Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Мэдээлэл
"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдааны I шатны уралдаан явагдлаа. PDF Хэвлэх Имэйл

Хүүхэд бүрт компьютер” ХХН-ийн даргын удирдамжийн дагуу “Икс өү компьютер-Миний хэрэглээ 2” уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байгаатай холбогдуулан нэгжийн мэргэжилтэн Д.Оюнчимэг Баянгол дүүргийн Монгени, Оюуны ундраа, 40, 28, 13-р сургуулиуд дээр, нэгжийн мэргэжилтэн Ч.Өсөхбаяр БЗД-ийн 111, ЧД-ийн 57, СБД-ийн 4, 29, ХУД-ийн 52-р сургуулиуд дээр, нэгжийн мэргэжилтэн И.Батхүү, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Цогбадрах нар БГД-ийн 51, 20, ЭӨЦ, ЭУЦ, 93, СХД-ийн 12-р сургуулиудад  2011 оны 4-р сарын 22-ны өдөр ажиллаа.


Удирдамжийн дагуу эхний шатны уралдааныг 22-ны өдрийн 14 цагт эхлэх байсан боловч 93 дугаар сургууль албан бичиг авсан боловч явуулаагүй, 28, 52, 20-р сургууль дээр албан бичиг ирээгүй шалтгаанаар явуулаагүй байлаа. Харин СБД-ийн 4, 29-р сургуулиуд төлөвлөгөөт ажил нь давхацсан гээд хойшлуулсан байв. Бусад сургуулиуд нь хугацаандаа уралдаанаа зохион байгуулсан.



Дээрх сургуулиудын сургалтын менежер нартай уулзан уралдааны зохион байгуулж байгаа байдалтай танилцан уралдааны тухай мэдээ болон уралдаанд тэргүүлсэн багш, сурагчдын мэдүүлгийг 5-р сарын 01-ны дотор илгээхийг зөвлөв.

 

 
Мэндчилгээ PDF Хэвлэх Имэйл

Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдмийн баяраа тэмдэглэж буй нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, өсвөр үеийнхэн болон  эцэг эхчүүддээ       2010- 2011 оны хичээлийн шинэ жилийн   баярын мэндийг  дэвшүүлье.
Икс өү компьютерийг сургалтанд ашигласан 2 жилийн хугацаанд бага ангийн сурагчид   мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олж,  програмуудын үндсэн ойлголттой болж, тэдгээрийг өдөр тутам хичээл бүрт хэрэглэснээр компьютер дээр  зурж, бичиж, төсөл бүтээлүүд хийж сурсан төдийгүй сурагчдын сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт, чанар  тодорхой хувиар дээшиллээ.

Манай хамт олон энэ хичээлийн жилд “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Засгийн газрын  92-р тогтоол, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн даргын баталсан үйл ажиллагааны  зорилтуудыг үндэслэн “Хүүхэд бүрийг компьютероор хангах, багш сурагчдын чадварыг нэмэгдүүлэх, нэгж хичээлийн чанарыг сайжруулахад икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгох” зорилтуудыг  үргэлжлүүлэн баримтална.

