Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Интернэт програм


Интернэт програмын тухай PDF Хэвлэх Имэйл

       Дэлхий нийтийг хамарсан мэдээллийн их сан болох интернэт сүлжээг ашиглан өөрийн хүссэн мэдээллээ цаг хэмнэн хамтран хүртэх боломжийг олгодог програм юм.
 
Програмыг нээх


                   1. Үндсэн дэлгэцэнд тойрог хэлбэрээр байрлах Програмуудаас дүрсэн дээр заагуурын чагт товчлуурыг нэг товшино.

 
 
               2. Дээрх үйлдийн үр дүнд програмын дүрс анивчин  уншигдсаны дараа програм нээгдэнэ.
 
3.Үндсэн дэлгэц
 
 
1.    Мэдээлэл бүхий янз бүрийн вэб сайтуудын хаягыг бичих болон мэдээллийг илэрхийлсэн гол утга үгийг бичих хэсэг
2.    Мэдээллийн OLPC-ийн хүрээнд хайх
           Та дээрх талбарт хайх мэдээллээ оруулаад товчлуурт гарнаас Enter товчийг    
           эсвэл search... гэсэн товчыг товшино.
 4. Програмын дэлгэцний дээд хэсэгт байрлах үндсэн цэснүүд
 
4.1 Үйл ажиллагаа цэс
 
 

1.    Програмын нэр ба файлын нэр харагдана.
2.    Хуваалцах нь: програмыг хувийн буюу хэрэглэгч дангаараа эзэмших, хөршүүд буюу 1   програмыг хамтран эзэмших гэсэн төлөвт шилжүүлнэ.
3.    Бүтээсэн зүйлээ хадгална
4 .  Програмаас гарна.

  4.2 Засварлах цэс
 
 
1.Үйлдлийг буцаах
2.Хийсэн үйлдлийг давтан хийх
3.Хуулах
4.Хуулсан мэдээллээ буулгах
                                                   
4.3 Интернэт цэс
 
 

1.Хийсэн үйлдлийг буцаах ба өмнөх үйлдлийг харах
2.Хийсэн үйлдлийг давтах буюу сүүлд хийсэн үйлдэлд шилжих
3.Сонгосон үйлдлийг дахин дуудах
4.Ямар чиглэлийн мэдээлэл хайх гэж байгаа түүнийхнээ нэрийг, буюу хаягийг  
  бичих талбар  Жишээ нь: www.google.mn, www.gogo.mn  гэх мэт....

5. Компьютерээ интернэтэд холбох буюу интернэт ашиглах
 
 
Хөршүүдийг харах товч товшвол дараах дэлгэц гарч ирнэ.Түүнээс та сургуулийнхаа интернэтэд холбогдох Wireless буюу утасгүй интернэтийг ашиглан орох боломжтой. Мөн утасгүй интернетийн орчин бүхий газар интернэт хэрэглэх боломжтой.

1. Дэлгэцэнд харагдаж байгаа дүрс нь Икс Өү компьютерүүд өөр хоорондоо холбогдох үндсэн тархалтын сүлжээнүүдийн хандах цэг харуулсан дүрс юм.
2.    дүрсээр дээрх зураг дээр интернэт сүлжээнд орох боломжтойг  
      харуулсан  байна. Та дээрх дүрсэн дээр заагуурыг очуулахад сургуулийн чинь сүлжээний серверийн нэртэй нэмэлт самбар харагдана. Эндээс “Холбох” бичвэрийг товшино. Мөн  та сургуулийн сүлжээнээс өөр утасгүй интернэтийг ашиглах боломжтой.
3.                           Эдгээр дүрс нь таны компьютертэй ойр байгаа Wireless буюу  
    утасгүй интернэтийн хандах цэгийн байршилыг харуулсан дүрснүүд юм. Цоожны зурагтай нь сүлжээнд шууд нэвтрэх боломжгүй гэсэн үг. Нийтэд зориулсан үнэгүй сүлжээний хандах цэг нь цоожгүй байна. Гэхдээ тархалтын сүлжээний дохио дамжуулалт нь муу үед холбогдохгүй.
 
6. Сүлжээнд орсон байдал
 

 
 1. Сүлжээнд холбогдсон байгааг харуулсан байна.
     Дүрсийг ажиглабал өөрчлөгдөж 2 талаараа давхар хүрээтэй болсон байна. Энэ нь сүлжээнд холбогдсоныг харуулна.    
     
  7. Интернэт ашиглах
 
 
Хэрэв интернэт ороогүй тохиолдолд оруулсан мэдээлэлд хандах боломжгүй байна гэсэн мэдээлэл дэлгэцэнд гарна.
Энэ тохиолдолд сүлжээгээ шалгах хэрэгтэй.
 
 
1. Дэлгэцний хүрээ товч товшвол  доод хэсэгт тархалтын болон  интернэт сүлжээ байгаа нь харагдаж байна.
 
 8.Интернэтээс хүссэн мэдээллээ авах
 
 
Энэ дэлгэцэнд дэлхийн хамгийн алдартай хайлтын систем болох Google програм харагдаж байна.
1.Ямар чиглэлийн мэдээлэл авах гэж байгаагаа бичих талбар
Хэрэв та монголоор бичвэл монгол хэл дээр мэдээллийг авах боломжтой. Англи болон, Латин, олон хэлээр  бичиж болно.

Жишээ нь : Тооны хичээлээр мэдээлэл авахаар бол
 
 
www.Google.mn cайт нь монгол хэл дээр ажиллах боломжтойг харж байна.

1. Та хайж буй мэдээллээ вэб, зураг хэлбэрээр харах мөн мэдээллийн тухай  хэлцэл, лавлах зэргийг ашиглах боломжтой.                                                       
2. Таны хайсан мэдээллийн нэр ба хаяг
3. Та хайж буй мэдээллээ нийт вэбээс хайна
4. Хайж буй мэдээллээ зөвхөн монгол улсын вэбээс хайна
5. Таны хайсан мэдээлийн нийт вэбээс илэрсэн мэдээллүүдийг харуулсан  байна. Эндээс та тооны хичээлтэй холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.
 
 Жишээ нь : Бүх төрлийн хичээлээр мэдээлэл авахаар бол та нар www.hicheel.mn cайтруу ороод үзээрэй !
 
 
  
 
9. Интернэт програм дээр интернэтэд холбогдоогүй үед мэдээлэл  хүртэх боломжтой.
 Жишээ нь:1 ном унших
 
   
     
  
 
 Жишээ нь: 2 хөгжим сонсох 
 
  
 
 Жишээ нь:3 Зураг үзэх                                                 Зургийн цомог               Байгалийн зураг
 
   
 
                              дэлхийн соёл  иргэншил
 
  
 
 
толь бичиг
 
  
 
                                           1.Англи Орос толь бичиг                                                                          Дэлхийн газрын зураг
 
  
 
Жишээ нь:3 Шнжлэх ухаан   Хими болон биологийн тухай мэдээлэл
 
 
Хүүхдүүд та бүхэнд олон талаар хэрэглэгдэх мэдээллийн санг бүрдүүлсэн програм юм.
Чухал хэрэгтэй мэдээлэл олвол бусаддаа мэдэгдэнэ үү.
Амжилт хүсэе !