Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Журнал програм


Журналын тухай PDF Хэвлэх Имэйл
Журнал нь компьютер дээр хийсэн бүх зүйлийг автоматаар хадгалдаг. Хүүхэд өөрийн хийсэн ажлаа зохион байгуулах, урьд нь хийсэн ажлаа үзэж засварлах, хүүхдийн сурцийг эцэг эх, багш үнэлж дүгнэхэд ашиглана. Мөн журналаар гаднаас мэдээлэл зөөвөрлөн үзэх, флаш диск ба мемори карттай холбогдох, холбогдсон флаш, мемори картыг салгах, файл устгах зэрэгт ашиглаж болно.
Журналыг үзэхдээ гурван замаар нээнэ. Үүнд:

•    Товчит гарны зүүн дээд хэсэгт байх томруулдаг шил бүхий дүрстэй товч дээр товшино.
•    Үндсэн дэлгэц дээрх Икс Өү компьютер төлөөлсөн дүрсний доод хэсэгт байрлах тэмдэглэлийн дэвтэрний дүрс бүхий журнал төлөөсөн дүрсэн дээр заагуур очууулна. Гарч ирэх цэснээс “Агуулгыг үзэх” гэсэн бичиг дээр заагуур очуулан заагуурын чагт товчыг товшино.
•    Товчит гарны баруун дээд буланд байрлах “Хүрээ товч” товшино.

Гарч ирэх хар хүрээний дээд хэсэгт байрлах "тэмдэглэлийн дэвтэр" дүрсэн дээр заагуур очуулна.
Гарч ирэх цэснээс “Агуулгыг үзэх” бичиг дээр заагуурын чагт товч товших үйлдлүүдээр нээнэ.
Эдгээр үйлдлүүдийн үр дүн нь журнал дотор агуулагдах бүх зүйл буюу файлуудын жагсаалт харагдана. Дэлгэцний зурагийг доор үзүүлэв.


Жасгаалтанд байгаа файлууд нь хэдийд хийгдсэн, хэн хийсэн, юу хийгдсэн нь тодорхой харагдана. Энэ нь:
1.    Багш нар суралцагчидынхаа юу хийж байгааг хянах
2.    Сургуулийн захиргаа багш нар сурагчидаараа юу хийлгэж буйг хянах
3.    Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг юунд суралцаж, юу хийж байгааг мэдэх
4.    Таны Икс Өү өөртөө хязгаарлагдмал тооны файл нөөцөлдөг. Иймд багш, суралцагчид Икс Өү компьютерт хэдий хэр багтаамжтай зай байгааг хянаж дүүрэхээс сэргийлэх /Хэрэв зай багассан тохиолдолд хэрэггүй файл, давхардсан файлуудыг устгаж багтаамжаа ихэсгэнэ/ зэрэг Икс Өү компьютерийг ашиглалтын үр дүнг тооцож ажиллахад зориулагдсан болно.
Журналын дээд хэсэг дараах зурагт үзүүлсэнээр харагдана. Үүнд: /Ногоон өнгөтэй дугаараар нь тайлбар хийв./



1.    Хайлтын хэсэг: Томоруулдаг шилний ард заагуурыг очуулан товшвол босоо зураас  анивчин харагдана. Энэ үед хайх зүйлийн түлхүүр үсгийг бичнэ. Тухайн файл харагдана.
2.    Файлаар хайх хэсэг: Заагуур очуулан заагуурын чагт товшвол файлын төрөлүүд харагдана. Хайх файлынхаа төрлийг сонговол тухайн төрлийн файлууд л харагдана.
3.    Хугацаагаар хайх хэсэг: Заагуур очуулан заагуурын чагт товшвол файлуудын хэзээ хийгдсэн хугацаа нь Өнөөдөр, Өчигдөрөөс хойш, Өнгөрсөн долоо хоногт, Өнгөрсөн сард, Өнгөрсөн жилд гэж ангилан харуулахаар сонголт хийгдэнэ.
Журналын жагсаалтанд файлууд мөр эзэлж харагдана. Дараах зурагт үзүүлсэнээр харагдана.