Ажлын хүрээнд 2010-2011 оны хичээлийн шинэ жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
•    Компьютерийн татан авалт, түгээлтийн ажлыг эрчимжүүлж, засвар үйлчилгээний ажлыг хангаж ажиллана.
•    Хөтөлбөрийн сургалтыг ЕБС- ийн батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, нэгжийн даргын баталсан “ Икс өү компьютер”-ийн агуулгын үлгэрчилсэн  хүрээтэй  зэрэгцүүлэн чанартай зохион байгуулна.
•    Зайн сургалтын үндэсний сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх буюу бага боловсролын цахим хичээлүүдийг бэлтгэн боловсруулж хэрэгжүүлнэ.
•    Багш  сурагчдын чадварыг нэмэгдүүлэх,  бага боловсролын чанарыг сайжруулахад икс өүг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглуулна.
•    Сургуулиудын интернэт, сервэр компьютерийн хэвийн ажиллагааг ханган ажиллуулна.
•     Сургуулийн номын сангаар дамжуулан хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын сурагчдыг “ Икс өү компьютерийн гарын авлагаар бүрэн хангана.
•    Хөтөлбөр хэрэгжсэнээр  сурагчдын сурлагын чанар, хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйд гарч байгаа өөрчлөлт,   сургалтад хэрэглэгдэж байгаа  сурах бичгүүдийн агуулга, арга зүй, хэвлэлтийн чанар, хүртээмж, ашиглалтад судалгаа,  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цахим хичээл, сурах бичгийг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлын чанар, үр өгөөжийг улам нэмэгдүүлнэ.
•     Багш, суралцагчдын авъяас билгийг хөгжүүлэх, олимпиад, уралдаан тэмцээнийг байнга, тогтвортойгоор явуулж, зохион байгуулах санхүү, материалын болон эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Эрхэм хүндэт  эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид нартаа
эх орны маань шавхагдашгүй эх ундрага болсон хүүхэд багачуудыг  сурган хөгжүүлэх   үйлсдээ их амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
Та бүхний оюун тань хурц мэдлэг тань цэгцтэй байх болтугай.

“ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хамт олон
2010-09-01

 
Судалгааны нэгдсэн дүгнэлт PDF Хэвлэх Имэйл

Икс өү компьютер түгээгдсэн сургуулиудын сурагчид, эцэг эх, багш нараас авсан
түүвэр судалгааны нэгдсэн  дүгнэлт

2010 оны 6 сарын 14

2009-2010 оны хичээлийн жил “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургууль тус бүр дээр  олон ажил  явагдаж сурагч, эцэг эх,  багш нар маань санаачлагатай идэвхитэй сайн оролцож, нийт багш, сурагчдын сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн жил болон өнгөрч байна.
Икс өү компьютерийг эзэмших нь  мэдээлэл, харилцаа, технологийн эринд ажиллаж, амьдрах бодит чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэж буй боловсрол эзэмшихэд, сургалтын нээлттэй хөтөлбөрийн тусламжтайгаар бага насны хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан өөрөө болон бусадтайгаа хамтран суралцах,  туршиж үзэх замаар мэдлэг бүтээх,  зарчмаар  хэрэгжих  үйл ажиллагаа болно.
Багш нар энэхүү компьютерийг ашигласнаар түүнийг сургалтандаа болон өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглах, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах, компьютерийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон тогтмол хэрэглэх, сургалтын хөтөлбөртөө тусган, бүх хичээлд тохирох үйлдлийг сонгон ашиглаж, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурах идэвхи сонирхлыг сэргээх, хөгжүүлэхэд  ач холбогдлоо өгч байна.
Хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан уг хөтөлбөр хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, өнөөгийн эрэлт хэрэгцээг хангасан эсэх, сургалтанд цаашид хэрхэн ашиглах, бага боловсролын сурлагын амжилт ямар түвшинд байгааг Икс-Өү компьютерийн хүчин зүйлийн хамааралтайгаар үнэлэх зорилгоор 2010 оны 5 сарын 10нд нийслэл болон хөдөө орон нутагт байгаа БСГ-т хүүхэд, эцэг эх, багш нараас түүврээр  авах санал асуулгын маягтыг хүргүүлсэн билээ.
Санал асуулгын хариуг Баян-Өлгий, Дундговь аймгийн БСГ-аас бусад бүх аймгууд хугацаанд нь ирүүллээ.
Хамрагдсан сурагчдын тоо-4241 буюу хөтөлбөрт хамрагдсан сурагчдын 35,9% болно.
Эцэг эхийн тоо-416
Багш нарын тоо-123
Бүгд- 4780 хүн хамрагдсан байна.

Дэлгэрэнгүй унших...
 
