|
Хосе - Мартийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 52 дугаар сургуульд “Хүүхэд бүрт компьютер “хөтөлбөрийг
2010 – 2011 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн ажлын тайлан
2011.06.20
Энэ хичээлийн жилд манай сургуулийн 3 р ангийн 65 бүлэг, 4 р ангийн 5 бүлэг, 5-р ангийн 4 бүлэг нийт 14 бүлгийн сурагчдыг хамруулан 528 ширхэг компьютерийг сургалтандаа ашиглаж байна.
Икс өү компьютер сургалтанд ашиглахад сурагчдын сурах идэвх сонирхол дээшилж компьютертэй ажиллах чадвар сайжирч байгаа. Икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахын тулд ХХН – тэй хамтран ажилладаг .
2010 оны 10 сарын 02 – нд манай сургууль дээр Багахангай, Налайх , 29 , 12 , 52 – р сургуулийн нийт 57 багш хамрагдсан, “Икс өү компьютерийг сургалтын агуулгатай холбон ашиглах” сэдвээр сургалт явуулсан. Энэхүү сургалтыг ХХН ийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д.Энхтулга, А. Отгонжаргал, н. Энхбаяр, Т. Бадамцэцэг, Л.Намуунцэцэг, н.Алтанцоож нар сургалтыг амжилттай зохион явууллаа.
Мөн ХХН ээс МУБИС-ийн Багшийн сургууль дээр зохион байгуулагдсан ”Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийн хэрэгжилт 2008 – 2010 он” тайлант үзэсгэлэнд сургуулийн танилцуулга, сурагчдын бүтээл, багш нарын нэгж хичээлийн хөтөлбөртөө тусгаж ашигладаг туршлагыг дэлгэн үзүүллээ. Бусад сургуулийн үзэсгэлэнгээс үзэж туршлага солилцлоо. Энэ үзэсгэлэнгийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Би чадна” тэмцээнд 3р ангийн сурагч А.Төгөлдөр, 4р ангийн сурагч Л.Өнөболд 5-р ангийн сурагч Б. Цэлмэг бага ангийн багш Т. Гантуяа нар амжилттай оролцсон.
4-р ангийн сурагч Л.Өнөболд III байр эзэлж өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдсан. Сургуулийнхаа икс өү компьютер ашиглаж байгаа сурагчдын тайланг цахим хуудсаар гаргаж ХХН – д хүргэсэн.
Икс өү компьютертай ангиудын сурагчдын дунд “Бага олимпиад” зохион байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо. Энэ олимдиадаас дараах сурагчид шалгарч улсын олимпиадад амжилттай оролцсон. 5–р ангиас 5д Цэлмэг, 5в Саруултуяа, 5а Эрхэмбаяр 4-р ангиас 4г Д.Хатанзаяа , 4 г Өнөболд , 4 а Барсболд 3-р ангиас 3а Тэмүүлэн, 3 г Сансармаа, 3д Билгүүн нар амжилттай оролцсон 5-р ангийн сурагчдын икс өү компьютерийг татан авч, засвар үйлчилгээнд хамруулан 3е анги 2г ангийн сурагчдыг компьютержууллаа.
Сургалтын менежер жилийн турш икс өү компьютертэй ангиудын хичээлд 2-3 удаа сууж сургалтанд хэрхэн хэрэглээ болгож байгаа талаар судлан зөвлөгөө өгч ажиллалаа.
Сургууль дээрээ “Икс өү компьютер миний хэрэглээ” сэдвээр сурагчдын компьютераас гаргасан бүтээлийн үзэсгэлэнг гаргаж нийтэд сурталчиллаа.
Икс өү компьютертай ангиудын тайлан үзэсгэлэнг гаргаж бусад ангийн суралцагсад ба багш нар, эцэг эхэд тайлагнасан нь ихээхэн талархал хүлээсэн ажил боллоо.
Тайланг бичсэн: Сургалтын менежер Ц. Энхтуяа |