Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Терминал програм


Терминал програмын тухай PDF Хэвлэх Имэйл

Терминал гэдэг нь линукс системд тушаалын мөрнөөс удирдаж, системийг удирдах, тохируулах, програмыг ажиллуулдаг өргөн хэрэглэгддэг хэрэгслэл юм. Terminal програмыг мэдээллээ флаш руу хуулах, флашнаас мэдээлэл хуулж авахад ашиглаж болно. Мөн эндээс компьютерийнхаа нэр, дэлгэцний өнгийг өөрчлөх боломжтой. 

ПРОГРАМЫГ  ЭХЛҮҮЛЭХ
Програмыг эхлүүлэхдээ төлөөлсөн дүрсэн дээр заагуураа аваачаад эхлэх гэсэн бичгэн дээр дарна.

 

 

 ПРОГРАМЫН ҮНДСЭН ЦОНХ

 
Ихэнх Linux системүүд системийн аюулгүй байдлыг хангах үүднээс хандах хязгаараараа ялгаатай хоёр хэрэглэгчийг үүсгэсэн байдаг.
- root - эрхтэй хэрэглэгч нь системийн зайлшгүй тогтцоос бусад файлтай "Супер" эрхээр хандана. Үүнд файл болон хавтасыг чөлөөтэй үүсгэх, устгах, засварлах зэрэг орох юм. Энэ эрхийг авахын тулд танд root эрхтэй нууц үг буюу Password хэрэгтэй болох юм. Хэрвээ та системийн эзэн бол нэвтрэх нууц үг чинь root эрхтэй байна. Хэрвээ та системийн эзэн биш бол системийн эзнээс зөвршөөрөл авах нь зайлшгүй юм.
- <user> - эрхтэй хэрэглэгч нь root эрхтэй хэрэглэгчийн хязгаарласан орчинд ажиллаж чадах ба хязгааралт тавьсан файл болон хавтаснуудаас бусадыг нь чөлөөтэй үүсгэж, устгаж, засварлаж чадах юм. Харин хязгаарласан хэсэгт тухайн хязгаарлалтын шугамаас хэтрэх үед танаас root эрхийн нууц үг асуух юм. Шинээр суулгасан систем дээр ихэнх системийн файл болон хавтаснууд нь автоматаар хязгаарлагдсан байдаг. Үүнийг root эрхтэй хэрэглэгч хүссэнээрээ тохируулж болох ба ямар хэрэглэгчид ямар эрх өгөх гэж байгаагаа тохируулж болно. Үүнд нь Бүрэн, Зөвхөн унших, Зөвхөн хуулах, Зөвхөн харах, Нуух зэрэг тохиргоонууд орох юм.
Зарим нэг тушаалууд нь системд халтай байж болох тул түүнийг зайлшгүй root эрхээр тушаах хэрэг гардаг нь санаандгүй болон санаатай эрсдлээс болгоомжилж буй зөв арга хэмжээ юм. Иймээс зайлшгүй гэсэн тушаал болгоны өмнө та sudo гэж бичсэнээр root эртэйгээр тушаах боломжтой юм. Энэ үед танаас root эрхийн нууц үг асуух ба өөр хязгааралтын асуудал гарахгүй юм. 

Мөн cpu болон memory – ны хэмжээ үзүүлэлтийг харж, мэдэж болно.

CPU – НЫ ҮЗҮҮЛЭЛТ

cpu - ны мэдээллийг харахдаа cat /proc/cpuinfo 
 
 MEMORY – НЫ ҮЗҮҮЛЭЛТ
 
Memory - ны үзүүлэлтийг харахдаа cat /proc/meminfo
 

Икс Өү компьютерийн нэрийг өөрчлөх

1.    Үндсэн дэлгэцнээс terminal програмыг ажиллуулна.
2.    sugar-control-panel-s nick newname / newname – ийн оронд шинэ нэрээ бичнэ. /
3.    Командыг ажиллуулахдаа enter дарна. Ингээд Икс Өү компьютер маань шинэ нэртэй болно.

Икс Өү компьютерийн төлөөлсөн дүрсний өнгийг өөрчлөх
1.    Үндсэн  дэлгэцнээс Terminal програмын төлөөлсөн дүрсийг товшиж  програмыг  эхлүүлнэ. 
2.     sugar-control-panel -s color outlinecolor fillcolor outlineshading fillshading
3.    Командыг ажиллуулахдаа enter дарна.
4.    Доторх болон хүрээний өнгө
•    Red - улаан
•    Orange - шаргал
•    Yellow - шар
•    Green - ногоон
•    Blue – хөх
•    Purple – ягаан

5.   Сүүдрийн тохиргоо
•    Dark - харанхуй
•    Medium – дунд зэрэг
•    Light - гэрэлтэй
Икс Өү компьютерийн хэлийг солих

1. Үндсэн дэлгэцнээс terminal програмыг ажиллуулна.
2.  sugar-control-panel-h language  / language – ийн оронд шинэ хэлээ  бичнэ. /
      3. Командыг ажиллуулахдаа enter дарна.