Санал асуулгын дүн PDF Хэвлэх Имэйл
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн сайтаар явуулсан “Хүүхдийг компьютержүүлэх хэрэгтэй юу?” гэсэн санал асуулгын дүн гарлаа. Уг санал асуулгад нийт 157 хүн саналаа өгч үүнээс 137 хүн буюу нийт оролцогчидын 87,3% нь маш их хэрэгтэй, 17 хүн буюу 10,9% нь мэдээж тийм, 3 хүн буюу 1,9% нь сайн мэдэхгүй л юм гэсэн саналыг өгсөн байна. Энэхүү санал асуулгаас харахад хүүхдүүдийг багаас нь компьютержүүлэх нь маш их хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Үүний үр дүн бодит байдал дээр нэлээд харагдаж байгаа. Хүүхэд бүрт компьютер хөтөлбөр хэрэгжээд хүүхдүүдэд зөөврийн компьютер түгээж, мэдээлэл технологийн суурь мэдлэгийг олгосноор дараах үр дүнгүүд ажиглагдаж байгаа. Үүнд:
•    Хүүхэд өөрийн гэсэн өмчтэй болж, түүндээ хандах хандлага сайжирч, өмчөө хайрлан хамгаалдаг болсон.
•    Мэдээллийн технологийн эрин үед техник, технологитой танилцах, түүнийг сургалтандаа болон өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглаж байгаа төдийгүй тэдний гэр бүлийн гишүүдэд хүртэл нөлөөлж байна.
•    Сурагчид компьютерээ хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, маш олон төрлийн бүтээлүүд хийж сурсан төдийгүй олон янзын програмуудын үндсэн ойлголттой болж чадсан
•    Хүүхдүүдийн сурах идэвхи сайжирч, сурлагын амжилт ахисан эерэг үзүүлэлтүүд маш олон гарсан
•    Багш нар энэхүү компьютерийг ашиглан хичээлээ сонирхолтой хэлбэрээр зааж, хүүхдүүдтэйгээ хамтдаа бүтээж, түрүүлж сурсан хүүхдүүд бусаддаа болон багшдаа зааж өгч байгаа нь хүүхэд өөртөө итгэх итгэл, урам зоргийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой ажил болж байгаа гэх мэт олон сайн талууд ажиглагдаж байна.
Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс дараагын санал асуулгаа олон нийтийн дунд зарлаж байна. Санал асуулгын сэдэв: “ЕБС-н багш нарыг зөөврийн компьютерээр хангах шаардлагатай юу?”. Та бүхэн энэхүү санал асуулгад идэвтэй оролцоно уу.
 
Файл хадгалах, хуулах заавар PDF Хэвлэх Имэйл
Икс өү компьютерийн үйл ажиллагаа дээр хийсэн зүйлдээ нэр өгч хадгалах, флаш дискээр зөөх

http://wiki.laptop.org/go/User:Batkhu.I -г google.mn-д бичээд үзэж болно.
Икс өү компьютерийн үйл ажиллагаагаар өгч хадгалсан файл нь тухайн өгсөн нэрээрээ журнал дотор хадгалагддаг.
Хадгалахдаа:
•    Програмын үйл ажиллагаа цэс товш
•    Зүүн дээд хэсэгт байх тухайн үйл ажиллагааны нэр бүхий хэсэг дээр заагуур очуулан товш
•    Нэрийг арилгаж бүтээсэн зүйлийнхээ утга санааг илэрхийлсэн нэрийг бичих
•    Баруун дээд хэсэгт байх хадгалах дүрс заагуур очуулах/Бичих үйл ажиллагааны хувьд файлаа хадгалах дөрвөн янзын сонголт байна.
1    Шууд товшвол .odt өргөтгөлтэй хадгалагдана. Энэ файл опен оффис програм дээр нээгдэн харагдана.
2    Форматтай текст(RFT) сонговол .rft өргөтгөлтэй хадгалагдана. Энэ файл виндовс оффис програм дээр нээгдэн харагдана.
3    Hypertext(HTML) сонговол .htm өргөтгөлтэй хадгалагдана. Энэ файл интернэт бровсэр дээр нээгдэн харагдана.
4    Энгийн текст(TXT) сонговол .txt өргөтгөлтэй хадгалагдана. Энэ файл виндовсийн notepad, wordpad програмуудад нээгдэн харагдана./
•    Хадгалах өргөтгөлөө сонгон товш.
Харин муужгай програм дээр хадгалсан файл журнал дотор харагддаггүй онцлогтой. Иймд хийсэн бүтээл болох файлаа зөөхөд бэрхшээл тулгарч байна. Дараах тайлбаруудыг үзнэ үү.
Виндовсийн орчинд муужгай үйл ажиллагаа дээр хадгалсан файлыг икс өү компьютерийн Муужгай үйл ажиллагаа руу хуулах аргачлал
Та виндовс орчинд муужгай үйл ажиллагаа дээр хийсэн файлаа Documents>Scratch> дотор хадгалагдсаныг үзэж болно. Тухайн нэр өгч хадгалсан файлаа флаш диск руу хуулна. Үүний тулд:
1    Тухайн файл дээр заагуур очуулан хулганы баруун товч товших
2    Гарч ирэх нэмэлт самбараас copy-г сонгож товших
3    Флаш дискний төлөөлсөн дүрс дээр заагуур очуулах
4    Хулганы баруун товч товших
5    Гарч ирэх нэмэлт самбараас paste-г сонгож товших

