Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Муужгай програм


Муужгай програмын тухай PDF Хэвлэх Имэйл
Scratch (Скратч-маажих, чахрах)
Компьютерийн програм нь компьютер хийх зүйлийг дараалал хэлбэрээр заадаг. Ихэнх хүмүүс компьютерийн програмыг  төвөгтэй бөгөөд өндөр мэдлэгтэй мэргэшсэн хүмүүс ойлгодог хэмээн боддог. Үнэндээ C++, Java зэрэг програмчлалын хэлийг хүмүүс сурах нь хүндрэлтэй байдаг. Сүүлийн үеийн дэвшилтэд технологийн үр дүнд маш хялбарханаар хүн бүр програм зохиож чадах график програмчлалын арга хөгжиж байна. Үүний гол төлөөлөгч болох Scratch хэмээх програмчлалын хэлийг үзнэ. Энэ хэлийг АНУ-ын Масачустын Технологын Институтын Медиа лабораторийн Lifelong Kindergarden групп санаачилж хөгжүүлж байна.
Хэрхэн Scratch програм эхлүүлэх вэ?
Scratch програмыг компьютерт суулгаагүй байгаа тохиолдолд дараах 1-р алхамаар даунлоод хийж, 2-р алхамаар компьютер суулгана. Scratch програм компьютерт суусан байгаа тохиолдолд 1,2-р алхамыг алгасч 3-р алхамаас эхэлнэ үү.
Scratch дээр програмчилж сурахад туслах үүднээс 1111 видео хичээл дагалдах DVD дээр байгаа тул үзэж судалцгаана уу.
www.scratch.mit.edu  сайтаас Scratch-ийн тухай дэлгэрүүлж судална уу.
1) Татаж авах (Энэ үнэгүй!!!)
http://info.scratch.mit.edu/Scratch_1.3.1_Download
Зурагт Macintosh  болон Windows үйлдлийн системүүдэд зориулан татаж авахаар харагдаж байна.
Энд ScratchInstaller1.3.1.exe-г товшино.
Save File /Сэв файл-Файл хадгалах/товчлуурыг товшино.
  Дүрстэй суулгац файл компьютерт нэмэгдэнэ. Энэ файлыг флашинд хуулан өөр компьютерт
зөөж суулгаж болно.
2) Суулгах
Суулгац файлыг товшино.
Next /нехст- дараах/товчлуур товшино.
Next /нехст- дараах/товчлуур товшино.
 Install /Инстол-суулгах/ товчлуур товшино.
 Finish /финиш-төгссөн/ товчлуур товшино.
Програмын харагдах байдал
3) Өөрийн компьютерт Scratch програм эхлүүлэх
 Компьютерийн дэлгэц дээр үүссэн Scratch програм төлөөлсөн дүрс дээр 2 товшино.
Програмын дээд хэсэгт “Language”/Ленгуаж-хэл/ гэсэн бичвэртэй товчлуур товшиж доош унах цэснээс “Монголоор” гэсэн сонголт хийнэ /Програмын харагдах байдал зурагт үзүүлэв/. Мөн өөр хэл дээр ашиглах боломжтой. Scratch нь зураг зурж тэдгээрт хөдөлгөөн, дуу болон дүрс оруулах, тоглоом бүтээх, олон талт өгүүллэгийг үүсгэх шинэ програмын хэл  юм.
4) Дараах алхамуудаар анхны төслөө бүтээнэ.
Хөдөлгөх
“Хөдлөхүй” цэснээс зохиомж хийх хэсэгт “10 алхамаар яв”  блокыг чирч гаргана.
 Гаргасан блок дээр 2 товшвол муур хөдлөнө.
Дуу чимээ нэмэх
“10 алхамаар яв” блокын доороос “Дуу авиа” цэсний “48 хэмнэлээр 0.2 хэмнэлээр бөмбөрийг цохь” блокыг чирч гарган угсарна. 2 товшиж сонсоно.
Хэрэв сонсогдохгүй бол компьютерийнхаа дууг шалгаарай.
 №6
Доош унах цэснээс өөр бөмбөрүүдийн дууг сонгож болно.
Бүжиглүүлэх
Өөр “10 алхамаар яв” блок нэмж тэнд хасах тэмдэг бичиж оруулна.
 Аль нэг блок дээр 2 товшино.
Өөр “Бөмбөр тоглох” блок угсарч доош унах цэснээс бөмбөр сонгоно. Дахин 2 товшино.
Үргэлж
 “Үргэлж” блокыг чирч гарган өрөгдсөн блокуудын дээр угсарна.  Та “Үргэлж” блокын дотор бусад блокуудыг
 багтаан угсарна.
 Хамгийн дээр байх блокоос өргөж зөөж болно.
Эхлүүлэхэдээ 2 товшино.
Зогсоохдоо дэлгэцний дээд  хэсэгт байх “Зогс” товчлуур товшино.
Ногоон туг
“Хэзээ ногоон туг товшигдвол”  эхлэл блок чирч гарган өрөгдсөн блокуудын дээд хэсэгт угсарна.
Хэдийд ч ногоон туг товшвол зохиомж эхэлнэ.
Өнгө солих
Одоо ямар нэг ялгаа...
 “Өнгө нөлөөг 25-р  өөрчил” блок чирч  гаргана.
2 товшиж ямар өөрчлөлт гарч буйг харна.
Товчлуур товших
  “Хэзээ зай  дарагдсан” эхлэл блокыг дээд хэсэгт угсарна.
Товчлуурт гарны  урт товчлуур одоо товш.