Санамж:
•    Урьд нь хийсэн шинэчлэлийн жагсаалт, тайлбар мэдээлэл, командын хувилбарууд, боломжит хэлний тохируулга зэргийн талаар Sugar_Control_Panel – д хандана уу.
 

Өргөн хэрэглэдэг командууд туршаад үзээрэй.

Хамгийн түрүүнд таны өгөх ёстой тушаалууд бол:
•    olpc@xo-27-53-74 -]$ help - Мэдээж өргөн хэрэглэгддэг тушаалуудын жагсаалт байгаа.
•    olpc@xo-27-53-74 -]$ man [тушаал] - Тушаалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг танд маш дэлгэрэнгүй хийгээд уншихад амараар хэвлэх болно. /их хэмжээний текс файл гарч ирвэл: j-текстийг доош гүйлгэх, k-текстийг дээш гүйлгэх, бас дээшээ доошоо сум ашиглаж болно/
•    olpc@xo-27-53-74 -]$ pwd - Ямар замд /дриекторт/ явж байгааг харуулна.
•    olpc@xo-27-53-74 -]$ ls - Тухайн хавтас дотор байгаа дэд хавтас болон файлуудыг жагсаан харуулна.
•    olpc@xo-27-53-74 -]$ sudo - Тухайн тооцоолуурын жинхэнэ эзэн буюу root эрхээр тушаах эрхтэй болгоно. Энэ тушаалыг нэг өгцөн байхад та terminal-аа хаан хааталаа root эрхээр тушаах болно. Хүсвэл exit тушаалаар root горимоосоо гарч болно. Энэ үед таны тушаалын мөр root@user-computer:/home/user# гэсэн маягтай болно. Энэ үед болгоомжтой байхыг хүсэе.
•    olpc@xo-27-53-74 -]$ sudo [тушаал] - Зөвхөн тухайн тушаалыг л root эрхээр тушаах болно. Тушаал биелж дууссаны дараа эргээд энгийн хэрэглэгчийн горимд орно.
•    olpc@xo-27-53-74 -]$ ps - Тухайн Terminal дотор ажиллаж байгаа бүх програмуудыг харуулна. Хэрвээ та хүсвэл тооцоолуур дотор ажиллаж байгаа бүх програмуудын нэрийг PID-тэй нь харж болно. Инэхийн тулд энэ тушаалынхаа ард -A гэж тавина. Хэрвээ тэр ажиллаж байгаа програмуудыг ямар ямар үе шаттайгаар, ямар ямар хамааралтай байгааг нь илүү тодорхой харахыг хүсвэл энэ тушаалынхаа ард -AH гэж нэмэх хэрэгтэй. Мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг man ps гээд л авчихна шүү дээ.
•    olpc@xo-27-53-74 -]$ kill [програмын PID] - Нэрнээс нь л харахад алах, таслах гэсэн утгатай байгаа биз. Нэг л явуургүй нэртэй энэ тушаал нь бас л явуургүй үед хэрэглэдэг нэртэйгээ ижил тушаал. Учир нь тухайн ажиллаж байгаа програмыг PID гаар нь таслах буюу ажиллагаанд нь Аборт хийх болно . Тэгэхээс бас хэрэгтэй байгаа биз. PID-г нь ps тушаалаар харж болохыг бид мэднэ. Хэрвээ програмын нэрээр kill хийхийг хүсэж байвал pkill [програмын нэр] тушаалыг ашиглаад үзээрэй. Хэрвээ та Монгол улсыг удирдэх эртэйсэн бол pkill elbegdorj гэж тушаахад л хангалттай. ;P
•    olpc@xo-27-53-74 -]$ yum install [програмын нэр] - Програмыг татаж аваад суулгана. Гэхдээ дийлэнхдээ root эрхээр туушаадаг. root эрхээр тушаахдаа sudo apt-get install [програмын нэр] гэж тушаадаг шүү дээ. Гэхдээ танд сүлжээ байх ёстойг гадарлаж байгаа байх аа ;)
•    olpc@xo-27-53-74 -]$ yum update - Мэдээж таны системд хэрэгцээтэй нэмэлтүүдийг, програмууыдг татаж суулгах болно. Бас л root эрхээр өгөх шаардлагатай.
•    olpc@xo-27-53-74 -]$ yum remove [програмын нэр] - Програмыг устгана. /root - root эрхээр тушаах хэрэгтэйг цаашид энд ингэж тэмдэглэнэ/
•    olpc@xo-27-53-74 -]$ reboot -  Мэдээж таны тооцоолуурыг restart хийх болно. /root/
•    olpc@xo-27-53-74 -]$ shutdown -h [цаг] - Таны тооцоолуурыг өгсөн цагт нь унтраана. Яг одоо унтраамаар байвал [цаг] гэдгийн оронд now гэж бичих хэрэгтэй. /root/
•    olpc@xo-27-53-74 -]$ cd [дриектор] - Хамгийн чухалыгаа мартах шахсан байна шүү. Энэ тушаал нь өгсөн хавтасруу удирдлагыг шилжүүлэх болно. Хэрвээ тухайн хавтаснаас гарах буюу буцахын хүсвэл cd .. гээд л болоо. Ямар ч хавтасруу орж байсан Tab товчоор агуулгыг нь хурдан харж болдог билээ. Тийн хүү хавтас дотуур аялахад арай илүү таатай болдог. Харин ямар ч байрлалаас home хавтасруу очих бол cd ~/ гэхэд л болох юм.
•    olpc@xo-27-53-74 -]$ rm [файлын нэр] - Файлыг устгана. protected гэж гараад байвал root эрх ашиглах хэрэгтэй. Мэдээж болгоомжтой.
•    olpc@xo-27-53-74 -]$ rmdir [хоосон хавтасны нэр] - Хоосон хавтсыг устгана.
•    olpc@xo-27-53-74 -]$ mv [файлын нэр] [дриектор] - Файлыг заасан дриекторлуу хуулна. Гэхдээ хувь үлдээлгүй хуулахыг анхаарна уу. Бас rename үйлдлийг хийхийн тулд үүнийг хэрж болдог.
•    olpc@xo-27-53-74 -]$ date - Тухайн муж дахь цаг минутыг секундтэй нь гаргана. Бас мэдээж он сар өдөрийг гарагтай нь гаргахыг мартахгүй.
•    olpc@xo-27-53-74 -]$ linuxlogo - Зүгээр Linux цөмийн чинь хувилбар болон тархацын загвар, таны тооцоолуурын техник үзүүлэлтүүдтэй нь цуг гаргана. Хамгийн сонирхолтой нь дээд талд нь Linux-ийн ямар нэг лого гарч ирэх болно
•    olpc@xo-27-53-74 -]$ lynx [URL] - Terminal орчинд инернэтийн вэб хуудсуудыг үзэх боломж олгодог. Гэхдээ lynx-ийг суулгах шаардлагатай.
•    olpc@xo-27-53-74 -]$ history - Таны өгсөн хамгийн сүүлийн 500 тушаалыг чинь ярайтал нь өрнө. Хэрвээ та саяхан ямар тушаал өгсөнөө мэдэхгүй байгаа бол энэ тушаалын жагсаалтыг хараад мартсанаа сэргээж болох юм.
•    olpc@xo-27-53-74 -]$ [програмын нэр] - Terminal дээр суурилан програмыг ачаална. Хэрвээ Terminal-ыг хаах юм бол програм ч мөн адил хаагдана. Харин тухайн програмаар тухайн файлыг нээх гэж байгаа бол [прогарамын нэр] [файлын нэр] гэж тушаахад л хангалттай юм. Хэрвээ тухай програмынхаа нэрийг мэдэхгүй байгаа бол тухайн програмын help цэсээр ороод About гэсэн хэсгээс нэрийг нь хаж болох юм.
•    olpc@xo-27-53-74 -]$ lshw - Таны тооцоолуурын техник талын үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй гаргах болно.
•    olpc@xo-27-53-74 -]$ eject - CD-ROM-оос CD-г гаргана.
•    olpc@xo-27-53-74 -]$ mount [дискний нэр] - Дискийг mount хийх буюу өгсөн хавтасанд ачаалана. Дийлэнхдээ /dev/ хавтас дотор байх ба ачаалахдаа /media/ хавтас дотор өөрийн нэрээр хавтас үүсгэн ачаалана.
•    olpc@xo-27-53-74 -]$ umount [дискийн нэр] - Ачаалсан дискийн ачааллыг зогсооно. Unmount гэсэн үг.