Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Бичих програм


Бичих програмын тухай PDF Хэвлэх Имэйл
Бичих (Wrire)
Бичвэр мэдээллийг компьютерт оруулж, боловсруулахыг баримттай ажиллах гэж ярьдаг. Монгол хэл, Хүн орчин, Иргэний боловсрол зэрэг хичээлүүд орж байх явцдаа тэмдэглэл бичих явдал байнга тохиолддог. Энэ үед дүрэм болон найруулгын алдаагүй, цэвэр нямбай, үзэмжтэй бичих шаардлага гардаг. Үүний нэгэн адил ямар нэгэн зүйл бичихдээ дээрх шаардлагуудыг мөрдөхийн зэрэгцээ командуудын тусламжтайгаар хэлбэр,  дүрс, өнгө, хэмжэээг нь өөрчилж үзэмжтэй сайхан бичиж мөн өөрсдийн зураг болон ямар нэгэн зураг дүрс оруулан танилцуулга бэлдэх боломжийг олгож байгаа . Бичих (Wrire) хэмээх энэхүү програм нь  бага боловсролын түвшинд судлагдах бөгөөд цаашд дунд болон ахлах ангид үзэх WordPad, Microsoft Office Word програмуудын суурь болж өгөх бөгөөд ирээдүйд баримт бичиг боловсруулах чадвартай иргэн төлөвшүүлэх зорилготой юм.
1. Нээж ажиллуулах: Энэ нь маш амархан Икс Өү дүрсийг тойрч байрлах програмуудаас Бичих програмыг сонгож компьютерийн товчлуурт гар дээр байрлах чагт товчийг дарсанаар Бичих програм нээгднэ. [Зураг 1]-ыг хараад дагаад хийгээрэй.


Зураг 1.   Бичих програмыг нээж эхлүүлэж байгаа нь

2. Дээрх үйлдлийг гүйцэтгэсэнээр Бичих програмын үндсэн цонх нээгдэн гэрч ирнэ. [Зураг 2]


                                             
Зураг 2 . Бичих програмын үндсэн цонх
3. Одоо бүгдээрээ [Зураг 2]-т бичвэр оруулж үзье. Өө тийм бид чинь Монголоор бичихийн тулд Англиас Монгол руу шилжих гарны товчлуурыг сонгох ёстой. Үүний тулд компьютерийн гарны Заагч сумны хажууд байрлах АВ\АБ бүхий товчийг ашиглана.
Ингэснээр бид монголоор бичиж чадах боллоо. Одоо бүгдээрээ /Курсорын ард байрлах бичвэрийг fn+erase гэсэн 2 товчны хослолоор устгана. / гэсэн өгүүлбэрийг бичье. Ингэхийн тулд бичвэр талбарийг сонгоно [Зураг 3]. Тухайн талбарт үсгийн хэлбэр, хэмжээ, өнгө, зэрэгцүүлэлт хийх зэрэг асуудлыг шийдэх бололцоо бүхий хэрэгсэлийн хэсэг нээгдэнэ.



Зураг 3. Бичвэр талбарийг сонгох
    Bold
    Italic
    Underline
    Үсгийн хэмжээ
    шрифтийн төрөл
    бичвэрийг зэрэгцүүлэх
    бичвэрийн өнгө сонгох хэрэгсэл

Ийнхүү бичвэрийг бичсэний дараагаар хадгалах шаардлагатай байдаг.
За одоо файлаа нэр өгөөд хадгалаад авъя.  Үндсэн цонхны баруун дээд хэсэгт байрлах хавтас хэлбэрийн дүрсийг сонгоно. Энэ нь дотроо 3 төрлийн байдлаар хадгалах сонголттой байна.  [Зураг 4]
 
Зураг 4. Бичвэр файлыг хадгалах
3. За бичвэр бичихээс гадна бид хүснэгтэн мэлээлэл боловсруулаж сурах болно. Ингэхийн тулд Үндсэн цонхны хүснэгт талбарыг сонгон гарч ирэх хэрэгслүүдээс хүснэгт үүсгэх хэрэгсэлийг ашиглана хүснэгт байгуулна. [Зураг 5]
 
