Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Тооцоолох програм


Тооцоолох програмын тухай PDF Хэвлэх Имэйл
Тооцоолох програм нь энгийн шууд хэрэглэх үйлдэл бүхий үндсэн тооны машин юм. Үүнийг ашиглан  хүнд математикийн үйлдлүүдийг хийх боломжтой. Энэ програмыг математикийн хичээлд ашиглавал тохиромжтой.
Програм нээх
 
Үндсэн дэлгэцэнд тойрог хэлбэрээр байрлах Програмуудаас програмыг төлөөлөх  дүрсэн дээр заагуурыг аваачиж товчлуурт гарнаас чагт товчлуурыг нэг товшино.
 
 
Дээрх үйлдлийн үр дүнд програмын дүрс анивчин  уншигдсаны дараа програм нээгдэнэ.
 
 
Програмын ерөнхий харагдац 

Програмын үндсэн дэлгэцний дээд хэсэг

 
1. Програмын нэр ба файлын нэр харагдана.Мөн хийж буй зүйлдээ нэр өгч хадгалахыг             
     хүсвэл дээрх талбарт бичиж болно.
2. Хуваалцах нь: програмыг хувийн буюу хэрэглэгч дангаараа эзэмших, хөршүүд буюу 1 
    програмыг хамтран эзэмших боломжийг олгоно.
3. Хийсэн зүйлээ хадгална.
4. Тоон өгөгдөл боловсруулах үндсэн бүлэг командууд
5. Програмаас гарна.
Жишээ нь: хадгалах

 
Програмын үндсэн үйлдэл хийх хэсэг
 
1.  Өгөгдөл оруулах хэсэг
2.  Арилгах
3.  Тоо оруулах
4.  Үйлдэл гүйцэтгэх товч
5.  Энгийн буюу хялбар (Арифметик) үйлдэл оруулах
6.  Бодолтын утга харагдах талбар
Програмыг хамтран эзэмших
Програмыг хамтран эзэмших буюу хийж буй зүйлээ бусдад харуулах арга
 
 
Програмыг хамтран ашиглахын тулд үйл ажиллагаа бүлэгт байрлах хуваалцах хэсгээс хувийн гэсэн сонголтыг миний хөршүүд болгон сонгож өөрийн хийсэн зүйлээ бусадтай хуваалцаж болно. 
 
Дээрхи сонголтыг хийсний дараа гар дээр байрлах хөршүүд харах товчийг даран дараах дэлгэцэнд шилжнэ. Эндээс тооцоолох програмын дүрс бүхий өгөгдөл орсон байна.
Бусад хэрэглэгчид өөрсдийн компьютерийнхоо хөршүүд харах товчийг даран хөршүүдийн дэлгэцэнд шилжин сүлжээнд орж ирсэн тооцоолох програмыг сонгон нээж бусдын хийж буй үйлдлийг харах боломжтой.
1. Тооцоолох програмыг хамтран эзэмших нөхцөл бүрдсэн байна.

ПРОГРАМ ДЭЭР ХҮНДЭВТЭР ҮЙЛДЭЛ ХИЙХ ХЭСЭГ
Засварлах
 1. Буулгах
2. хуулах
3. Зөөх
 
Алгебрийн томъёо ашиглах
 
                                                     1.Тоог квадрат зэрэг дэвшүүлэх                                                
 
 2. Тооноос квадрат язуур гаргах
 
                                                  3. Тооны сөрөг утга олох                                              
 
   4. Тогтмол тоог зэрэг дэвшүүлэх
 
        5. Тоог зэрэг дэвшүүлэх
 
6. Натурал логарифмын утга олох
 
 7. Тооны факториал олох
 
 8. өгөгдөл буруу оруулсан тохиолдолд алдааг тодорхой гаргадгаараа онцлог
 
 9. Тригонометрын фунцийн утга олох                               
 
 10. Нөхцөл шалгах, логик холбоос 
           11. Тогтмол утга харах  
 12. Өнцөг олох
 
Дээрх үйлдлүүдийг  туршаад үзээрэй !