Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Мэдээлэл
ICT EXPO2009 үзэсгэлэнд “Хүүхэд бүрт компьютер” ХХН оролцов. PDF Хэвлэх Имэйл
  "Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр" - ийг тохиолдуулан Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Мишээл ЭКСПО” төв хамтран 2009 оны тавдугаар сарын 15-19-ны өдөр “Мишээл ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд “ICT EXPO-2009 үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технололгийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой болж буйгаараа бас онцлог байлаа. Энэ жилийн үзэсгэлэн тус салбарын 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүдүүдийг хамарсан өргөн цар хүрээтэй болж өндөрлөв.  Энэ үзэсгэлэнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж үйл ажиллагаагаа тайлагнан хүүхэд бүрт эзэмшүүлж байгаа Икс Өү компьютераа олон нийтэд танилцуулав. Тус "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр анх хэрэгжсэн түшиц сургууль болох Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн багш нарын төлөөлөл багш суралцагчдын бүтээлүүдээс тайлбарлан таниулав.
 
Тайлан 2009 оны 3 дугаар улирал PDF Хэвлэх Имэйл
Нэгжийн 2009 оны 3-р улирлын байдлаар хийсэн ажлын тайлан 

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар баримтлах бодлого, БСШУЯ-ны Сайдын 2008 оны 12 дугаар сарын 26 өдрийн  158 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор  2009 онд хийх ажлын төлөвлөгөө гарган түүний дагуу үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Дэлгэрэнгүй унших...
 
Тайлан 2008 он PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд  бүрт  компьютер“ хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн  2008 онд хийсэн ажлын тайлан

2008 оны 3-р сарын 12-нд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын 92-р тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БСШУ-ны сайдын 2008 оны 07-р сарын 03-ны 354 тоот тушаал гарч “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж албан ёсоор байгуулагдсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газраас хамтарсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй унших...
 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL