Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Мэдээлэл
“Цахим орчин- ур чадвар” уралдааны үр дүнгийн талаарх мэдээлэл PDF Хэвлэх Имэйл
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулсан “Цахим орчин- ур чадвар” уралдааны үр дүнгийн талаарх мэдээлэл
            
2010 оны 03 сарын 11
Хан-Уул дүүргийн 52-р сургууль

•  Монгол улсын Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд   бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 19 сургуулийн 2-5-р ангийн сурагчдад  11811  Икс өү компьютер түгээгдээд  сургалтанд ашиглагдаж байна.
•    Хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд  Улаанбаатар хотын ЕБС-ын бага ангийн багш нарын дунд “ Цахим орчин-Ур чадвар”   уралдааныг 2009 оны 3 сарын 10,11нд  Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр нийслэлийн боловсролын газартай хамтран  зохион байгууллаа.
Энэхүү уралдаан нь бага ангийн багш нарын мэдээллийн технологийн боловсролын түвшин болон сургалтандаа мэдээлэ  харилцааны технологийг ашиглах  ур чадварыг дээшлүүлэн,  сургалтад хэрэглэгдэж байгаа  Икс өү компьютерийг үр дүнтэй ашиглуулах зорилго тавьсан бөгөөд уралдаанд нийслэлийн 13, 111, 52, 4, 12, 40, 29, 51, 28, Эрдмийн Ундраа,  Эрдмийн өргөө, Сэтгэмж, Монгени, Багахангай дүүргийн Хангай цогцолбор, Говьсүмбэр аймгийн 2-р сургуулийн 15 багш заах арга, оюун ухаан , авьяас чадвараа сорьж, икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгож, шинэлэг арга хэлбэрээр  хүүхдийн сонирхол, хэрэгцээнд тулгуурласан, сурах сэдлийг төрүүлсэн, үр өгөөжтэй хичээлүүдийг  заалаа.

        Хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын багш нарын дунд икс өү компьютерийг сургалтанд ашиглахад цаг хугацаа их үрдэг, цэнэг нь амархан дуусдаг, ашиглах арга зүй, агуулга ойлгомжтой бус гэх зэрэг сөрөг ойлголтууд  байдаг бол уг уралдааныг зохион байгуулсны  дүнд олон багш нарт урам өгсөн, цаашид сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглахад бүрэн дүүрэн боломж байгааг мэдрүүлсэн, хэрэглээг харуулсан, харилцан туршлага солилцсон, хамртан ажиллах өргөн боломжоо нээсэн, сургамжтай уралдаан боллоо.
“Цахим орчин-ур чадвар” уралдаан нь  цаг үеэ олсон, сурагчдад бэлэн мэдээлэл олгох бус  компьютероо ашиглаж, мэдлэг чадвараа хэрэглээ болгох боломжийг харуулсан, багш нарын компьютер ашиглах ур чадварын хөгжил, түвшин, боломжийг харуулсан өгөөжтэй олон хичээлүүд  байсныг тэмдэглэж байна.Тухайлбал 12 –р сургуулийн багш  Б. Цэцэгийн  4-р ангид заасан монгол хэлний хичээлээр баг тус бүрийн сурагчдаар компьютерийн янз бүрийн програм дээр даалгавар өгч ажиллуулж байгаа нь,  52-р сургуулийн багш Гантуяагийн 3-р ангид заасан монгол хэлний  хичээл нь хүүхэд бүрийг компьютер дээр ажиллах боломжийг, 13-р сургуулийн багш Дашиймаагийн 3-р ангид заасан математикийн  хичээл нь хүүхэд тухайн хичээлийн 40 минутанд хичнээн олон зүйлийг хийж, бүтээж болдогийг, 4-р сургуулийн багш П. Оюун- Эрдэнийн  3-р ангид заасан хүн орчны  хичээл нь компьютер дээр зурах чадварыг нээж харуулж, өгсөн өгөөжтэй бусдад сургамжтай хичээлүүд байлаа. Багш нарын заасан хичээлийн цахим үзүүлэнг  нэгжийн  website дээр байрлуулсан болно.

