Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2-р ангийн “математик”-ийн сургалтын хөтөлбөр PDF Хэвлэх Имэйл
Хүлээгдэж байгаа ерөнхий үр дүн:

Суралцагчдад 2-р анги төгсөхдөө математикийн хичээлээр дараах чадвартай болсон байна. Үүнд:
•    1000 хүртэлх натурал тоог унших, бичих, тэмдэглэх, жиших, тоймлох
•    1000 хүртэлх тооны нэмэх, хасах,ү, үйлдэл гүйцэтгэх, нэмэх үйлдлийн чанарууд, үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарлыг ухаарч хэрэглэх
•    100-ийн дотор үржих, хуваах үйлдэл гүйцэтгэх, үржих үйлдлийн чанар, үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарлыг ухаарч хэрэглэх
•    Уртыг мм, см, дм, м нэгжээр , хүндийг г, кг-аар, шингэний хэмжээг литрээр хэмжих, жиших, хялбар тооцоо хийх, цаг тооны бичиг хэрэглэн сар, өдөр, гаригийг тодорхолох
•    Зэрэгцээ болон эгц хэрчмүүд, тэгш өнцөгт, гурвалжин дүрсийг зурж хүрээний уртыг хэмжиж олох
•    Хялбар туршилт хийж, туршилтын үр дүнг бүртгэх, ажиглах, хэрэглэх

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

мэдлэг

чадвар

хэрэглээ

 

 

 

 

 

 

Тоо тоолол

1000 хүртэлх натурал тоог унших, бичих, тэмдэглэх, жиших, тоймлох

 

1000 доторх натурал тоон дээр нэмэх, хасах үйлдэл гүйцэтгэх

 

100 доторх натурал тоон дээр үржих хуваах үйлдэл гүйцэтгэх

  • Тооны нэгж аравт, зуутын орон
  • Тоог орны иэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих
  • Тоонуудыг жиших ба бүтэн аравт зуутаар тоймлох
  • Үржих үйлдэл, үржих үйлдлийн тэмдэг ба гишүүд
  • Үржихийн хүрд түүнийг ашиглах
  • Хуваах үйлдэл, хуваах үйлдлийн тэмдэг ба гишүүд
  • Төд, төдөөр хуваах,төдөн тэнцүү хуваах
  • Тэгш, сондгой тоо
  • Хүрд ашиглан хуваах арга
  • 100 дотор нэмэх хасах үйлдэл гүйцэтгэх, хэрэглэх
  • Үржүүлэх үйлдлийн санааг ойлгох үйлдлийн гишүүдийг нэрлэх
  • Хүрд ашиглан үржүүлэх үйлдлийг гүйцэтгэх
  • Хуваах үйлдлийн утга санааг ойлгох, үйлдлийн гишүүдийг нэрлэх
  • Үйлдлийн дараалал тогтоон, түүнийг баримтлан тоон илэрхийллийн утгыг олох
  • Төдөөр их бага , эсвэл төд дахин их бага агуулгаар тооцоолох асуудал шийдвэрлэх
  • Төд дахин их бага агуулгыг бодит юмс ба дүрсээр загварчлах
  • 1000хүртлэх тоогоор юмсыг тоолох хэрэгсэл(шоо, шагай, төгрөг, мөнгө, дүрс гэх мэт)ээр төлөөлүүлэн загварчлах
  • Тоог орон ангийн хүснэгтэнд бичих, орон ангийн хүснэгтэнд байгаа тоог унших бичих
  • Тоог орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичих
  • Тоонуудыг өсөх, буурах эрэмбээр дараалуулан бичих, учрыг тайлбарлах
  • Бүтэн аравт, зуутуудыг нэмэх, хасах, үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх
  • 1000 болон тоог жиших, баганан бичиглэлээр нэмэх, хасах
  • Нэмэх, хасах үйлдэл хавсарсан бодлого бодох
  • Зөрүү ба хэсгээр тооцоолох агуулгатай асуудлыг товч бичиглэл эсвэл хэрчим болон бусад савх, шоо, шагай г.мээр загварчлан шийдвэрлэх
  • Үзсэн үйлдлийн хүрээнд сонирхолтой гурвалжин, квадрат, математик даалуу хэлхмэл жишээ зэрэг математик тоглоом тоглоом тоглож үр дүнг шалгах
  • 1000дотор нэмэх, хасах , хүрдээр үржүүлэх, хуваах чадвараа хэрэглэн худардааны агуулгатай тооцоо хийх
  • Тоо ба илэрхийллийг унших, бичих
  • Тоон илэрхийлийн утга олох, түүнийгээ тайлбарлах
  • Нэсэх хасах хүрдээр үржүүлэх, хуваах үйлдлийг цээжээр болон бичгээр тайлбарлан гүйцэтгэх
  • Төдөөр их бага төд дахин их бага агуулгаар тооцоолох асуудал шийдвэрлэх