 Доош унах цэснээс бусад товчлуурууд сонгож болно.
Дүр нэмэх
Scratch-д биетийг төлөөлсөн дүрс  гэж дууддаг.
 Шинэ дүр нэмэхэд доорх товчлууруудын нэгийг товшино.
Шинэ дүрийн товчлуурнууд:
  Өөрийн бүтээх дүрийг зурах
  Файлаас шинэ дүр сонгох
  Санамсаргүй дүр авах
Энэ дүрийг     Файлаас шинэ дүр сонгох товчлуур товшиж, Хүмүүс хавтаснаас “girl4-standing” дүрс идэвхжүүлэн авна.
Судлах
  Дүрс ярьж  хэлж чадна.
 Ямар нэг юм хэлэх
 “Амар уу?-г 2 секунд хэл”  блокын бичвэр дээр товшиж доторх үгийг сольж бич.
 Мөн “... бод ” блокыг хэрэглэ.
Зургийн эффектүүд /Нөлөө/
Янз бүрийн эффектүүдийг гурвалжин дүрс дээр товшиж доош унах цэснээс сонгож хэрэглэнэ.
 Энэ блок дээр 2 товшино.
“Бүгд зогс” товчлуур товшвол эффект арилна.
Гүнзгийрүүлж судлах
Дуу чимээ нэмэх
 Дуу чимээ цэс дээр товш.
 Бичлэг товчлуур дээр товшиж өөр дуу чимээ бичнэ.
 Эсвэл файлаас (MP3, AIF, эсвэл WAV загвар) бэлэн дуу чимээ оруулна.
Энд “Дуу гарга” блокыг зохиомж хэсэгт чирч оруулан хэрэглэнэ.
Доош унах цэснээс дуу чимээг сонгоно.
Хөдөлгөх
Шинээр өмсгөл хувилан оруулна. Оруулсан өмсгөлөө засварлаж хоёр өмсгөлөө холбон хөдөлгөөнд оруулна.
Өмсгөл нэмэхийн тулд өмсгөл цэсийг товшино. Дүрсийн бэлэн өөр өмсгөлийг “Оруулах” товчлуурийг товшиж сонгоно (Жишээнд суугаа өмсгөлийг сонгосон байна).
Зохиомж цэс товшин орж өмсгөлүүдийг дээрх блокууд өрж хооронд нь холбоно..
Одоо яах вэ?
 Scratch-ийн зарим ялгаатай төслүүдийн хэлбэрийг үүсгэж үзнэ.
 Товчлуур товшино.
“Төсөл нээх” нэмэлт цонхоны хавтсанд байх жишиг төслүүдийг сонгон идэвхжүүлж “ОК” товшино.
Та магадгүй өөрийн фото зурагтай эсвэл өөрийн дуртай зүйл, мөн өөрийн нэрийг үсгээр хөдөлгөн эхлүүлэх хэрэгтэй.
Шинэ төсөл санаагаа “Шинэ” товчлуурийг товшиж хэрэгжүүлж эхэлнэ.
 “Байршуулах” товчлуур товшиж Scratchийн вэб: http://scratch.mit.edu сайтад өөрийн төслөө байршуулна.
Илүү ихийг сурахаар  Scratchийн вэб сайтад зочилоорой!
ДҮГНЭЛТ
Суралцагчдад Scratchийн төслүүд дээр ажиллан мэдээлэл боловсруулах горим, товчлуураас ирэх мэдээлэлтэй ажилаах, бичвэрийн өгөгдөл, хувьсах хэмжигдхүүн, нөхцөл шалгах, давтах үйлдэл гэх мэт програмчлалын чухал ойлголтуудыг сурах боломж өгдөг.
Ойлголт    Тайлбар    Жишээ
Үйлдлийн дэс дараа    Scratchд програм үүсгэхэд алхамын дэс дарааллын системтэй бодол хэрэгтэй.     
Давтах үйлдэл    Үйлдэл давтан гүйцэтгэхэд “үргэлж”  ба “давтах” хэрэглэнэ.     
Нөхцөл шалгах    Нөхцөл болох “Хэрэв” ба “Хэрэв-үгүй бол” шалгана.     
Хувьсах хэмжигдхүүн    Хувьсагч үүсгэн тэдгээрийг програмд ашиглах боломжтой. Хувьсагч нь тоо, бичвэрийг хадгалдаг. Тухайн обьект болон бүх обьектод үүсгэж болно.     
Өгөгдлийн цуваа    Тоо, бичвэрийн жагсаалт үүсгэж тэдгээрт хандах боломжийг олгоно.      
Товчлуурлуураас ирэх мэдээлэлтэй ажиллах    Товчлуур ба дүрс товшигдож үйл явц удирдагдана.     
Зэрэг явагдах үйл ажиллагаа    Хэд хэдэн үйл явцыг зэрэг удирдах боломж олгоно.     
Уялдаатай зэрэгцээ үйл ажиллагаа    Мэдээлэл дуудагдсан үед үйл явц удирдагдах боломж олгоно.     
 Санамсаргүй утга     Тодорхой завсарт тоо утга санамсаргүйгээр сонгон авах боломж олгоно.     
Булын алгебрын ойлголт    Булын алгебрийн “ба”, “буюу”, “үгүйсгэл”-ийн  жишээнүүд юм.     
Харилцан хувирамтгай үйлчлэл    Бодит өгөгдлөөр хувьсах боломж олгоно.     
Харагдацын загвар    Дүрс товшиж үйл явцыг удирдаж харилцан ажиллах боломж олгоно.