       Шүүгчдийн бүрэлдэхүүний нэгдсэн дүнгээр:
Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн багш Б. Цэцэг 33,08 оноогоор I байр
Хан-Уул  дүүргийн  52-р сургуулийн багш Гантуяа 32,45 оноогоор II  байр
Сүхбаатар дүүргийн  4-р сургуулийн багш П. Оюун-Эрдэнэ 31,95 оноогоор III  байр эзэлж  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Гэвч хөтөлбөрт хамрагдсан Баянгол дүүргийн 20, 93, Налайх дүүргийн Чандмань цогцолбор сургууль, Багануур дүүргийн сургуулиуд багш нараа оролцуулахгүй, зохиогдож буй ажилд хариуцлагагүй хандаж байгаадаа дүгнэлт хийж, цаашид хамтран ажиллахыг сургуулийн удирдлага, багш нарт нь анхааруулж байна.

        Энэхүү  уралдааныг жил болгон өргөн хүрээтэй зохион явуулах нь  зүйтэй гэж хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн хамт олон болон  уралдааны шүүгчээр ажилласан нийслэл, дүүргийн мэргэжилтнүүд, уралдаанд оролцсон багш нар  үзэж байна.
Уралдаанд шалгарсан багш нар болон оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, бяцхан шавь нараа  сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд нь их амжилт гаргахыг хүсч байна.

Ур чадварын уралдаанд оролцсон багш нарын нэрс

Д/д
Багш нарын нэрс
Сургууль
1
Т. Гантуяа
52
2
Т. Дашиймаа
13
3
Т. Норов
БХД
4
Эрдэнэцэцэг
28
5
Ч. Цэцэгжаргал
111
6
Б. Цэцэг
12
7
Б.Норовбадам
40
8
Номингэрэл
43
9
А. Эрдэнэцэцэг
46
10
Б. Эрдэнэжаргал
Монгени
11
Ганхуяг
29
12
А. Нүржинтуяа
ГСА
13
Алимаа
51
14
Болормаа
20
15
Б. Уранбилэг
54
16
П. Оюун- Эрдэнэ
4
 
Уралдаанд оролцох багш нарын анхааралд PDF Хэвлэх Имэйл

2010 оны 3 - р сарын 10, 11 - нд зохиогдох "Цахим орчин ур чадвар" уралдаанд оролцох багш нар 3 - р сарын 9 - нд Хан-Уул дүүргийн 52 - р сургууль дээр ирж уралдаанд оролцох өдөр, цагаа сонгож сугалаа сугална уу!

2009 оны 3 - р сарын 9 - нд 11 цагт
 
Багш нарын дунд зохиогдох ур чадварын уралдааны техникийн зөвлөгөөн болно. PDF Хэвлэх Имэйл
Икс өү компьютер түгээгдсэн Улаанбаатар хотын сургуулиудын бага ангийн багш нарын дунд зохиогдох "Цахим орчин - ур чадвар" - ын уралдааны техникийн зөвлөгөөн 2010 оны 02 сарын 24 - нд 10:00 цагт Баянгол дүүргийн Монгони цогцолбор сургуулийн "Соёл урлагын танхимд" болох тул хөтөлбөрт хамрагдсан сургуулийн бага ангийн сургалтын менежерүүдийг техникийн зөвөлгөөнд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж байна.
 
 
"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж
Харилцах утас: 98633683 /Сургалт хариуцсан мэргжилтэн Д.Энхтулга/
 