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

мэдлэг

чадвар

хэрэглээ

 

 

 

 

 

 

Алгебр

 

 

1000 дотор нэмэх, хасах,
100 дотор үржих хуваах үйлдлийн чанар, үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарлыг ухаарч ойлгох

Тоон дээр нийлбэр эсвэл ялгаврыг нэмэх, нийлбэрээс тоог хасах болон тооноос нийлбэрийг хасах чанар

 

  • Үржүүлэх хуваах үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарал
  • Үржүүлэх үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хамаарал
  • Үржүүлэх үйлдлийн байр солих, бүлэглэх, нийлбэрийг тоогоор үржүүлэхийн чанар
  • Математикийн бичвэр, түүний үнэн утга
  • Ижил нэмэгдэхүүнүүдийннийлбэрийг үржвэр хэлбэрээр бичих, түүнийгээ тайлбарлах
  • Үржвэрийг ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэр болгон бичих, бичсэнээ тайлбарлах
  • Тоог ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэр болгон бичих, бичсэнээ тайлбарлах
  • Тоог хоёр тооны үржвэр болгон бичих, тайлбарлах
  • Нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн

нэг гишүүнийг бусдаар нь илэрхийлж олох, үүнийгээ хялбар жишээ, загвараар үзүүлэх тайлбарлах

  • Нэмэх үржүүлэх үйлдлийн байр солих, бүлэглэх болон нийлбэрийг үржүүлэх чанарыг ухаарч хэрэглэх, тайлбарлан ярих
  • См ээр илэрхийлсэн бүхэл тоон талтай тэгш өнцөгтийн хүрээний уртыг хоёр талын уртаар тооцоолж олох, тайлбарлах
  • Тэгш өнцөгтийн талбайн хэмжээг талуудын уртаар тооцоолж олох, тайлбарлах(томъёо хэрэглэхгүй)
  • Математик бичвэрийг үнэн утгатай болгох тоо, тэмдэг, хаалт олж тавьж үр дүнгээ шалгах

 

  • Нэмэх, үржүүлэх үйлдлийг сургах тоглоомыг дүрмийн дагуу тоглох
  • Нэмэх үржүүлэх үйлдлийн чанар ба гишүүдийн хамаарлыг тооцоолол болон математик

бичвэрийг үнэн
утгатай болгох тоо, тэмдэг, хаалт олоход хэрэглэх

  • Үйлдлийн чанарыг хэрэглэн илэрхийллийн утгыг хялбар аргаар олох
  • Гүйцэтгэсэн нэмэх хасах болон хүрдээр үржүүлэх , хуваах үйлдлийнхээ дүнг шалгах
  • Нэмэх хасах үржүүлэх үйлдлийн гишүүдийн хамаарлыг ухаарч хэрэглэх
  • Нэмэх , үржүүлэх үйлдлийн байр солих, бүлэглэх болон нийлбэрийг үржүүлэх чанарыг хэрэглэн илэрхийллийн утгыг хялбар аргаар олох
  • Математик бичвэрийг үнэн утгатай болгох
  • Гүйцэтгэсэн үйлдлийнхээ үр дүнг шалгах

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн  хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

мэдлэг

чадвар

хэрэглээ












Геометр

 

 

Уртын хэмжээг мм, см, дм, метр нэгжээр, хүндийн хэмжээг грамм, кг,аар, шингэний хэмжээг литрээр, хэмжих, жиших, хялбар тооцоо хийх.

 

Зэрэгцээ болон эгц хэрчмүүд, тэгш өнцөгт, гурвалжин, бөөрөнхий дүрсийн хүрээний  уртыг хэмжиж олох
 

 

Хугацааны минут, цаг, хоног, сар,жил нэгжүүдийг хэрэглэж сурах

  • Харилцан эгц, зэрэгцээ, хэрчмүүд
  • Тэгш өнцөгт гурвалжин
  • Хэмжигдэхүүн

-Уртыг хэмжих нэгж:см,дм, м
-талбайг хэмжих нэгж: квадрат см (квсм)
-Эзэлхүүн хэмжих нэгж: литр (л)
-Хүндийг хэмжих нэгж:грамм
 ( г) килограмм(кг)
-Хугацааг хэмжих нэгж:
Минут, цаг, хоног, сар, хэмээх нэгж тэдгээрийн холбоо

  • Дүрсийн хүрээний урт (периметр)
  • Тэгш өнцөгтийн талбай
  • Шугам хэрэг лэн зэрэгцээ, харилцан эгц хэрчмүүд ба тэгш өнцөгт гурвалжин зурж, нэрлэн бичих
  • Дүрсийг таних, нэрлэх буюу бие хэрэглэн гурвалжин, дөрвөн өнцөгт, дугуй дүрс зурах
  • Юмсын байрлалыг илэрхийлсэн зурган мэдээллийг ойлгох, энгийн үгээр тайлбарлан ярих
  • Юмсын байрлалыг зургаар илэрхийлэх, баримжаалах
  •  Гурвалжин шугам хэрэглэн хэрчмүүдийн  эгцийг шалгах
  • Хэмжих нэгжийг оновчтой сонгох
  • Ижил нэгж бүхий хэмжээнүүдийг жиших, нэмэх хасах
  • Гурвалжин , тэгш өнцөгтийн хүрээний уртын хэмжээ (периметр)-г олох
  • Бүхэл тоон сантиметрээр илэрхийлсэн талтай тэгш өнцөгтийн талбайн хэмжээг олох
  • Хялбар дүрсийг ялган таних, тайлбарлан ярих, үлгэр, загвар,бодит юмс ашиглан дүрс зурах, хялбар зохиомж хийх
  • Ангийн эд юмсын байрлалын зургийг төсөөлөн зурах
  • Гаднах орчны юмсын байрлалыг тоймлон зурах, тайлбарлан ярих
  • Тэгш өнцөгт хэлбэртэй бодит зүйлсийн хүрээний уртын хэмжээг баримжаалах
  • Ямар хэмжигдэхүүнийг ямар нэгжээр хэмждэгийг ухаарч ойлгох, нэгжийг  сонгон хэмжих
  • Харилцан эгц зэрэгцээ хэрчим, тэгш өнцөгтийг таних, нэрлэж зурах
  • Дүрсийг ялган таних, нэрлэх
  • Юмс ба юмсын байрлалыг баримжаалан зурах
  • Урт, хүнд ба цаг хугацааг хэмжих зарим нэгжийг оновчтой сонгон хэрэглэх
  • Зэрэгцээ хоёр талын уртын хэмжээг ашиглан өгөгдсөн тэгш өнцөгт зурах, талбай ба периметрийг олох

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн  хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

мэдлэг

чадвар

хэрэглээ










Магадлал статистик

 

 

 

 

Хялбар туршилт хийж, үр дүнг бүртгэх, ажиглах, хэрэглэх

  • Туршилт түүний үр дүн
  • Үр дүнгийн бүртгэл
  • Зүй тогтол
  • Боломж, боломжийг тоолох
  • Хэрчмэн диаграмм
  • Цаг тооны бичиг
  • Хүснэгт
  • Туршилт хийх, дүнг бүртгэх, дүгнэлт гаргаж, томъёлон хэлэх бичих
  • Нэмэх үржих үйлдлийн чанар, хууль дүрмийг туршилтаар үндэслэх
  • Юмсын зүй тогтлыг илрүүлэх, зүй тогтлоор зурах, будах бичих
  • Нэмэх, хасах эсвэл үржүүлэх үйлдлээр илэрхийлэгдэх зүй тогтол хамаарлыг илрүүлэх, үргэлжлүүлэх, учрыг тайлбарлах
  • Тодорхой шинжээр нь хоёр буюу гурван оронтой тоонуудыг түүвэрлэн бичих, тоолох
  • Хялбар үсэгт таавар таах, учрыг тайлбарлах
  • Хэрчмэн диаграмм унших, зурах, диаграммаар өгсөн юмсын хэмжээг жиших, харьцуулах
  • Хүснэгт ойлгон унших, зурах, нөхөх

 

 

  • Нэмэх, хасах үржүүлэх , хуваах үйлдлийн дүнг өөрчлөхгүйгээр гишүүдийг тэнцэтгэл үнэн байхаар өөрчлөх дүрэм гаргах
  • Янз бүрийн боломжийг тоочин бичиж олох
  • Олон боломжоос сонголт хийх
  • Үсэгт таавар таах зэрэг дидактик тоглоом тоглох
  • Цаг тооны бичиг хэрэглэн өдөр олж тэмдэглэх ба тухайн бдрийн гариг олж сурах

 

  • Туршилт хийж үр дүнг бүртгэн ажиглаж дүгнэлт гаргах
  • Юмсын зүй тогтлыг олж үргэлжлүүлэх
  • Юмс ба тоог тодорхой шинжээр ялгах
  • Боломжуудыг тоочин бичих
  • Хэрчмэн диаграмм хүснэгт ойлгож, зурах, унших, тайлбарлах