Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Чат програм


Чат програмын тухай PDF Хэвлэх Имэйл

 Энэ програм нь 2 ба  түүнээс дээш хүмүүс хоорондоо компьютерийхоо дотоод сүлжээг ашиглан бичгээр мэдээлэл солилцох  боломжтой програм юм.

Програм дээр ажиллахад анхаарах зүйлс:
Хоорондоо харилцахыг хүссэн буюу чатлах хэрэглэгчид нэг сүлжээнд холбогдсон байх шаарлагатай. Өөрөөр хэлбэл тархалтын сүлжээ нь ижил байна.  

 

 

 1. Өөрийнхөө компьютерийнхоо сүлжээг харахдаа үндсэн дэлгэцэнд байрлах дүрсэн дээр заагуур сумыг байрлуулан харна.    

  Жишээ нь:   тархалтын сүлжээ 1 - д холбогдсон бол энэ сүлжээнд байгаа хэрэглэгчид хоорондоо чатлах боломж бүрдэнэ.

 Хэрэв та сүлжээгээ өөрчлөхийг хүсвэл
Үндсэн дэлгэцний дээд хэсэгт байрлах, дүрсэн дээр заагуур сумыг аваачин компьютерийн товчлуурт гар дээрээс чагт товчийг даран дараах дэлгэцэнд шилжин 3-н төрлийн сүлжээнээс сонгоно. Эсвэл энэ дэлгэцэнд шилжихдээ гар  дээрээс товчийг даран дараах цонхонд шилжиж болно.

 


 Хүүхдүүдээ та нар ангидаа найзуудтайгаа  чатлахыг хүсвэл нэг ижил сүлжээнд байх ёстой гэдгийг шалгасаны дараа Дараах үйлдлийг хийнэ.

ПРОГРАМ НЭЭХ

 

 
 
Програм дээр  чатлахыг хүссэн хэрэглэгчдээс нэг хэрэглэгч л програмыг нээнэ.         
Үндсэн дэлгэцэнд тойрог хэлбэрээр байрлах програмуудаас нэр бүхий  дүрсэн дээр заагуурыг аваачиж чагт товчлуурыг нэг товшино.

 

 

 2. Дээрх үйлдийн үр дүнд програмын дүрс анивчин  уншигдсаны дараа програм нээгдэнэ.

 

 

 

 3. Програмын үндсэн дэлгэцний дээд хэсэгт байрлах Хуваалцах хэсгээс хувийн гэсэн сонголтыг Миний хөршүүд гэсэн төлөвт шилжүүлнэ.

Дээрх үйлдлийн дараа бусад хэрэглэгчид "хөршүүд харах" сонголтоор (Командаар) хөршүүдийн дэлгэцэнд шилжингүүт таны дэлгэцэнд chat програмын дүрс орсон байна. Эндээс та чатлахыг хүссэн найзынхаа програмыг олж сонгоно.

 


 

 4. Жишээ нь эндээс харахад Болдоо гэсэн хэрэглэгч програмыг нээсэн байна. Мөн чатлах боломжтой 2 хэрэглэгч байна.

ЖИЧ: 2 хэрэглэгчийн хувьд жишээ авлаа.
1. ижил сүлжээнд орсон  хэрэглэгч .1
2. Програм нээсэн хэрэглэгч .2
3. Хэрэглэгч .2 буюу Болдоогийн нээсэн програм

 


 
Эндээс та чатлахыг хүссэн найзынхаа програмыг олж сонгоно.
ЖИШЭЭ НЬ:
Анхаа гэсэн хэрэглэгч Болдоотой харилцахын тулд Болдоогийн нээгээд хамтран эзэмшихийг хүссэн Chat програмын өөрийнхөө компьютераас нээн ажиллуулж байна.
                                                                                                   
 
Эхлэн програм нээсэн хэрэглэч Болдоо өөрийн нээсэн Chat програмруугаа орохоор Анхаа гэсэн хэрэглэгчтэй 1 сүлжээнд орсон ба хоорондоо бичгээр харилцах боломж бүрдсэн харагдаж байна.

    ҮНДСЭН ДЭЛГЭЦЭНД БАЙРЛАХ КОМАНДУУД 
 
 
 

      1.    Програмаас гарах
      2.   Хийсэн зүйлээ хадгалах
      3.   Хоорондоо дамжуулах үгээ дэлгэцний доод хэсэгт бичээд гарнаас Enter  
            товчийг дарснаар таны бичсэн мэдээлэл найзад чинь очно

Хоорондоо мэдээллийг түргэн хугацаанд хол зайнаас бичгээр бие биедээ дамжуулж байна.

 Хүүхдүүдээ дээрх үйлдлүүдийг  туршаад үзээрэй !
Мөн нэг сүлжээнд  хоорондоо чаталж байгаа хэрэглэгчдийн мэдээлэл бүх хэрэглэгчдийн дэлгэцэнд шууд гарна. Иймд нийтэд хандсан мэдээлэл бичих боломжтой.  Мөн хэрэглэгч хэлээ солих буюу монголоор болон латинаар бичихийг хүсвэл Laptop- н keyboard буюу гарны Enter товчлуурын доод хэсэгт байрлах товчоор солих боломжтой. Энэхүү програмыг ашиглан та найз нөхөд, болон багштайгаа холбогдон асуух зүйлээ асууж болно.