 
Орон нутгийн сургуулиудад хийсэн зөвлөн туслах ажлын мэдээ PDF Хэвлэх Имэйл
2010 оны 1-р сард хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэнүүд Өмнөговь аймаг Булган, Баян-Овоо сум, Дундговь аймаг 4 дүгээр сургууль Төв аймгийн Баян сумын сургууль, Багахангай дүүргийн Хангай-1 цогцолбор, Говьсүмбэр аймгийн Чойр сумын 2-р сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын сургуулиуд дээр зөвлөн туслах ажил хийв.
Ажлын чиглэлүүд:
-
Нэгжтэй байгуулсан гэрээ түүний хэрэгжилт
- Сургалтын бодлого төлөвлөгөөнд тусгасан байдал
-
Нэгж хичэээлд хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа байдал
- Сурагчидын компьютераа эзэмшсэн чадвар дадал, түүний үр дүн
-
Техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал
Сургалт, агуулгын чиглэлээр:
1.    Өмнөговь аймгийн Булган, Баян Овоо сумын сургуулиудад бага ангийн 16 багшийг 3 хоногын давтан сургалтанд хамруулав. Сургалтанд оролцсон багш нарын идэвхи оролцоо сайн байв. Тухайн сургалтаар Цээжлэх, Яст мэлхийн урлан, Муужгай, Цахим тоглоом үйл ажиллагаануудыг нарийвчлан судалж бүтээлүүдийг өөрсдөөр нь хийлгэж, үр дүнг ярилцаж, хичээлүүдэд хэрхэн ашиглах тухай ойлголтоо нэгтгэж, хичээлд зөөврийн компьютерээр дамжуулан проектороор икс өү компьютерийн үйл ажиллагааг харуулах холболт хийх чадвартай болов. Мөн багш нарт цахим бичиг үсэгтэн, бичиг үсэгтний адил тал, технологи эзэмших үйл явцын тухай ойлголтуудыг харилцан ярилцаж ойлголцов.
2.    Дундговь аймгийн 4 дүгээр сургуулийн бага ангийн 5 багш болон сургуулийн
удирдлагуудтай  уулзаж, санал бодол, явуулсан үйл ажиллагаатай танилцахад икс өү компьютерийн ашиглалтын хувьд сургуулийн мэдлийн цагаар болон бусад хичээлүүдэд хэрэглэгдхүүн болгон ашигласан нь икс өү компьютерийн журналд бүртгэгдсэнээс үзвэл бичих, зурах, чатлах, зураг авах зэргээс хэтрээгүй байна. Тус сургуулийн багш нарт цахим гарын авлага, монгол хэлээр ашиглах зарим програмуудыг өгч, судлах, хамтран ажиллах, икс өү компьютерийн програм хангамжуудыг шинэчлэн хэрэглэх тухай зөвлөмж өгөв.
Дэлгэрэнгүй унших...
 
Уралдааны материал, гүйцэтгэл PDF Хэвлэх Имэйл

Яст мэлхийн урлан програм дээр хийгдсэн ажлууд

   

Дэлгэрэнгүй унших...
 
Уралдааны тайлан PDF Хэвлэх Имэйл
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс зохион явуулсан
“Икс Өү компьютер –Миний хэрэглээ”  уралдааны тайлан
      “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2009 онд олон ажил  хийгдлээ. Үүний нэг нь “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс 2009 оны 12 сарын19 нд “ИксӨү компьютер –Миний хэрэглээ” уралдааныг  хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн ЕБ-ийн  14 сургуулийн 2-5-р ангийн сурагчид, бага ангийн багш нарын дунд  зохион явуулж дүнгээ гаргалаа.
Уралдааны зорилго нь:
 Боловсролын цахим тогтолцоог хөгжүүлэх, мэдээллийн технологийг сургалтанд ашиглах,Икс өү компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглахад дэмжлэг үзүүлж, сурагчдын  сурах сонирхлыг идэвхижүүлэх, багш  нарын компьютерийн чадварыг дээшлүүлэхэд оршсон болно..
     Эхний шатны шалгаруулалтыг  тухайн сургуулийн удирдлага болон багш нар зохион байгуулж, сургуулиасаа шалгарсан багш сурагчид нийслэлийн Баянгол дүүргийн 51- р сургууль дээр Икс Өү компьютерийн  “Яст мэлхийн урлан”, “Муужгай”, “Цээжлэх”, ”Бичвэр”, “Зураг” програмуудын хүрээнд өөрсдийн авъяас чадвараа сорьж  аваргуудаа тодрууллаа.
     Анги тус  бүрээс   алт, мөнгө,  хүрэл медалийн эздийг тодруулснаас 2-р ангиас 4-р сургуулийн Мөнхтулга, 3-р ангиас 52-р сургуулийн  Л. Өнөболд, 4- р ангиас 51-р сургуулийн Г. Энхтүвшин, 5- р ангиас 12 -р сургуулийн Мөнхбат, багш нараас 93-р сургуулийн бага ангийн багш Нямсүрэн  нар шалгарч аварга боллоо.
Багийн нэгдсэн дүнгээр 52-р сургууль  шалгарч, “Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг “Амжилттай  хэрэгжүүлч” сургуулиар тодорлоо
Энэхүү уралдааныг зохион явуулахад БСШУЯ, нийслэлийн Баянгол дүүргийн 51-р сургуулийн хамт олон, хөтөлбөрийн сургагч, багш нар идэвхитэй хамтран ажилласанд ХХН-ийн хамт олны зүгээс баярласнаа илэрхийлж байна.
Уралдааны дүнгээс харахад цаашид:
•    Багш сурагчдын  компьютер ашиглалтын чадварыг дээшлүүлэх
•    Икс өү компьютерыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахад нь дэмжлэг үзүүлэх,  сургуулиудтай байнга холбоотой ажиллах
•    Икс өү компьютерын хүрээнд анги тус бүрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хийж батлах, хяналт тавьж ажиллах
•   Уралдааны хамрах хүрээг өргөжүүлж, улсын хэмжээнд зохион байгуулах, багш сурагчдын идэвхийг өрнүүлэх үүднээс жил бүр уламжлал болгон зохион явуулах шаардлагатай гэж үзэж байна.
Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг  www.laptop.gov.mn вэбээс танилцах боломжтой.

