Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Цээжлэх програм


Цээжлэх програмын тухай PDF Хэвлэх Имэйл

Энэ програм нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд оршино. Мөн энэ програмыг ашиглан англи хэлний хичээл, тооны хичээл, монгол хэлний хичээл, байгаль шинжлэлийн хичээл зэрэг төрөл бүрийн хичээлд өөрөө зохиомж бэлтгэн оруулан ашиглах боломжтой.

Үндсэн дэлгэцэнд тойрог хэлбэрээр байрлах
Програмуудаас  дээрх дүрсэн дээр заагуурыг аваачиж   товчлуурт гарнаас чагт товчлуурыг нэг товшино.

Дээрх үйлдлийн үр дүнд програмын дүрс анивчин  уншигдсаны дараа  програм нээгдэнэ.
 
Програмын үндсэн нээгдэх дэлгэц
 
 
   1. Програм нээхэд гарах үндсэн цонхны хувьд
   1 ба 2 гэсэн цифрээр дугаарлагдсан талбараас тогтох ба 1 гэсэн талбарт тоон     
    илэрхийлэл байх ба 2 гэсэн талбарт нийлбэр буюу хариу нь байна. Эдгээрийг та  
    нээн цээжлэн харгалзах утгыг олно. Мөн 1 талбарт хариу, 2 талбарт илэрхийлэл
    байж болно.
 Програмын  дэлгэцний дээд хэсэг буюу үндсэн цэсний хэсэг болох
Үйл ажиллагаа


 
 1.    Програмын нэр ба файлын нэр харагдана.
2.    Хуваалцах нь: програмыг хувийн буюу хэрэглэгч дангаараа эзэмших, хөршүүд буюу 1 програмыг хамтран эзэмших гэсэн төлөвт шилжүүлнэ.
3.    Бүтээсэн зүйлээ хадгална
 4.   Програмаас гарах
 
 
Дээрх алхамаар харгалзах утгуудыг олно. Та нэг нээсэн зүйлээ хаана байсан байрлалыг нь сайн санах хэрэгтэй үүнд л учир бий !
Хэрэв та харгалзааг олж дуусаад дахин нээж тоглохыг хүсвэл дараах үйлдлийг хийнэ үү?
 
 
 1.    Дахин эхлүүлэх команд
 2.   Үйлдлийн үр дүнд та дахин тоглох боломжтой боллоо

Програмын  дэлгэцний дээд хэсэг буюу үндсэн цэсний хэсэг болох
Тоглох
1. Шинэ Тоглоом оруулах
2. Тоглоомын  боломжит харгалзааг өөрчлөх
3. Програмд байгаа жишээ тоглоомуудаас оруулах

 Жишээ тоглоомоос тоглоом татан оруулсан байдал
 
 
 
 Програмын  дэлгэцний дээд хэсэг буюу үндсэн цэсний хэсэг болох
Шинэ тоглоом үүсгэх

 
 
Жишээ 1 Англи хэлний хичээл дээр тоог цээжлэхийн тулд дараах тоглоомыг  үүсгэж болох юм.
 
 
           2. Харгалзах утгуудыг оруулсны дараа шинэ хосыг нэмэж байрлуулна.
 
 
 Хийсэн бүтээлдээ нэр өгч хадгалах
 
 
    3. Тоглоомонд нэр өгсний дараа тоглоом хадгалах гэсэн хэсгийг сонгоно.
    4. Тоглоомын нэр гэсэн хэсэгт Англи тоо гэж өгсөн байна.

   Ингээд таны хийсэн тоглоом хадгалагдлаа та хийсэн тоглоомоо нээн  
  тоглохын тулд дараан үйл ажиллагааг хийнэ. Тоглох гэсэн цэсрүү орно.
 
1. Тоглоом оруулах гэсэн хэсэгт орж таны хадгалсан нэртэй бүтээл байна.
2. Таны хадгалсан нэртэй бүтээл чинь дээрх дэлгэцэнд байгаа шиг орж ирнэ.Эндээс 
     та өөрийн зохиосон тоглоомоо сонгоно.

Зохиосон тоглоомоо тоглох болсон нь
 
 
Англи тоо цээжлэх тоглоом маань амжилттай болон тоглон дуусгалаа.
Мөн та бас төрөл бүрийн зураг оруулан түүнтэйгээ холбоотай тайлбар ба утгыг янз бүрийн аргаар оруулах боломжтой.

Жишээ:  Зургийн нэрийг олох тоглоом та үүн дээр үндэслэн нэрийг нь англиар оруулах, хослох зураг оруулах буюу  дээрхийн адил энэ бол таны л сэтгэлгээ

Зураг оруулахдаа үүсгэх гэсэн цэсэнд шилжнэ.
 
 1.    Зураг оруулах гэхдээ та үүнийг сонгохоосоо өмнө таны компьютерт авсан зураг байх ёстой.
 2.   Дуу авиа оруулах
Авсан зурагнууд харагдаж байна.
 
 
Эдгээр зурагнаас оруулах зургаа сонгоно.
 
 
 1.    Зураг байна
 2.   Нэрийг нь оруулах
Зурагтай бүтээл маань бэлэн боллоо түүний дараа та
 хадгалах үйл ажиллагаа мартваа!
 
 
   Програм дээр тоглох
 
 
Жишээ 3
Эсрэг утгатай үг 
 

Дээрх зарим жишээнүүдийг англи програм дээр харуулсан болно.Та монгол болон англи хэл дээр нь туршаад үзээрэй !

Хүүхдүүдээ нар дээрх програмыг тоглож сэтгэхүйгээ хөгжүүлээрэй !

Мөн хүссэн тоглоомоо зохиож найзуудаа үзүүлэн хичээлдээ хэрэглээрэй.