Үүнд:
1 – Тэмдэглэх.
2 – Файлын төрөл заасан төлөөлсөн дүрс байна. Дээр нь заагуур очуулвал нэмэлт цэс харагдана. Цэсэнд “Эхлэх”, “Хуулах”, “Арилгах”
3 – Файлын нэр харагдана.
4 – Ямар хугацааны өмнө үүсгэгдснийг харуулна.
5 – Файлын тухай мэдээллийн хуудас харуулна. /Дэлгэцийн зураг 1. Файлын мэдээллийн самбар/


Дэлгэцийн зураг 1. Файлын мэдээллийн самбар


Мэдээллийн самбар дээр хийгдэх үйлдлүүд:
•    Файлын нэр засварлахын тулд “Дэлгэцний зураг” гэсэн хэсэг дээр заагуур очуулж товшино. Босоо анивчсан зураас гарч ирэх ба товчит гарнаас шинээр өгөх нэрээ оруулна.
•    Завсарын ойд сануулахын тулд сум бүхий давхар цаас дүрсэлсэн хэсэг дээр заагуур очуулж 1 товшино. / Флаш холбосон байх тохиолдолд  энд флаш төлөөлсөн дүрс харагдах ба түүнийг сонговол флаш руу файл хуулагдана./
Файл устгахын тулд дугуй дотор хасах тэмдэг бүхий цагаан  дугуй хэсэг  дээр заагуур очуулж товшино. Файл бүр мөсөн устахыг анхаарах хэрэгтэй. Дүрс бичлэг болон дуу, ПДФ файл болон цахим ном нь Бичих програмын бичвэр файлууд, авсан зурагнуудаас том хэмжээтэй байдаг. Татаж авсан ПДФ  эсвэл дуу дүрс бичлэгийн файл  дахин татагдаж давхцдаг тул давхцсан файлуудыг устгаж болно
•    Буцаж журнал руу орох үйлдэл хийх бол “Буцах” гэсэн бичвэрийг товшино.
•    Тухайн файлыг үзэх үйлдэл хийхийн тулд “Цагаан дугуйд хар дөрвөлжин бүхий  цагаан сум” дүрсийг товшино. Урьдчилан харах боломжгүй файлууд зөвхөн програм нээгээд хаасан файлууд байдаг.
•    Мэдээллийн самбарын тайлбар хэсэгт файлын тайлбарыг нэмж хийж болно.

Журналаар гаднаас оруулсан мэдээлэлтэй ажиллаж болно. Флаш диск болон карт Икс Өүд залгах үед тэдгээрийн төлөөлсөн дүрс журналын доод хэсэгт гарч ирнэ/Дэлэгцийн зураг-2. USB санах ойн төхөөрөмж/.

Флашын агуулсан мэдээллийг харахын тулд USB төлөөлсөн дүрсэн дээр заагуур очуулж заагуурын чагт товч товшино. Буцаад журнал руу орохдоо журнал төлөөлсөн дүрсийг товшино.
Журналын жагсаалтанд байгаа файлыг флаш диск руу зөөж/Тухайн файл дээр заагуур очуулж  заагуурын чагт товчлуур дараастай байлган мэдрэгч хэсэгт хурууны өндөгөө гулсуулан чирч флаш диск төлөөлсөн дүрс дээр очуулж заагуурын чагт товчлуур дарахаа болино/ хуулж болно.
Флаш болон мемори картыг салгах:
1.    Тухайн төхөөрөмжийг төлөөлсөн дүрс дээр заагуур очуулах
2.    Гарч ирэх самбараас “Салгах” гэсэн бичвэрийг товших
Үйлдлийн үр дүнд флаш болон мемори карт төлөөлсөн дүрс харагдахгүй болно. Энэ үйлдлийг хийхгүйгээр флаш болон мемори картыг салгавал шатах учир анхаараарай.