Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Бичлэг програм


Бичлэг програмын тухай PDF Хэвлэх Имэйл

Record програм нь  бичлэг хийж зураг авдаг програм бөгөөд өөрийн хүссэн зургаа авч бичлэг хийх боломжтой. Авсан зургаа Write / бичих /, Paint / зурах /, Scratch / муужгай / зэрэг бусад програм дээр оруулан зургаа янзлах, тайлбар хийх, танилцуулга бэлдэхэд ашиглаж болдгоороо давуу талтай. Хүүхэд болгон зураг авч, бичлэг хийх сонирхолтой байдаг ч хүүхэд болгонд зургийн аппарат, камер байдаггүй учир хүссэн зургаа авч бичлэг хийж чаддаггүй. Мөн хүүхдүүд маань дуу сонсох маш их дуртай байдаг шүү дээ. Тэгвэл бидний Икс Өү компьютер маань энэ асуудлыг маш хялбар аргаар шийдэж өгсөн байна. Яагаад гэхээр бичлэг хийх, зураг авах, дуу бичих  үйлдлүүдийг нэг дор багтааж өгсөн. 

ПРОГРАМЫГ  ЭХЛҮҮЛЭХ

Програмыг эхлүүлэхдээ нүдний зурагтай дүрсэн дээр заагуураа аваачаад эхлэх бичгэн дээр дарна. Доор бичлэг хийх програмын icon буюу төлөөлсөн дүрсийг харууллаа.

 ПРОГРАМЫН ҮНДСЭН ЦОНХ
За одоо ингээд Бичлэг програм руугаа орсон бол бүгдээрээ програмынхаа үндсэн цонхтой танилцая.

 

1.    Зураг цэс
2.    Зураг авах хэсэг дээр байгааг зааж байна
3.    Хоёр тийшээ заасан  сум нь дэлгэцийг бүхэлд нь томруулж харуулна
4.    Энэ товчин дээр дарж зургаа авна
5.    2 талд байгаа гурвалжин суман дээр дарж  далд байгаа зурагнуудаа гүйлгэж харна
6.    Зураг авах үндсэн  дэлгэц

1.    Дэлгэцийг буцааж жижиг болгоход дотогшоо заасан суман дээр дарна
      / Дэлгэц томорсон байгаа нь / 

1.    Бичлэг хийх хэсэг дээр байна гэсэн үг
2.    Бичлэг хийхдээ видео гэсэн цэс рүү орно
3.    Тоолуур нь Яаралтай болон 5, 10 секундээр тоолно. Тоолуур гэдэг нь бичлэг хийх  болон дуу бичиж эхлэх үед тоолох хугацааг хэлнэ.
4.    Үргэлжлэх хугацаа нь  2, 4, 6 минутын сонголттой. Өөрийн хүссэн хугацааг сонгож бичлэг хийх болон дууныхаа хугацааг харж сонголтоо хийж болно.

1.    Үйл ажиллагаа цэс
2.    Энэ хэсэгт нэр өгнө  
3.    Хувийн болон миний хөршүүд гэсэн сонголттой.
    / Миний хөршүүд сонголтыг сонгосон тохиолдолд зураг,  
      бичлэг, дуугаа бусадтайгаа хуваалцах боломжтой. /     
4.    Хадгалах / Ctrl +S /
5.    Програмаас гарах   / Ctrl +Q /  
6.    Авсан зурагнууд харагдаж байна 

Хамаг бүхэн бороо мэт  арилавч
Харин гэрэл зураг л шороо мэт үлдьюү
Авсан зурагнуудаа угаалгаад аваарай. Зураг гэдэг хүний хамгийн дурсгалтай мөчүүдийг агуулсан байдаг тул  биднийг том болсон хойно ч зурагнууд чинь хадгалагдаад үлдсэн байдаг.

Бичлэг хийж байгаа үед товч улаан өнгөтэй байна. Зогсоохдоо товчин дээрээ дарна.

Мэдээллээ хадгалж байна.

 

 

    1. Тайлбар бичсэн байдал
    2. Гарчиг
    3. Бичлэг хийх дараагийн үйл явц харагдаж  байгаа байдал

ЗА ИНГЭЭД ӨӨРСДӨӨ ХИЙЖ ТУРШИЖ ҮЗЭЭРЭЙ. ТА БҮХЭН ӨӨРИЙН ДУРТАЙ ЗҮЙЛСИЙН ЗУРГИЙГ АВЧ ХҮССЭН ДУУГАА БИЧИЖ, ХӨГЖИЛТЭЙ БОЛОН ДУРСГАЛТАЙ ҮЕЭЭ АМЖИЖ БИЧЛЭГ ХИЙГЭЭРЭЙ. АМЖИЛТ ХҮСЭЕ.