Икс өү компьютерийн үйл ажиллагааны хувьд: Дээр өгүүлсэнээр хадгална.
Хадгалагдсан файлыг флаш диск руу хуулах:
1.    Флаш дискийг икс өү компьютерт холбоно.
2.    Terminal програм нээнэ.
3.    cd /media/olpc/ гэж бичээд enter товшино. /OLPC нь флаш дискний нэр юм. Иймд өөрийнхөө флаш дискний нэрийг бичнэ./
4.    Флаш доторх агуулгыг үзэхийн тулд ls гэж бичээд enter товшино.
5.    Дотроос нь хуулах гэж байгаа файлынхаа нэрийг үзнэ.
6.    cp  tsetseg.sb /home/olpc/Activites/Scratch.activity гэж бичээд enter товшино. /tsetseg.sb гэдэг нь файлын нэр./
Хуулсан файл флаш диск руу хуулагдсан эсхийг шалгахдаа журнал /Товчлуурт гарны томруулдаг шилний дүрс бүхий товчлуур товшино./ дотор флаш руугаа /флаш дискний дүрс дээр товшино./ хандаж үзнэ.
Икс өүгийн муужгай үйл ажиллагаа дээр хадгалсан файлаа флаш руу хуулах, виндовсийн муужгай үйл ажиллагаа дээр үзэх
•    Terminal үйл ажиллагаа руу орох
•    cd  /home/Activites/scratch.activity/projects гэж бичээд enter товшино.
•    ls enter товшино.
•    Тухайн нэр өгч хадгалсан файлын нэрийг харах
•    cp файлын нэр.sb /media/флаш дискний нэр-ийг бичнэ. /Том жижиг үсэг ялгаатайг анхаараарай./ enter товшино.
Флаш диск дээр хадгалагдсан эсхийг шалгах
•    Терминал үйл ажиллагаа руу орох
•    cd /media/флашны нэр enter товшино.
•    ls бичиж enter товшино
•    Гарч ирэх бичвэр дотор зөөсөн файл нэрээрээ байгааг шалгах


 
ICT EXPO 2010 PDF Хэвлэх Имэйл
Мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж ирсэн ICT EXPO 2010 үзэсгэлэн яармаг 2010 оны 05 сарын 14-17-ны өдрүүдэд Мишээл expo төвд зохион байгуулагдлаа. “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан 2005 оноос эхлэн 5 дахь жилдээ уламжлал болгон зохиогдож байна. Энэ жилийн хувьд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас дээрх өдрийг “Better city, better life with ICTs” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. ICT EXPO – д манай улсын мэдээлэл технологийн тэргүүлэгч байгууллагууд, шилдэг компаниуд оролцон өөрсдийн бүтээл, үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг чухал үйл ажиллагаа бөгөөд уг үзэсгэлэн яармагт “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж 2 дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд хөтөлбөрийн хэрэгжилт, нэгжийн үйл ажиллагааг олонд танилцуулахын зэрэгцээ “Электрон агуулга – Цахим хичээл” – р оролцлоо.
 
