Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Зурах програм


Зурах програмын тухай PDF Хэвлэх Имэйл

Зурах програм нь бидний гэрт байдаг Desktop компьютерийн зураг зурдаг paint буюу зурах програмтай адилхан. Та нарын хамгийн их хэрэглэдэг програм шүү дээ. Тэгвэл та нарын дуртай энэ програмыг  Икс Өү компьютерт суулгаж өгсөн байна. Зурах програм нь нэг болон бүлэг хүүхдүүдийг өөрсдийгөө бүтээлчээр илэрхийлэх боломжийг олгон зурах үйл ажиллагааг дэмждэг. Хүүхэд зургийн бийр, харандаагаар дурын дүрсийг зурж болох бөгөөд зургийн хэрэгсэл, бэлэн дүрсүүд ашиглаж болно. Бичвэр, зураг оруулах үйлдэлүүд болон харилцан ажиллах систем нь хүүхдэд өөрсдийгөө бүтээлч байдлаа нээх хязгааргүй боломжыг өгдөг. За ингээд бүгдээрээ програмаа судлацгаая.

ПРОГРАМЫГ  ЭХЛҮҮЛЭХ

Програмыг эхлүүлэхдээ төлөөлсөн дүрсэн дээр заагуураа аваачихад  эхлэх гэсэн бичгэн дээр дарна. 

ПРОГРАМЫН ҮНДСЭН ЦОНХ

За одоо ингээд Зурах програм руугаа орсон бол бүгдээрээ програмынхаа үндсэн цонхтой танилцая.

ЦЭСНҮҮД
 
 
 1.    Соруул / сонгох өнгөн дээрээ аваачиж дарна /
 2.    Сонгосон өнгөний сонголт

 
 1.    Соруулаар сонгосон өнгөний сонголт Цэнхэр болсон байна.
2.    Соруулаар өнгөө сонгосны дараа ОК товчийг дарна,

Доор хэрэгслүүдийн хэмжээ, өнгөний сонголтыг харууллаа. Өөрт тохиромжтой байдлаар сонголтоо хийгээрэй. Хэмжээ болон будах өнгө,  дугуй болон тэгш өнцөгт хэлбэрийг сонгож зургаа зураарай.  
 
 
 
 Жишээ нь: Дүрс зурахад улаан өнгөтөй, хар хүрээтэй зурагдана.
Энд хэмжээг өөрийн хүссэнээр өгч болохоос гадна будах гэсний өмнөх тэмдэгийг идэвхигүй болгоход  дүрсний дотор тал будаггүй зурагдана.
 
 
Зүрхний хүрээний хэмжээг 30 болгоод, Будах гэсний чагтыг авахад, зүрхний дотор талын хэсэг будагдаагүй байгааг харууллаа. 
 
ДҮРСНҮҮД:
 
 
Энд хэмжээг өөрийн хүссэнээр өгч болохоос гадна будах гэсний өмнөх тэмдэгийг идэвхигүй болгоход  дүрсний дотор тал будаггүй зурагдана.
 
 
Тайлбар :
Зургийн өндөр, өргөнийг өөрчлөх, баруун, зүүн тийш эргүүлэхэд тасархай зураастай хэрэгсэлийг ашиглана.  Энэ хэрэгсэлээр зургаа таслаж аваад эргүүлэх, өндөр өргөнийг өөрчлөх үйлдэлээ хийнэ.
 
 
Хар цагаан эффектэд тохиргоо байхгүй. Харин солонго эффектийн тохиргоог үзүүллээ.
Жишээ


- Зурж байгаа зураг болон зурсан зургаа бусадтай хуваалцахдаа Хуваалцах хэсгийн Хувийн сонголтыг Миний хөршүүд болгоно.
 Гар болон дэлгэцнээс хөршүүдээ харах руу орж зурах програмтай нэгдэнэ.
 
 
 - Зурах програм дээр зурсан зураг

 
ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХДЭЭ ЗУРАГ ЗУРЖ ИЛЭРХИЙЛ. 
ЧӨЛӨӨТ БИЙР БОЛОН ҮЗГИЙН ХЭРЭГСЛҮҮД АШИГЛАН ЗУРААРАЙ.
АМЖИЛТ ХҮСЭЕ .