“Икс Өү компьютер – Миний хэрэглээ”  уралдааны дүнгийн хурал 2009 оны 12 сарын 23 нд 51р сургууль дээр болж шагнал гардуулах үйл ажиллагаагаар өндөрлөв.
 
Олимпиад явагдана PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер”
хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулж буй              
“Икс Өү компьютер –Миний хэрэглээ”  анхны олимпиадын удирдамж
 
Зорилго:  Боловсролын цахим тогтолцоог хөгжүүлэх, мэдээллийн технологийг сургалтанд ашиглах, Икс өү компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглахад   дэмжлэг үзүүлэх, сурагчдын сурах сонирхлыг идэвхжүүлэх, багш нарын компьютерийн чадварыг дээшлүүлэхэд оршино.

Сэдэв:   “Яст мэлхийн урлан”, “Муужгай”, “Цээжлэх”, ”Бичвэр”, “Зурах”, "Бичлэг" програмуудын хүрээнд

Хамрах хүрээ:  Хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн ЕБС-ийн 2-5-р ангийн сурагчид

Бүртгэл:  2009 оны 12-р сарын 15-17-нд 10.00-17.00 цагийн  хооронд тухайн сургуулийн  нэгдсэн бүртгэлийг И-мэйл: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой ,   хаягаар ирүүлнэ.
                  Жич: Сургуулийн нэгдсэн бүртгэл болон эхний шатны шалгаруулалтыг  тухайн сургуулийн удирдлага болон багш нар зохион байгуулж нэгтгэсэн байх шаардлагатай.
 
Олимпиад явагдах газар:   Нийслэлийн Баянгол дүүргийн 51- р сургууль

            
Олимпиад    явагдах   цагийн   хуваарь:

               12-р сарын 19 -нд                          

         10.00-11.00        2-р анги,    

         12.00-13.00        3-р анги

         14.00-15.00        4-р анги

         15.30-16.30        5-р анги

         17.00                 Багш нар

Анхаарах зүйл:     Сурагчид  цагаасаа  хожимдолгүй  ирэх
                              Компьютерээ  цэнэглэсэн байх
                              
Дүгнэх журам:   Анги тус  бүрээс  алт, мөнгө,  хүрэл медалийн эздийг тодруулна. Сурагчдаа  амжилттай  оролцуулан, олон шавь нар нь медаль  авсан  багшийг  ангилал тус  бүрд  шалгаруулж   шагнаж,  урамшуулна.