Сайтын хэрэглэгч болох PDF Хэвлэх Имэйл
www.laptop.gov.mn сайтад бүртгүүлж болохгүй байна гэсэн хүмүүсийн саналаар энэхүү мэдээллийг оруулж байна. Шинэ хэрэглэгч болохдоо хэрэглэгчийнхээ нэр, нууц үг, мэйл хаягаа оруулна. Та хэрэглэгчийнхээ нэрээр тэр даруйдаа нэвтрэх боломжгүйг анхаарна уу!!! Учир нь таны хэрэглэгч болох хүсэлтийг сайтын зохицуулагч хүлээн авч, зөвшөөрч идэвхжүүлснээр та үүсгэсэн нэрээрээ нэвтрэх боломжтой болно. Тэгэхээр та хэрэглэгч үүсгэчихээд түр хүлээж байгаад эргээд нэвтэрнэ үү. Нэг удаа үүсгэчихсэн байхад дараа нь дуртай үедээ чөлөөтэй нэвтрэх боломжтой болно. Хэрэв та урд нь бүртгүүлж байсан бол тэр нэр, нууц үгээ ашиглан нэвтрэх боломжтой болсон гэсэн үг. Та хэрэглэгч үүсгэж чадахгүй байгаа бол өөрийн сонгосон хэрэглэгчийн нэр, нууц үг, мэйл хаягаа Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой хаягаар илгээж болно. Эсвэл bagsh гэсэн хэрэглэгч, bagsh нууц үгээр нэвтрэх боломжтой. Хүүхдүүд suragch гэсэн хэрэглэгчийн нэр, suragch нууц үгээр нэвтрэх боломжтой.
 
Хүүхдэд зориулсан вэб хөтөч PDF Хэвлэх Имэйл
Өнөө үед хүүхдүүд интернэтээр их аялах болсон. Хүүхдүүд  интернэтээр аялаж байхдаа санамсаргүй болон бусад шалтгаанаар насанд хүрэгчидэд зориулсан мэдээлэл үзэх,  харгис хэрцгий хүчирхийллийн шинж чанартай вэб сайт руу орох зэрэг эрсдэлээс сэргийлэх зорилготой "Parental Control" буюу "Эцэг эхийн хяналт"-г агуулсан Kidzui вэб хөтөчийг гадаад орны хүүхдүүд их хэрэглэдэг. Хүүхдүүд интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах, найз нөхөдтэйгээ чатлах, кино бичлэг үзэх гэх мэт маш өргөн хүрээнд ашигладаг. Энэхүү вэб хөтөч нь хүүхдэд зориулсан энгийн хялбар дизайнтай, төрөл бүрийн сонирхолтой тоглоом, видео холбоосуудыг өөр дээрээ агуулсан байдаг. "Parental Control" нь компьютерийн халдлагын эсрэг зарим програмд агуулагдсан байдаг. Та энэхүү вэб хөтөчийг http://www.kidzui.com хаягаар орж татаж аваарай. Хэрэв та Mozilla Firefox хэрэглэдэг бол нэмэлтийг нь  https://addons.mozilla.org/mn/firefox/addon/9689  хаягаар орж суулаган ашиглаж болно
 
Нийслэлийн сургуулиудад зөвлөн туслах ажлыг зохион байгуулна PDF Хэвлэх Имэйл
Улаанбаатар хотын сургуулиудад "Хүүхэд бүрт компьютер"
хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ өгөх,
зөвлөн туслах ажлын удирдамж


Зорилго: "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БСШУ-ны сайдын 158-р тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор "Икс өү" компьютер түгээгдсэн Улаанбаатар хотын зарим ЕБС-уудын "Икс өү" компьютер ашиглалтын явц, серверийн үйл ажиллагаатай танилцах, тэдгээрийн бүрэн байдал болон багш, сурагчидын ашиглах чадвар, хэрэглээнд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцоход оршино.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотод Икс өү компьютер түгээгдсэн 19 сургууль
Үүнд: Баянгол дүүрэг - 13, 28, 40, 93, 108, 43, 54, 22, 51, 20, Баянзүрх дүүрэг - 111, Сүхбаатар дүүрэг - 4, 29 Сонгинохайрхан дүүрэг - 12, Хан-Уул дүүрэг - 52, Багахангай дүүрэг - Хангай цогцолбор Чингэлтэй дүүрэг - 57, Налайх дүүрэг - Чандмань цогцолбор, Багануур дүүрэг

Дэлгэрэнгүй унших...
 
