа сургуулиудад мэдээлэлзүйн хичээл дээр маш давуу талтайгаар хичээл явагддаг.
Манай сургуулийн төсөлд хамрагдаж байгаа 314 хүүхдийн  25 % орчим нь гэртээ компьютертой Ялангуяа Мэдээлэлзүйн хичээл ордог 88 хүүхдийн 16 нь гэртээ компьютертой гэсэн судалгаа байдаг .тэгвэл энэ төсөл манай сургуульд хэрэгжсэнээр 240 орчим хүүхдийг хичээлдээ компьютер ашиглах бололцоог нээж өгсөн гэж үзэж байна.
4
Икс өү компьютер ашиглахад гарч байгаа бэрхшээл
Энэ хөтөлбөрийг манай сургууль жил гаруй хугацаанд хэрэгжүүлэхэд дараах бэрхшээл гарч байна.
  • 2-р ангийн хүүхдүүд хамрагдах компьютерийн хүрэлцээ байхгүй
  • 1-4 компьютер эвдрэлтэй
  • 2010 оны 1 сард интернет тавигдсан боловч 2 сараас хойш ашиглагдаагүй гэмтэл нь тодорхой биш
  • Багш нар зарим програм дээр ажиллаж чаддаггүй /сургалт авах сонирхолтой/
  • Хичээлийн цагт багтах боломж байхгүй .
 
«ЭхлэлӨмнөх123456ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL