|
Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006 оны 8 дугаар
сарын16 ны өдрийн15 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Ерөнхий боловсролын 11жилийн агуулгын үлгэрчилсэн хүрээ
МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА I-II анги
1 анги | 2 анги | ЭХ - ААЗ (үлгэр, домог, оньсого, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үг, ерөөл магтаал)-аас уншиж ойлгож ярих
- Орчин үеийн уран зохиол (өгүүллэг шүлэг)-оос уншиж ойлгох ярих
- Эхийг утгаар нь зүйлчлэх ярих
- Уран зохиолын болон бусад эхэд өгүүлэгдэж байгаа эзнийг тодорхойлох
- Эхийг үйл явдлын дэсийн дагуу ярих
- Эхийг утгаар нь зүйлчлэх хүн амьтан юм гэх мэт
| ЭХ - ААЗ (үлгэр, домог, оньсого, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үг, ерөөл магтаал)-аас уншиж ойлгож ярих\
- Орчин үеийн уран зохиол (өгүүллэг
шүлэг)-оос уншиж ойлгох ярих - Эхийг утгаар нь зүйлчлэн ярих, хүн амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл
- 3-4 өгүүлбэр бүхий эх зохиох
- Уран зохиолын болон бусад эхэд өгүүлэгдэж байгаа эзнийг тодорхойлох
- Эхийг үйл явдлын дэсийн дагуу ярих, дэлгэрүүлэх
- Өгүүлбэрийг утгаар нь зүйлчлэх хүн амьтан юм гэх мэт
| ӨГҮҮЛБЭР - Өгүүлбэрийг утгаар нь зүйлчлэх
- Өгүүлбэрийг хэлний бусад нэгжээс нь салгах
- Зөв бүтэцтэй өгүүлбэр зохиож бичих
| ӨГҮҮЛБЭР - Өгүүлбэрийг утгаар нь хүн амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл, гариг
эрхэс гэх мэтээр зүйлчлэх - Өгүүлбэрийг хэлэх аялгаар нь ялгаж сонсох, ялгаж бичих, утгыг тайлбарлах
(асуух хүүрнэх гэх мэт) - Цэг тэмдэг , асуултын тэмдэг, таслалыг зөв бичих
- Зөв бүтэцтэй өгүүлбэр зохиож бичих
| ҮГ - Үгийг утгаар нь зүйлчлэх
- Үгийг хэлний бусад нэгжээс ялгах
- Юм үзэгдэл, хүн амьтан тэдгээрийн үйл хөдлөл, тоо ширхэг, шинж чанар, орон цагийг нэрлэх, төлөөлөх үгийг ялгаж таних
| ҮГ - Үгийг утгаар нь ангилах ялгах
- Ерийн ба оноосон нэрийг ялгах тайлбарлах
- Юм үзэгдэл, хүн амьтан тэдгээрийн үйл хөдлөл, тоо ширхэг, шинж чанар, орон цагийг асуух ,заах үгийг ялгаж таних
| АВИА, ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ - Цагаан толгойн үсгийг нэрлэх
- Хэлний авиаг сонсох дуудах, унших бичих
- Урт, хос , богино эгшгийг ялгах, зөв дуудах, зөв бичих
- Эгшиг ба гийгүүлэгч авиаг ялгах зөв дуудах
| АВИА, ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ - Өргөлтөт үеийн эгшгээр баримжаалж хойшид тохиолдох эгшгийг зөв унших бичих , тайлбарлах
- Битүү ба задгай үеийг ялгах, зөв бичих, үгийг үеэр тасалж бичих
- Эх өгүүдбэрт “ шүү, даа, дээ, л, ч “-г зөв бичих
- Үгийн дунд орсон “ Ж,Ч,Ш” гийгүүлэгчийг зөв бичих
- Ялгах эгшигтэй үгийг зөв бичих дуудах
| МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА III-IV анги III анги | IV анги | ЭХ - ААЗ (үлгэр,домог,оньсого,зүйр цэцэн үг,түргэн хэллэг,хэл зүгшрүүлэх үг,ерөөл магтаал),
- Орчин үеийн уран зохиол (өгүүллэг,шүлэг)-оос уншиж,цээжлэх,ойлгох,ярих
- Уран зохиолын болон бусад эхийг уншаад эхлэл,гол,төгсгөл хэсгийг олох
- Эхийг үйл явдлын дэсийн дагуу ярих
- Эх (цогцолбор)-ийг утгаар нь зүйлчлэх (хүн,амьтан ургамал,хүний бүтээсэн зүйл,гариг эрхэс)
- Эхийн бүтцээс цогцолбор ба догол мөрийг таних
- Бичил эхийг дуурайж бичих (оньсого,ертөнцийн гурав,шүлэг г.м)
- Эх зохиож бичих (шүлэг,мэндчилгээ, зарлал г.м)
- Цогцолборыг ялгаж бичих
| ЭХ - ААЗ (үлгэр,домог,оньсого,зүйр цэцэн үг, ерөөл магтаал,тууль)-аас унших,цээжлэх,ойлгох,ярих
- Орчин үеийн уран зохиорл (өгүүллэг ,шүлэг)-оос уншиж,ойлгож,ярих
- Эхийн гол санааг олж тайлбарлах
- Утгаараа эсрэг цогцолборыг ялган таних,санааг дуурайн зохиох
- Тоочиж болон хүүрнэж бичсэн эхийг таних
- Юмсын гадад шинжийг тоочин бичих (шүлэг)
- Үйл явдлыг хүүрнэн бичих (өдрийн тэмдэглэл,хувийн захидал,цуврал зургийн үйл явдал,үлгэр,баримт г.м)
- Тодорхой сэдвээр эх зохиохдоо цогцолборыг ялган бичих
- Эхийг хурааж, дэлгэрүүлж бичих
- Эхийн найруулгыг засаж сайжруулах
| Өгүүлбэр - Өгүүлбэрийг утгаар нь зүйлчлэх
(хүн амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл, гариг эрхэс) - Өгүүлбэрийг хэлэх аялгаар нь ялгаж унших, ялгаж сонсох, ялгаж бичих, утгыг тайлбарлах(захирах анхааруулах)
- Цэг тэмдэг(анхаарлын тэмдэг)-ийг зөв бичих, унших
- Зөв бүтэцтэй өгүүлбэр зохиож бичих
| Өгүүлбэр - Өгүүлбэрийн гол ба эсрэг санааг олох
- Өгүүлбэрийг хэлэх аялгаар нь ялгаж сонсох, ялгаж бичих утгыг нь тайлбарлах,(батлах, үгүйсгэх)
- Хүүрнэх , асуух , анхааруулах өгүүлбэрийн бие биеэс ялгарах шинжийг тодорхойлох
- Өгүүлбэрийн хэлэх аялгыг өөрчлөн найруулж бичих, унших
- Өгүүлбэрийн зарим үгийг хурааж зарим үгийг дэлгэрүүлж бичих
| Үг - Үгийг утгаар нь зүйлчлэх (хүн , амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл гариг эрхэс)
- Үгийн эсрэг ба ойролцоо утгыг олох
- Оноосон нэрийг зүйлчлэх
- Нэрлэх төлөөлөх асуух, заах утга үгээр илрэхийг ялгах, олох , тодорхойлох
- Эх өгүүлбэрийн бүтэц дэх үгсийг ойролцоо ба эсрэг утгатай үгээр солин нэрлэх
| Үг - Үгийг утгаар нь зүйлчлэх (хүн , амьтан, ургамал, хүний бүтээсэн зүйл гариг эрхэс)
- Эх өгүүлбэрийн бүтэц дэх нэрлэх заах, асуух, төлөөлөх үгсийг эсрэг ба ойролцоо утгатай үгээр солибон нэрлэх
- Ойролцоо ба эсрэг үгийн эгнээ үүсгэх
- Уншсан, сонссон эхээс харь үгийг(харьцангуй хожим орсон) ялгаж таних, зөв бичих, зөв дуудах
- Хэвшмэл ба өвөрмөц хэлц үгийн утгыг тайлбарлах
| Бүтээвэр - Нэрийн тийн ялгалын нөхцөлийг
