Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА PDF Хэвлэх Имэйл
Арга зүй:
Нэгдүгээр ангийн сургалтыг тухайн хичээлийн агуулгын онцлогоос хамааран
 ганцаарчлах, хэсгээр (хосоор, багаар) анги нийтийн хэлбэрээс тохирохыг сонгож
зохион байгуулна. Сургалтыг зохион байгуулахдаа суралцагчдын өмнөх төсөөлөл, мэдлэг, чадварт тулгуурлан дараах үйл ажиллагааг хослуулахад анхаарна.
1.    Тоглох үйл ажиллагаа (дүрд тоглох, хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй тоглох);
2.    Хийж бүтээх үйл ажиллагaa (зурах, наах, эвлүүлэх, хайчлах,
3.     Хийж бүтээх дуулах, бүжиглэх, жүжиглэх);
4.    Танин мэдэх үйл ажиллагаа (ажиглах, харьцуулах, жиших, ярих
5.    Сонсох, унших, бичих, тоолох, тооцоолох,
6.    Турших, загварчлах, биечлэн үзүүлэх);
7.    Харилцах үйл ажиллагaa  (багаар ажиллах, ярилцах,
8.    Бусдын ба өөрийн бүтээлийг үнэлэх);


Багш сургалтын арга зүйгээ боловсруулахдаа өдөр тутам дараах үйлийг хийж байхаар төлөвлөнө.

•    үзэх харах
•    ярилцах
•    зурах, бичих
•    унших
•    хийж бүтээх
 
Хэрэглэгдэхүүн:
•    Сурах бичиг, дасгал дадлага ажлын дэвтэр
•    Үзүүлэн таниулах материал (зурагт ба бичмэл үзүүлэн, дэлгэцэн үзүүлэн, карт, модель, муляж, макет г.м)
•    Биеийн тамирын хэрэгсэл гэх мэт

 

Боловсролын хүрээлэнгийн захирлын 2008 оны 4 дүгээр сарын

24-ний өдрийн 07 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН АГУУЛГА

Зорилго: Зургаан настай хүүхдийг тэдний хөгжлийн онцлогт тохирсон

үйл ажиллагаанд оролцуулах замаар сурах арга барилын энгийн чадвар,

дадалд сургаж, улмаар бага боловсролын стандартад дэвшүүлсэн цогц

чадамжийг эзэмшүүлэх суурь үндсийг тавихад чиглэнэ.

Зорилт:

1. Үсэг, цифр, зураг, тэмдэгтийг таних, нэрлэх

2. Суралцах ерөнхий арга барилаас эзэмших (ярих-сонсох, уншиж ойлгох, бичих)

3. Өдөр тутмын амьдралын асуудлыг шийдэх, өөрийгөө илэрхийлэхэд суралцах

4. Тоглоомоор дамжуулан бусадтай хамтран ажиллах, харилцаанд суралцах

 

 

Мэдэхүйн цогц чадамж

Бүтээхүйн цогц чадамж

Оршихуйн цогц чадамж

Нийгэмшихүйн цогц
чадамж

 

Бэлтгэл хөтөлбөр (80 цаг)

 

 

1. Сургуулийн орчин, сурагчийн хөдөлмөртэй танилцах

  • Ангид байгааэд юмсыг нэрлэх, тэдгээрийг зөв хэрэглэх аргыг мэдэх
  • Хичээлийн хэрэглэлийг нэрлэх, тэдгээрийг зөв хэрэглэх аргыг мэдэх
  • Сургуулийн ариун цэврийн өрөө, цайны газар, биеийн тамирын заал, амралт, тоглоомын өрөө зэргийн байршил, тэдгээрийн үүрэг зориулалтыг мэдэх
  • Эд юмсын байрлал, хэмжээ, өнгө, хэлбэр дүрсийг нэрлэх, таних
  • Мэндлэх хүндлэх, талархах ёс, цэвэрч байх, сахилга баттай байхын учрыг ойлгож мэдэх

2. Сурч, танин мэдэх арга барилд суралцаж эхлэх

Ажиглах, сэтгэн бодох

  • Орчны юмс,үзэгдлийнөөрчлөлтийг ажиглах, тэдгээрийн ижил ба ялгаатай талыг олох
  • Биет зүйл, эд юмсыг тоолж, олон цөөн, том жижгийг харьцуулах, өнгө зүс, хэлбэр дүрсийг ялгах
  • Зураг, дүрсийн байрлал,өнгө, үйл явдлын зүй тогтлыг олох