Мандат авахад хураамж төлөхгүй

Дүнгийн хурал   12-р сарын  23-нд   15 цагт .. тоот өрөөнд болно.

Жич:  /“Икс Өү компьютер-миний хэрэглээ ” олимпиадтой холбоотой мэдээлэл, гарын авлага www.laptop.gov.mn сайт дээр байгаа болно./

Хаяг:  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Мэдээлэл  технологийн үндэсний  
            парк, 312 тоот.  И-мэйл: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой ,  Веб: www.laptop.gov.mn

Харилцах утас:  99119054, 99050086, 98610836
                         
Олимпиадад бэлтгэхэд зориулсан сэдвүүд
Сурагч, бяцхан шавь нартаа Икс өү  дээр ямар, ямар чадваруудтай  байх шаардлагатай болох талаар санаа өгөх үүднээс жишиг болгон энэхүү даалгавруудыг санал болгож байна.  Та бүхэнд амжилт хүсье.

                                                               2-р анги
1.    Хийсэн зүйлдээ нэр өгч хадгалах.
2.    Зурах программ: сэдвийн дагуу өнгөөр зурах, хадгалах
3.    Бичлэг программ:   зураг авах хадгалах
4.    Бичвэр программ: өгсөн сэдвийн дагуу эх зохиож, зурах программаас зурсан зургаа татаж оруулах,  авсан зургаа оруулах
5.    Яст мэлхийн урлан: Дүрс зурах. Тухайлбал: гурвалжин, дөрвөн талт, таван талт, зургаан талт, зураас, цэг

6.    Муужгай программ:  муужгай дүрсиийг хөдөлгөх, эргүүлэх, ирмэгээс ойх үйлдлүүд хийлгэх

                                                                3-р анги

1.    Бичвэр программ: өгөгдсөн сэдвийн дагуу эх зохиож, холбогдох зурсан зургаа оруулах. /Хүснэгт, өнгө, фон, дугаарлал ашиглаж зохиох/
2.    Бичлэг программ:  өөрийнхөө зургийг авч,  чимэглэн, бичих программд  хуулж, өөрийнхөө тухай тайлбар бичих
3.    Муужгай программ:  Бэлэн дүрс  түүний өмсгөлийг нь сольж хөдөлгөөн , дуу оруулах
4.    Цээжлэх программ дээр төсөл хийх(на-мар,ө-вөл, а-мар) үеэр үг бүтээх
5.    Яст мэлхий программ: Дүрсүүдийг өгөгдсөн өнгө, өргөнөөр зуруулахдаа  үргэлжилсэн үйлдлээр үүсгэх   
          

                                                                  4-р анги

1.    Бичвэр программ:  Өгөгдсөн эхийг бичих
2.    Бичлэг программ: Ямар нэг зүйлийн зургийг авч,  чимэглэн, бичих программд хуулж, зургийн  тухай тайлбар бичих
3.    Муужгай программ: Тайз сонгох, бэлэн дуу оруулах, хоёр дүрс үүсгэн өмсгөлтэй болгон бүжиглүүлэх
4.    Цээжлэх программ дээр төсөл хийх (эх- төл г.м ) амьтны харгалзаа үүсгэх
5.    Яст мэлхийн урлан:  мөөг, алхан хээ, цэгүүдийг өгөгдсөн цэгээс эхлүүлэн, өнгө, өргөн ашиглан зурах

                                                                   5-р анги

1.    Яст мэлхийн урлан : мөөг, алхан хээ, цэгүүдийг өгөгдсөн цэгээс эхлүүлэн, өнгө, өргөн ашиглан зурах
2.    Муужгай программ: 2 дүрс, тайз,  дуу  оруулах, өмсгөлөөр хөдөлгөөн оруулж, харилцан ярилцлага хийлгэх.
3.    Цээжлэх программ дээр төсөл хийх (Хурууны зураг авч нэртэй нь харгалзаа үүсгэх)..... гм

4.  Бичлэг үйл ажиллагаагаар авсан зургаа засварлан муужгай програмын тайз, дүрс болгон танилцуулга бэлтгэх

 
Хүүхэд, компьютер, эрүүл мэнд PDF Хэвлэх Имэйл
 Компьютер ашиг тустай, хоббигоо хөгжүүлэх, сурч боловсроход голлох нөлөөтэй ч анхаарах асуудлууд бий. Хүүхэд нас бол өсөж том болж байгаа нас. Тэгэхээр наад зах нь түүний суух компьютерийн ширээ сандлын харьцаа байн байн өөрчлөгдөнө гэсэн үг. Бидний суудаг ширээ сандал дээр хүүхэд сууж болохгүй нь тодорхой. Үүнд дараах хэдэн аргууд танд туслах болно.