Зураг 5. Хүснэгттэй ажиллах цонх
Тухайн цонхонд байрлах хэрэгсэлүүдийг ашиглан хүснэгтэнд засвар гүйцэтгэж болно. Үүнд:

   хүснэгтэнд мөр нэмэх
  хүснэгтээс мөр устгах
  хүснэгтэнд багана нэмэх
  хүснэгтээс багана устгах
6. Бичвэр мэдээлэлд зураг ба обьект оруулах. Энэ нь Дүрслэл талбарыг сонгосоноор гүйцэтгэх боломжтой болно. [Зураг 7]-д үзүүлсэнээр сонгоод цонхны хар дэвсгэрт байрлах саарал дөрвөлжин дүрс дээр байрлах доош заасан сум дээр курсороо байрлуулан гар компьютерийн дээрх Х товчыг дарна (цаашид чагт товчыг МЗ 1 гэе). Үүний дараагаар обьект сонгох талбар нээгднэ [Зураг 8]. Энэ талбараас дурын дүрс, зураг зэргийг оруулах боломжтой бөгөөд оруулах обьектыг сонгоод ок товчыг МЗ1 дарна.  Гэхдээ зураг оруулахдаа бичвэр мэдээлэлдээ аль тохирохыг сонгохоо мартуузай.
 
Зураг 7. Дүрслэл талбар сонгох
 

Зураг 8. Обьект сонгох (Зураг, дүрс оруулах)
7. Хүүхдүүдээ бидний бэлтгэсэн мэдээлэлд ямар нэгэн алдаа болон нэг цэгээс нөгөө цэгт шилжүүлэх олшируулах шаардлага гарсан тохиолдолд Засварлах хэмээх талбарыг бид сонгох ёстой шүү. Энэ талбарыг сонгосоноор дараах хэрэгсэлүүд бүхий талбар нээгдэн гарч ирнэ. [Зураг 9].
 
Зураг 9. Засварлах талбар
  гүйцэтгэсэн үйлдлийг буцаах
  буцаасан үйлдлийг сэргээх
  олшруулах (Хувилах)
  олшруулах (Хувилах) гэх мэт зүйлсийг Тавих
8. За хүүхдүүдээ бүгдээрээ бичвэр болон зурган мэдээллээ бидний нүдэнд тохирох байдлаар харах шаардлага тулгардаг энэ үед харагдац гэсэн талбарыг сонгох шаардлагатай.  [Зураг 10]. Тухайн талбарт өмнөх талбаруудын нэгэн адил тохиргоо хийх хэрэгсэлүүд байралдаг. Тэдгээрийг доорх хэрэгсэлүүдээс хараад сайн тогтоож аваарай.

Зураг 10. Харагдац талбар
   бэлтгэсэн мэдээллийг багасгаж харах
   бэлтгэсэн мэдээллийг багасгаж харах
  харагдах хэмжээг тохируулан харах
 
10. За бид бүхний бэлдсэн мэдээллийг нэр өгч хадгалдах хэрэгтэй. Тухайн програмаас гарсан тохиолдолд бусад програмын адилаар өөрөө шууд хадаглагдах болно. Энд нэгэн зүйлийг анхааруулах хэрэгтэй.
Нэр өгч хадгалах: Нэр өгч хадгалах нь дараа бид журнал хавтаснаас хайж олоход амар байх болно. Мөн цаг хугацаа хэмнэх ач тустай байдаг. Хадгалахын тулд үйл ажиллагаа гэсэн талбарыг сонгоод [Зураг 11] бичих үйл ажиллагаа гэсэн хэсэгт өөрсдийн дурын нэр өгч дэлгэцийн баруун дээд өнцөгт байрлах цэнхэр өнгийн хавтасыг сонгон хадгална. Хадгалсаны дараагаар Бичих програмаас гарахын тулд Доорх дүрсийг сонгоорой.
 
Зураг 11. Үйл ажиллагаа талбарыг сонгосон байдал
  бичих програмыг хааж гарах,

Анхааралтайгаар судалсан та нартаа баярлалаа.