Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Distance


Хоорондын зай програмын тухай PDF Хэвлэх Имэйл
Distance програм нь хэмжилт хийдэг програм юм. 2 зөөврийн компьютер хооронд долгион дамжих хугацааг хэмжсэнээр уг компьютерүүдийн хоорондох зайг хэмжиж болно. Элдэв үйл ажиллагааг бичих болон хэмжхийн хажуугаар физик орчинг судлахад уг зөөврийн компьютерийг ашиглах олон аргууд бий. Хоёр Икс Өү – г хооронд нь холбон Икс Өү компьютер хоорондын зайг хэмжинэ. Бид нар биеийн тамирын хичээл дээр уртад харайх, математикийн хичээл дээр урт, талбай, өндөр  олох хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл ийм үед  бидэнд компьютер маань хэрэг болно. За одоо ингээд яаж холболт хийж хэмжилтээ хийх вэ? Энэ тухай судалцгаая.

ПРОГРАМЫГ  ЭХЛҮҮЛЭХ

      Програмыг эхлүүлэхдээ төлөөлсөн дүрсэн дээр заагуураа аваачаад “Эхлэх” гэсэн бичгэн дээр дарна.
 
 ПРОГРАМЫН ҮНДСЭН ЦОНХ

За одоо ингээд Distance програм руугаа орж холболтоо хийхийн тулд   програмынхаа үндсэн цонхтой танилцая. Үйл ажиллагаа цэсэн дотор байгаа хадгалах, хаах, нэр өгөх командуудыг бусад програмуудтай адил. цээжилсэн биз дээ. Харин хуваалцах хэсгийн “Хувийн” гэсэн бичвэрийг хэсгийг Миний хөршүүд болгоно сонгоно. Миний хөршүүд болгосны Энэ үйлдлийн дараа Хөршүүдийг харах руу орж Distance програмтайгаа холбогдоно. Холбогдохын тулд 2 хүн компьютерооээ асаагаад бусадыг нь унтраах хэрэгтэй. Тэгэхгүй бол бусад нээлттэй асаалттай байгаа компьютертайгаа сүлжээгээ булаалдан програмд алдаа өгөх эсвэл холбогдохгүй байх тохиолдол гарна.

Хоорондын зай програмын тухай

Асаалттай хоёр компьютерүүдээ 1, 2 гээд дугаарлаж хийгдэх үйл ажиллагааг тайлбарлая. Үүнд:
1-р компьютер:
-     Distance програм ажиллуулах
-     Програмын “Үйл ажиллагаа” цэсний хуваалцах хэсэгт “Миний хөршүүд”-ийг сонгох
 
“Хувийн” гэсэн сонголтыг “Миний хөршүүд” болгосон нь
 
 
2-р компьютер:
-    Хөршөө харах руу орж Distance програм төлөөлсөн дүрс харагдтал хүлээх
-    Төлөөлсөн дүрс харагдвал заагуур очуулах
-    Гарч ирэх самбарын “Нэгдэх” гэсэн бичвэр дээр заагуур очуулах
-    Заагуурын чагт товч товшино.
 
 
Хөршүүдийг харах хэсэгт Distance програм холбогдож хэмжилт хийхэд бэлэн болсон  байгаа нь харагдаж  байна.

Хөршүүдийг харах хэсэгт орж холбогдсоны дараа "Begin measuring distance" гэсэн бичгийн өмнөх ногоон чагтан дээр дарж идэвхижүүлнэ. Ингээд Икс Өү компьютер холбогдон хэмжилт хийхэд бэлэн болно.
 

 
1.    Даралт хэмжих цэс
2.    Холболт хийхэд Икс Өү компьютерийг эхлүүлэх
3.     Температур
4.    Хувь
5.    Дууны хурд
6.    Хэмжилтийн тоо харагдах хэсэг
 
ӨӨРСДӨӨ ТУРШИЛТ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ. НАЙЗ НАРЫНХАА  ӨНДӨР,
АНГИЙНХАА ТАЛБАЙ, УРТАД ХАРАЙЖ ХЭМЖИЛТЭЭ ХИЙХ ЗЭРГЭЭР ТУРШИЛТ ХИЙГЭЭРЭЙ.
АМЖИЛТ ХҮСЭЕ.