Икс өү компьютерийн II шатны сургалт явагдана PDF Хэвлэх Имэйл
Икс өү компьютерийн II шатны сургалтын хөтөлбөр

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн 19 сургуулийн 2-5-р ангийн сурагчдад Икс өү компьютер түгээгдээд сургалтанд ашиглагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Икс өү компьютер түгээгдсэн Улаанбаатар хотын ЕБС-ын бага ангийн багш нарын дунд 2 дахь шатны сургалтыг зохион байгуулж байна.
Зорилго:
Бага ангийн багш нарын мэдээллийн технологийн боловсролын түвшин дээшлүүлэх, икс өү компьютерийн үндсэн програмыг  сургалтад  үр дүнтэй ашиглах
Хамрах хүрээ: 
Икс өү компьютер түгээгдсэн нийслэлийн ЕБС-ын  бага ангийн багш нар  
Явагдах хугацаа: 
Багш  нарын  сургалтыг 2010 оны  3 дугаар   сарын 29 – с 4-р сарын 2 – ны хооронд дараах  хуваарийн дагуу сургуулиуд дээр зохион байгуулна.

                               Икс өү компьютерийн сургалт явуулах хуваарь

Өдөр
Хамрагдах сургууль
Сургалт явагдах сургууль
 
1
 
I өдөр
3 сарын 29
40, 28, 20, 57, Монгени, Эрдмийн ундраа, Оюуны ундраа, Сэтгэмж
28-р сургууль
 
2
II өдөр
3 сарын 30
52, 29
52-р сургууль
 
3
III өдөр
3 сарын 31
4, Бага хангай
4-р сургууль
 
4
IV өдөр
4 сарын 1
51, 111,  93,  43, 57
51-р сургууль
 
5
V өдөр
4 сарын 2
12, 13, эрдмийн ундраа,
Икс өү компьютер түгээгдсэн нийслэлийн ЕБС-ийн сургалтын менежерүүд
13-р сургууль


Цаг
Програмын нэр
Агуулга
Хичээл заах багш нарын нэр
 
1
9,00-10,10
 
Чат програм
Тархалтын сүлжээгээ сонгох, цэстэй танилцах бусад бичвэр, зурах програмтай хөршөө сонгох
 
Ц.Батбаяр
 
2
10,15-11,15
 
Яст мэлхий програм
Нум, тэнхлэг, чиглэл, залгаас, санамсаргүй тоо, тооны үйлдэл, үзэгний хэмжээ өнгийг өөрчлөх
 
А.Отгонжаргал
 
3
11,20-12,20
 
Цээжлэх програм
Тоглоом үүсгэх / тоо, үе үүсгэх, холбоо үг үүсгэх, бэлэн зураг авч түүнийгээ тайлбарлах/
 
Т.Бадамцэцэг
Үдийн цай
 
4
13,20-14,20
 
Муужгай програм
Тайзаа засах, дүрсээ зурж оруулах, Өмсгөл солиулах
 
Л.Намууцэцэг
 
5
14,25-15,25
 
Etous програм
Будах, хэлийг солих, зурах цэсүүдтэй ажиллах, хөдөлгөөнд оруулах, зам зурах, дуу оруулах, ном зохиох, төсөл хийх
 
Т.Энхбаяр
 
6
15,30-16,30
Интернэтээс тоглоом татаж
авах
Интернэтээс тоглоом татаж тоглодог болох, хүссэн зүйлээ татаж авах, флаштай ажиллах
 
О.Алтанцоож
 
«ЭхлэлӨмнөх1234ДараахТөгсгөл»

JPAGE_CURRENT_OF_TOTAL