Ярих- сонсох:

  • Бусдын ярих, уншихыг анхааралтай сонсох, зөв ойлгох
  • Танил сэдвийн хүрээнд энгийн асуулт тавих, асуултад тодорхой хариулах
  • Өөрт тохиолдсон болон үзсэн харсан, сонссон зүйлийн тухай ярих
  • Зурагт дүрслэгдсэн

зүйлийг нэрлэх, үйл явдлыг дэс дарааллаар ярих

Уншихад бэлтгэх:

  • Номтой танилцах, номын эхлэл, төгсгөлийг ялгах
  • Ардын аман зохиол, шүлэг, зохиолоос цээжлэх, уран унших

3. Өдрийн дэглэмд суралцаж, өөрийгөө илэрхийлж сурах

  • Өөрийгөө болон өөрийндуртай зүйлийг танилцуулж сурах
  • Бусдад туслах, бусдыг хүндэлж, талархал илэр-хийлж сурах
  • Үзэг, харандаа, шугам, цавуу, хайч зэрэг хичээлийн хэрэглэлийг зөв хэрэглэж сурах
  • Хичээлийн хэрэглэл, хувцас, эд юмаа эмх цэгцтэй байлгахад сурах
  • Үзэж харсан, сонссон зүйлээс сэдэвлэн зурж, барьж, наамал хийх
  • Хувийн ариун цэврийг сахих, зөв хувцаслах

хувийн соёлд
суралцах

4. Бусадтай харилцах, хамтарч ажиллах
аргаас эзэмших

  • Ангийнхаа сурагчдыг нэрээр нь хэлэх
  • Шатар даам, шагай зэргийг дүрмийн дагуу тоглох
  • Бусадтай хамтран дуулж, бүжиглэх, тогложнаада, дүрийн тоглолтод оролцох

 


Бичихэд бэлтгэх:

  • Хялбар зураг, дүрс, зурлагыг дуурайн зурах, будах
  • Цэг холбон дүрс бүтээж зурах
  • Дөрвөлжин шугамаар баримжаалан зурах, бичих
  • Өөрийн төсөөлөл, мэдрэмжээр зурах, зурснаа будах


 

Монгол хэл (224 цаг)

  • Цагаан толгойн үсэг, монгол хэлний авиа, үе, үг, өгүүлбэр, эхтэй танилцах

  • Цагаан толгойн 35 үсгийг хараад таних, нэрлэх
  • Хэлний авиаг үсгээр тэмдэглэдгийг мэдэх
  • Эгшиг ба гийгүүлэгч авиаг ялган таних
  • Богино, урт, хос эгшгийг ялгах
  • Эх өгүүлбэрээс, өгүүлбэр үгээс, үг үеэс, үе үсгээс бүтдэгийг мэдэх
  • Авиаг зөв сонсож хэлэх, үсэг, үе холбон уншиж, бичихэд сурах

 

  • Задгай ба битүү үеийг зааглан хэлж сурах
  • Үе холбон үг, үг холбон өгүүлбэр, эх унших
  • Дэвтрийн шугамаар баримжаалан үсэг бичихэд оролцдог зурлага бичих
  • Хэлний авиаг үсгээр бичиж тэмдэглэх, бичсэнээ унших
  • Дармал ба бичмэл үсэг, үе, үг, өгүүлбэрийг хуулан бичих
  • Хялбар үг, өгүүлбэр, эхийг уншиж ойлгох, утгыг ярих
  • Уншсан, сонссон эх, үзсэн кино, зургийн үйл явдлыг ярих

 

  • Танил сэдвийн хүрээнд санаагаа илэрхийлж ярих, бичих

 

  • Өөрийн мэддэг болон үзэж харсан зүйлийн талаар сэтгэгдлээ хэлэх
  • Танил сэдвийн хүрээнд ярих
  • Зураг харж ярих, өгүүлбэр зохион бичих
  • Уншиж ойлгосны дагуу ярих, зурах, асуултад хариулах

