Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Moon


Moon програмын тухай PDF Хэвлэх Имэйл

 Moon / Мүүн /програм нь дэлхийн бөмбөрцөг, сарны үечлэлийг харах боломжтой бөгөөд байгалийн шинжлэл, газар зүйн хичээлд ашиглаж болохоос гадна одон орны мэдлэгээ гүнзгийрүүлэхэд тустай програм юм.

Програм нээх

 Үндсэн дэлгэцэнд тойрог хэлбэрээр байрлах програмуудаас дээрх дүрсэн дээр заагуурыг аваачиж товчлуурт гарнаас чагт товчлуурыг нэг товшино.
Дээрх үйлдийн үр дүнд програмын дүрс анивчин  уншигдсаны дараа програм нээгдэнэ.
Програмын дэлгэцний дээд хэсэгт байрлах үндсэн цэс
   
1.    Програмын нэр ба файлын нэр харагдана.
2.    Хуваалцах нь: програмыг хувийн буюу хэрэглэгч дангаараа эзэмших, хөршүүд буюу 1   програмыг хамтран эзэмших гэсэн төлөвт шилжүүлнэ.
3.    Бүтээсэн зүйлээ хадгална
4 .   Програмаас гарна.
 
 Үндсэн дэлгэц
 1. Энд байгаа агуулга нь тухайн өдрийн он, сар, өдрөөс хамааран дараагийн шинэ нар, сар гарах он, сар, өдөр, цагийг харах боломжтойгоос гадна нар, сарны хиртэлт, өдөр шөнө болдог учир шалтгааныг  харьцуулан харж болно.
Нэмэлт мэдээлэл
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн Дэлхий өөрийн тэнхлэгээ 23 цаг 56 мин 4 сек-д  баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэн цаг хугацааны үндсэн нэгж болох хоногийн хэмнэл үүсдэг. Хоногийг 24 цаг гэж тоолно. Дэлхийн тэнхлэгээ эргэх хурдыг - янзаар авч үзэж болно. 1. Дэлхийн гадарга дээрх аль нэгэн цэг бүтэн 365 градус замыг туулахдаа 1 цагт 15 градус (360:24=15 градус) эргэнэ. 2. Нэгж хугацаанд туулах замын уртаар авч үзвэл өргөрөг бүр дээр ялгаатай. Хамгийн их нь экватор дээр 464 м/с, эндээс 2 тийш багассаар туйл дээр 0 болно.
Сарны үечлэл 
1. Уртраг, өргөрөгийг харуулсан солбилцолын тор гарна.
2. Уртраг
3. Өргөрөг
4. Жишээ нь:  Уртраг, өргөрөгийн 34,40 д зүүн зүгээс нар мандана. Гэсэн утгыг харуулж байна.

 1.    Дэлхий,  сарны байрлалыг буцааж  эсрэг талаас нь харна.
2. Дараагийн тохиох нар, сарны мэдээлэл    
 Дэлхий, нар, сарны харилцан шүтэлцээ

 Сарны хөдөлгөөн түүний үр дагавар

Сар манай дэлхий цорын ганц дагуул юм. Сар дэлхийн нэгэн адил тэнхлэгээ эргэхээс гадна 29.5 хоногт дэлхийг тойрон эргэнэ. Энэ эргэлтээс болж нар, сар, дэлхий гурвын харилцан байрлал өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг.  Бас нар сарны хиртэлт тохиох нь ч үүнтэй холбоотой.  Сар нар 2-ын хооронд дэлхий орж энэ 3 нэг шугаман дээр орших үед сар  тэргэл харагдана.  Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ.
Cарны хиртэлтийг зургаар харвал

Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа дэлхий нар 2-ын дунд сар ороход түүний сүүдэр тал нь бидэн рүү харна. Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг.   Битүүнд сар нь нарыг халхалбал нар хиртэлт болно. Өөрөөр хэлбэл сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.
 Нарны хиртэлтийг зургаар харвал