Үгэнд зөв холбож бичих - Бүтээврийн тоо цөөн, зааг нь тодорхой үгсийг задалж утгаар нь тайлбарлах
Авиа, зөв бичих дүрэм - Өргөлтөт үеийн эгшгээр баримжаалж, хойшид тохиолдох эгшгийг зөв унших, зөв сонсох, зөв дуудах,бичих, тайлбарлах
- Бүтээврийн нийлц дэх балархай эгшгийг зөв бичих
- Хатуу, зөөлний тэмдгийг зөв бичих
- Зөөлний тэмдэг “и” болох, болохгүй тохиолдлыг таних, тайлбарлах, зөв бичих
| Бүтээвэр - Үйлийн биеэр ба цагаар төгсгөх
нөхцөлийг үгэнд зөв холбож бичих - Язгуур , залгавар бүтээврийн байр, утга, үүргийг тодорхойлох
- Бүтээврийн тоо цөөн, зааг нь тодорхой үгсийг задалж утгаар нь тайлбарлах
Авиа зөв бичих дүрэм - Давхар ба дан зөөлөрсөн гийгүүлэгийг зөв бичих
- Тусгаарлах тэмдэг үсгийг зөв бичих
| МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА V анги Эх - ААЗ (үлгэр,домог,оньсого,зүйр цэцэн үг, ерөөл магтаал,тууль, сургаалын зохиол)-аас уншиж,,ойлгох,ярих
- Орчин үеийн уран зохиол (өгүүллэг ,шүлэг, найраглал)-оос уншиж,ойлгож,ярих
- Эхийн гол ба нэмэлт санааг ялгах
- Утгаараа эсрэг ба ойролцоо цогцолборыг ялган таних, дуурайн зохиох
- Тайлбарлаж бичсэн эхийг таних
- Болсон явдал, юмс, үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж, бичих (номын тэмдэглэл, өргөдөл, зургийн тайлбар, сэтгэгдэл, г,м)
- Сонгосон эхийн хэв маягийг өөрчлан найруулж бичих
- Эх зохиохдоо цогцолборыг ялгаж бичих
- Эхийг хурааж, дэлгэрүүлж бичих
- Эхийн найруулгыг засаж сайжруулах
| Өгүүлбэр - Өгүүлбэрийн гол ба нэмэлт санааг олох
- Өгүүлбэрийн ойролцоо санааг олох
- Өгүүлбэрийг зөв унших, зөв дуудах, бичигт зөв тэмдэглэх
- Өгүүлбэрийн гол гишүүдийг таних, тэдгээрийн хэлбэр, утга, үүргийн онцлогийг тайлбарлах
- Өгүүлбэрийн гол гишүүдийг нэрлэх, асуух, заах,төлөөлөх, үгээр дэлгэрүүлэн бичих
- Хураангуй ба дэлгэрэнгүй өгүүлбэрийг ялгах, утга санааг тайлбарлах
- Эхээс хураангуй ба дэлгэрэнгүй өгүүлбэрийг олох
- Өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж найруулж бичих
| Үг - Энгийн ба нийлмэл үгийн ялгааг мэдэх, эхээс ялгаж таних, утгыг тайлбарлах
- Нийлмэл үгээс бүтсэн нэрийг товчлон бичих
- Төрөл үг ба төрөл үгийн үүр үүсгэн бичих
- Үгийн үндсэн ба салаа утгыг ялгах, үгийн утгыг салаалж бичих
- Ойролцоо ба эсрэг үгийн эгнээ үүсгэх
- Хэвшмэл ба өвөрмөц хэлц үгийг таних, утгыг тайлбарлах
| Бүтээвэр - Нэр ба үйл үг бүтээх идэвхитэй зарим дагаварыг таних, тэдгээрийг үгэнд зөв холбож бичих
- Язгуур , залгавар бүтээврийн байр, утга, үүргийг тодорхойлох
- Бүтээврийн тоо цөөн, зааг нь тодорхой үгсийг задалж утгаар нь тайлбарлах
Авиа , зөв бичих дүрэм - Үг бүтээврийн бүтцэд байгаа авиа, үсгийн харьцааг тодорхойлох
- Зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих
|
|
Сэтгэгдэл