4.Хамтран ажиллах, харилцаанд суралцах

  • Нөхдийнхөө санаа бодлыг сонсох, асуулт асуух
  • Сонссон, уншсан зохиолоор дүрийн тоглолтод оролцох
  • Үгэн ба үсэгт тоглоом хамтарч тоглох (оньсого, таавар, үгийн сүлжээ таах, хэл зүгшрүүлэх үг хэллэг хэлэх гэх мэт)

 

Математик (112 цаг)

1. Цифр, тоо, зураг, дүрс, нэмэх, хасах үйлдлийн болон жиших тэмдгийг таних, нэрлэх, матема-тикийн зарим нэр томьёо, үг хэллэгийг ухаарч ойлгох, харилцахад суралцах

Тоо тоолол

  • Цифр, тоо (100 хүртэлх), нэмэх, хасах, жиших тэмдгийг таних, унших
  • Нэмэх, хасах үйлдэл, нэмэгдэхүүн, нийлбэр, хасагдагч, хасагч, ялгавар гэсэн үгийн утгыг ойлгох

Алгебр

  • Нэгж,

аравт,тооны бүтэц,орны нэгж, орны нэмэгдэхүүн, хоёр оронтой тоо хэмээх нэр томьёог ойлгох

  • 20хүртэлх

тооны бүтцийг ойлгох

  • Нийлбэр,

ялгавар, тоон илэрхийлэл гэсэн үгийн утгыг ойлгох
Геометр

  • Цэг,

хэрчим,гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг зөв таниж, зурах
Юмсын хэлбэр,
хэмжээ, орон
зай, цаг
хугацааг
илэрхийлсэн үг,
хэллэгийг
ойлгох
Магадлал статистик

  • Хүснэгт,бүртгэх бүртгэл гэсэн

үгийн утгыг ойлгох, хүснэгт зурах

2. Тоо, тэмдэгт, дүрс, зургаар илэрхийлсэн мэдээллийг унших, ойлгох, бичих, сонсох, ярих, учир шалтгааныг тайлбарлах арга барилаас суралцах
Тоо тоолол

  • Тэгээр буюу арваар нэмэгдүүлж, хорогдуулан 100 хүртэл тоолох
  • Хуваарьтай шугам дээр тоо тэмдэглэх учрыг тайлбарлах
  • Хуваарьтай хэрчим хэрэглэн нэмэх (хасах) хүрдийг тайлбарлах
  • 20 дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх, 100 хүртэлх тоог жиших

Алгебр

  • 20 хүртэлх тоог бүтцээр нь задлан бичих, тайлбарлах
  • Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх хуулийг хялбар жишээгээр тайлбарлах
  • Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарлыг хялбар жишээ, загвараар үзүүлэх, түүнийг хэрэглэн үйлдлийн (20 доторх) дүнг шалгах, учрыг тайлбарлах

Геометр

  • Бодит юмсын аль нэг талаас нь харагдах байдлыг хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс хэрэглэн дүрслэн зурах, тайлбарлах
  • Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөнийг баримжаалан жиших
  • Уртыг хэмжих хэрэгсэл ба нэгжийг оновчтой сонгон хэмжилт хийх (туузан метр, хуваарьтай шугам, сантиметр, метр)

Магадлал статистик

  • Математикийн бичвэрийг үнэн утгатай болгох тоо, тэмдэг сонгох, шалгах, учрыг тайлбарлах

3. Бодит юмс болон хэлсэн бичсэн зүйлийг дүрс, тоо, үйлдлийн ба жиших тэмдэгтээр зураглан илэрхийлэх, бичих арга барилд суралцах

Тоо тоолол

  • Тоо хэмжээг шоо,дүрс болон тоолох хэрэгслээр төлөөлүүлэн загварчлах
  • Тоон мэдээлэл бүхий хэлсэн, бичсэн өгүүлбэрийг тоолох хэрэгсэл, хуваарьтай шугам, дүрсээр зураглан илэрхийлэх буюу цифр, үйлдлийн болон жиших тэмдэг ашиглан бичих
  • Хэдэн цаг болж байгааг хараад хэлэх, цаг баримталж сурах

 

Алгебр

  • Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх хуулийг ашиглан үйлдлийг хялбар гүйцэтгэх

Геометр

  • Юмсын хэлбэр,хэмжээ, орон зайг хялбар дүрс, тоогоор зураглан үзүүлэх, хялбар схем зураглал ойлгох, хэрэглэх

Магадлал статистик

  • Нэмэх (хасах) хүрд хийх, тооцоо хийх, тэнцэтгэлийн үнэн эсэхийг шалгахад хэрэглэх

4. Бусадтай хамтран тоглох, асуудал шийдвэрлэх замаар хамтран ажиллах, харилцаанд суралцах

Тоо тоолол

    • Нэмэх, хасах үйлдэлтэй тоон илэрхийллийн (20 доторх) утга олох
    • Бага тоон өгөгдөлтэй зөрөөгөөр тооцоолох асуудал шийдвэрлэх

Алгебр

      • тоглоомын дүрмийг ойлгож, баримтлан бусадтай хамтарч тоглох, үр дүнг тэмдэглэн тооцож сурах

Геометр

    • Дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс хайчлан эвлүүлэх, наах зэргээр хялбар зохиомж хийх

Магадлал статистик

    • Шоо орхих, зоос орхих, бөмбөг шидэх, чулуу таалцах гэх мэт хялбар туршилт хийж, үр дүнг хүснэгтэд бүртгэх, нийлбэр оноог тооцож гаргах

 

Хүн орчин (56 цаг)

1. Хүрээлэн буй орчноо танин мэдэж, зөв харилцах
Өөрийн амьдарч буй газар нутагтай танилцах (уул, ус амьтад, ургамал, сургуулийн эргэн тойрны үйлчилгээ, соёлын газар, улирлын өөрчлөлтүүд гэх мэт)

Найз нөхөд ахмад хүмүүсийг хүндлэх

Замын
хөдөлгөөнд зөв оролцох

Хүнсний ногоо түүний ач холбогдлыг ярилцах

Журам дүрмийг мөрдөх

Таван хошуу мал түүний төл гэрийн тэжээмэл амьтдыг арчлах

Зөв суух, үзэг зөв барих, сургалтын хэрэглэгдэхүүнийг зөв ашиглах

Хувийн ариун цэвэр сахих (амны хөндий, гарын ариун цэвэр)
Биеэ чийрэгжүүлэх (цэвэр агаар, ус, биеийн тамир)
Зөв хооллох, хоол хүнсээ зөв сонгох, усыг зөв хэрэглэх
Байгалиа хамгаалах

2. Үйл явц, зүй тогтлыг ажиглан өөрийн үгээр илэрхийлэх

    • Аялал, эксурсээр

явж ажиглалт хийх

    • Ажигласан

зүйлээ ярих, зурж наах зэргээр бүтээл хийх

    • Үйл

Явцын дарааллыг ажиглах, танилцах, дарааллын дагуу хийж гүйцэтгэх

    • Өдөр

тутмынүйл ажиллагаагаа зөв зохицуулах

    • Аюулгүй

байдлыг хангах амьдралын жишээг хэлэх (зам хөндлөн гарах, гэр ахуйн хэрэгсэлтэй харилцах гэх мэт)

    • Шүд, гараа

угаах дэс дарааллыг зураг дээр тайлбарлах

    • Эрүүл

мэндэд сөрөг ба эерэг нөлөө үзүүлдэг хоол хүнсийг нэрлэх, жишээ гаргах

3. Эрүүл, аюулгүй аж төрөхөд шаардлагатай зарим үйл ажиллагааг амьдралдаа хэвшүүлэх

    • Өдөр

тутмын үйл ажиллагаандаа энгийн заавар, дүрмийг мөрдөх

    • Болзошгүй

аюулаас өөрийгөө хамгаалах аргад сурах

    • Өдрийн

дэглэм мөрдөж, хэвших

    • Шүд, гар,

хөлөө өдөр бүр угааж хэвших

    • Хүрээлэн

буй орчинтой зөв харьцах

4. Хамтын харилцаа-ны энгийн чадвар эзэмших

    • Хамт олонтойгоо аяллаар явах
    • Бусадтай хамтран ажиглалт, энгийн хялбар туршилт хийж, ярилцах
    • Бусадтай зөв харьцах
    • Байгаль хамгаалахад өөрсдийн хувь нэмрийг оруулах

 

Дүрслэх урлаг, технологи
(56 цаг)

  • Дүрс, өнгө, тэмдэгтийг таних, нэрлэх

 