1.    Сандал дээрээ хүүхдээ суулгах нэмэлт суудал байрлуул
Энэ бол хамгийн хялбар арга. Хүүхдэдээ дахиад сандал ширээ бэлдэж бөөн төвөг болж байхаар хүүхдэдээ таарсан тогтвор сайтай, ая тухтай нэмэлт суудал бэлдээд л авчих. Тэгээд хүүхэд тань суух болохоороо түүнийгээ таны сандал дээр тавиад л суучихна шүү дээ. Эсвэл өндөр намхныг нь тохируулдаг сандалтай бол хүүхдэдээ тааруулаад өндөрсгөх хэрэгтэй. Ингэхээр таны хүүхдийн хөл газар хүрэхгүй болно. Үүнийг шийдэхэд бүр ч амархан. Түүнд таарсан хөлийн тавиур бэлдэхдээ нүсэр том юм бодох хэрэггүй, таарсан цаасан хайрцаг, эсвэл хэдэн том зузаан ном давхарлаад тавьсан ч болохгүй юм байхгүй. Мэдээж таны сандлын түшлэг нааш цааш болгож тохируулдаг байх ёстой, хэрвээ тийм биш бол нуруунд нь дэр тохируулан тавьж өгч болно. Ингээд л гүйцээ.
Дэлгэрэнгүй унших...
 
Вирус - с хамгаалах PDF Хэвлэх Имэйл

Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болсон компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. Гэхдээ "нээлттэй эх"-тэй үйлдлийн системүүдийн хувьд вируст өртөх магадлал бага байдаг. Эх нь нээлттэй үйлдлийн системүүдээс дурдвал fedora, ubuntu, debian гэх мэт маш олон тархацууд байдаг. Хүүхдэд зориулагдсан зөөврийн компьютер болох "икс өү" - н хувьд fedora үйлдлийн системтэй. Тэгэхээр түүнийг ашиглаж байгаа хүүхдүүдийн компьютер ер нь вирусдэхгүй гэж ойлгож болно.

Вирус - с хэрхэн хамгаалах вэ?

Дэлгэрэнгүй унших...
 
Сургалт явагдав. PDF Хэвлэх Имэйл

 2009 оны 08 сарын 17 - 21-ны өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 111, Сонгино хайрхан дүүргийн 12-р сургуулиуд дээр "Икс өү компьютер эзэмшүүлэх" технологийн сургалт зохион байгуулагдав. Уг сургалтанд нийслэлийн Баянгол дүүргийн 38, 47, 70, 73, 93, Сэтгэмж цогцолбор, Монгени цогцолбор, Оюуны ундраа цогцолбор, Эрдмийн ундраа цогцолбор сургууль,  Сонгино хайрхан дүүргийн 12-р сургууль, Багануур дүүргийн Боловсрол 1 цогцолбор сургууль, Налайх дүүргийн Чандмань цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 111 сургууль, Чингэлтэй дүүргийн 57, 61-р сургууль, Багахангай дүүргийн Хангай 1 сургуулиудын анхан шатны багш, мэдээлэл зүйн багш нар болон бага ангийн сургалтын менежерүүд хамрагдав. Сургалтыг "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулж, сургалтанд нийт 105 багш хамрагдав. Сургалт явагдсан сургуулиуд дээр икс өү компьютер дэмжих сервэр суурилуулж интернэтэд холболоо. Сургалтанд орлцсон багш нартаа цаашдын сургах их ажил үйлсэд нь амжилт хүсье.

 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL