Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Вирус - с хамгаалах PDF Хэвлэх Имэйл

Бидний ажил болоод амьдралын салшгүй хэрэглээ болсон компьютер бий болсноос хойш байнгын дагуул нь болсон зүйл бол вирус буюу бидний хэлдгээр “өт” билээ. Энэ нь таны компьютерийг гэмтээгээд зогсохгүй өдрөөр, сараар хийсэн ажлыг тань хормын дотор устгах аюултай. Гэхдээ "нээлттэй эх"-тэй үйлдлийн системүүдийн хувьд вируст өртөх магадлал бага байдаг. Эх нь нээлттэй үйлдлийн системүүдээс дурдвал fedora, ubuntu, debian гэх мэт маш олон тархацууд байдаг. Хүүхдэд зориулагдсан зөөврийн компьютер болох "икс өү" - н хувьд fedora үйлдлийн системтэй. Тэгэхээр түүнийг ашиглаж байгаа хүүхдүүдийн компьютер ер нь вирусдэхгүй гэж ойлгож болно.

Вирус - с хэрхэн хамгаалах вэ?

1.    Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.

2.    Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.

3.    Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.

4.    Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.

5.    Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.

6.    Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.

7.    Компьютерийнхээ driver дискүүдийг болон үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй.

8.    Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
 

        Зарим тохиолдолд интернэтээр вирус дамжихаасаа илүү бидний байнга хэрэглэдэг флаш дискнээс төрөл бүрийн вирус дамжих нь элбэг болсон. Энэ асуудлаас бага ч гэсэн сэргийлж болох энгийн нэгэн арга байдаг. Вирус халдварлах гол зам нь CD, флашийг компьютерт залгахад автоматаар ажилладаг Autorun юм. Энэ нь CD - нээс програм суулгах, хөгжим сонсох, кино үзэхэд хэрэг болдог ч гэсэн таны компьютерт томоохон эрсдэл учруулж байгаа билээ. NASA - н сансарлуу илгээсэн зөөврийн компьютер хүртэл ийм төрлийн вирустай байсан гэхээр энгийн боловч том асуудал!. Сансарт хүртэл нисээд ирсэн вирус. Тэгэхээр энэ автомат програмыг идэвхгүй болгочихвол вируснаас бүрэн хамгаалагдахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр эрсдлийг бууруулж болно. Энэ тусламж мэдээ нь хүмүүсийн дийлэнх хэрэглэдэг Windows XP - д зориулагдсан болно.

1. Group Policy тогтоогч gpedit.msc програмыг ашиглан зогсоох.     

 а. Windows Start товчийг дараад Run гэсэн хэсэгт "gpedit.msc" гэж бичээд OK дарна.

 б. Group Policy цонхны Computer Configuration > Administrative Templates > System гэсэн дээр дараад баруун талын хэсэг дэхь тохиргоонууд дундаас "Turn Off Autoplay" гэсэн тохиргоог хоёр дарж нээнэ.

 в. Тэгээд тохиргоог Enabled болгоод "All Drives" гэж сонгоод OK дараад боллоо.

 
2. Registry Editor ашиглан тохируулах (буруу хийвэл эрсдэлтэй арга шүү!)
 
 а. Windows Start товчийг дараад Run гэсэн хэсэгт "regedit" гэж бичээд OK дарна.
 б. Registry Editor цонхны HKEY_CUURENT_USER > Software > Microsoft > Windows > CurrentVersion > Policies > Explorer гэсэн хэсгийг олоод баруун талын хэсэг дэхь "NoDrive TypeAutoRun" гэсэн тохиргоон дээр хоёр (double click) дарж нээнэ.
 в. Нээгдэх "Edit DWORD Value" цонхны Value Data гэсэн хэсэг дээр байгаа 95 гэсэн утгыг өөрчилөн 91 болгоод OK дараад Registry Editor - г хаагаад болно. 
 

 

 Хэрвээ таны Windows XP дээр gpedit.msc, regedit эсвэл Run комманд чинь ажиллахгүй, бүүр байхгүй байвал таны компьютер аль хэдийн вирустсэн байна гэсэн үг. Бүүр болохгүй бол форматлах хүртэл арга хэмжээ авна.