  • Дүрс,

өнгө, тэмдэгтийг таних, нэрлэх (ам дөрвөлжин, гурвалжин, дугуй, тэгш өнцөгт, зуйван дугуй)

    • Зургаагаас

доошгүй өнгө таних, нэрлэх

    • Ахуй, хүрээлэн буй орчинд ашиглагдаж байгаа тэмдэгтийн илэрхийллийг таних, нэрлэх
  • Өөрийн бодол, мэдрэмжээр зурах, бүтээх аргаас суралцах

 

  • Өөрийн бодол, мэдрэмжээр зурах, бүтээх
  • Хүртэхүй (харах, сонсох, хүрэлцэх гэх мэт), төсөөллөөр зурах, бүтээх

 

3. Амьдрал, орчноос төрсөн сэтгэлгээг зураг, бүтээ-лээр илэрхийлэх

  • Амьдрал, орчноос төрсөн бодол санаагаа зураг дүрслэлээр илэрхийлэх
  • Өөртөө ба бусдадхэрэгтэй хялбар эд зүйл бүтээх
  • Өөрийн ба бусдын бүтээлийг харж, ойлгосноо ярих

 

4. Зурах, бүтээх үйл ажиллагаанд хамтран ажиллах

  • Зурах

бүтээх үйл ажиллагаанд хамтарч оролцох

Хөгжим (56 цаг)

  • Хөгжмийн энгийн хэмнэлийг таних

    • Хөгжмийн эгшгийн урт богиныг ялган таних
  • Хөгжмийн энгийн хэмнэлийг сонсох, дуулах, бүжиглэх, хөгжимдөх

  • Хөгжмийн эгшгийн урт, богиныг ялгаж сонсох, мэдрэх, дуурайж тоглох
  • Энгийн

хэмнэлийгилэрхийлж тоглох, дуулах, бүжиглэх, хөжимдөх

  • Бие даан энгийн хэмнэл зохиох, хөгжмийн хэмнэлд тохирсон хөдөлгөөн хийх

3. Энгийн хэмнэлийг ойлгож илэрхийлэх

  • Хөгжмийн хэмнэлийг мэдэрч, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж тоглох, дуулж бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх

 

4. Бусадтай хамтран үйл ажиллагаанд оролцох

  • Дуулж

бүжиглэх,жүжиглэх, хөгжим сонсох, хөгжмийн энгийн зэмсгээр хөгжимдөх,
хөгжимт дасгал хөдөлгөөн хийх, хөгжимт тоглоом тоглох

Биеийн тамир
(56 цаг)

  • Биеийн тамирын тухай болон хөдөлгөөний ялгаа, үйлдлийг ойлгох
  • Жагсах,

тарах,хөдөлгөөн эхлэх, дуусгах үйлдэл гүйцэтгэх командын бус зааврыг ойлгох

    • Хөдөлгөөний

ялгааг ойлгох

  • Сурагчдад биеийн өсөлтийнх нь онцлогт тохирсон хөдөлгөөний чадварыг эзэмшүүлэх
  • Нэг эгнээ жагсах

цуварч ба тойрч алхаж сурах

  • Гар хөлийн үндсэнба

завсрын хөдөлгөөнийг эзэмших

  • Гар хөлөөрөө

авирах, мөлхөх энгийн аргаас эзэмших

  • Тэнцвэр, авиралт,

мөлхөлт, тулалт, дүүжгинэлт зэрэг энгийн хөдөлгөөн хийх

  • Чигээрээ ба чиглэлээ

өөрчлөн алхаж, гүйж сурах

  • Нэг ба хоёр хөл

дээрээ байрандаа, урагш, арагш, хажуу тийш үсэрч сурах

  • Том зөөлөн бөмбөг

шидэх, барьж авах, өнхрүүлэх

  • 3. Сурагчдыг өглөөний гимнастик, алжаал тайлах дасгал хийж хэвшихэд сургах
  • Өглөөний гимнастик, биеийн алжаал тайлах дасгал хөдөлгөөн хийж хэвших

 

  • Сурагчдын бие бялдрын зарим чанаруудыг тоглоомын аргаар хөгжүүлэх
  • Хэрэгсэлтэй ба

хэрэгсэлгүй хөдөлгөөнт тоглоом хамтарч тоглох

  • Хөгжмийн аянд

дасгал, хөдөлгөөн хийх