Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Хүүхэд, компьютер, эрүүл мэнд PDF Хэвлэх Имэйл
 Компьютер ашиг тустай, хоббигоо хөгжүүлэх, сурч боловсроход голлох нөлөөтэй ч анхаарах асуудлууд бий. Хүүхэд нас бол өсөж том болж байгаа нас. Тэгэхээр наад зах нь түүний суух компьютерийн ширээ сандлын харьцаа байн байн өөрчлөгдөнө гэсэн үг. Бидний суудаг ширээ сандал дээр хүүхэд сууж болохгүй нь тодорхой. Үүнд дараах хэдэн аргууд танд туслах болно.

1.    Сандал дээрээ хүүхдээ суулгах нэмэлт суудал байрлуул
Энэ бол хамгийн хялбар арга. Хүүхдэдээ дахиад сандал ширээ бэлдэж бөөн төвөг болж байхаар хүүхдэдээ таарсан тогтвор сайтай, ая тухтай нэмэлт суудал бэлдээд л авчих. Тэгээд хүүхэд тань суух болохоороо түүнийгээ таны сандал дээр тавиад л суучихна шүү дээ. Эсвэл өндөр намхныг нь тохируулдаг сандалтай бол хүүхдэдээ тааруулаад өндөрсгөх хэрэгтэй. Ингэхээр таны хүүхдийн хөл газар хүрэхгүй болно. Үүнийг шийдэхэд бүр ч амархан. Түүнд таарсан хөлийн тавиур бэлдэхдээ нүсэр том юм бодох хэрэггүй, таарсан цаасан хайрцаг, эсвэл хэдэн том зузаан ном давхарлаад тавьсан ч болохгүй юм байхгүй. Мэдээж таны сандлын түшлэг нааш цааш болгож тохируулдаг байх ёстой, хэрвээ тийм биш бол нуруунд нь дэр тохируулан тавьж өгч болно. Ингээд л гүйцээ.
Мауз ба кейборд
Мауз, кейборд хоёр дээр анхаарах зүйлсүүд таны хүүхдэд ч бас хэрэгжинэ. Гэхдээ хамгийн гол нь таны хүүхдийн гар таныхаас хамаагүй жижиг байгаа болохоор маузаа жаахан анхаарах хэрэгтэй. Хүүхэд чинь жижигхэн жаахан гараараа том маузны товчийг дарах гэж багагүй хүч гаргана. Олон хуруугаараа удирдаж болдог мауз бол хүүхдэд зориулсан хамгийн сайн шийдэл юм. Хулганыг гарын бугуй хэвийн доош унжсан байдалд шууны хөдөлгөөнөөр хүрч болох талбарт байрлана. Том хулгана нь гар чилж өвдөхөөс сэргийлэх сайн талтай. Хулгана барьж буй гар цуцаж, өвдөх шинж мэдрэгдвэл нөгөө гартаа шилжүүлж байх нь чухал. Ер нь хулгана нь аль болох хоёр гараар ээлжлэн ажиллуулахад тохиромжтой, тэгш хэмтэй байвал сайн байдаг. Хулгана болон дэвсгэрээ тодорхой хугацаанд цэвэрлэж байх нь амархан эвдрэхээс хамаална.
Компьютерийн кейборд дээр хэрэглэгчийн сарвуу цэх, гар нь тохойгоороо 90 градус илүү өнцгөөр дэлгэгдсэн байх нь илүү тохирожтой. Гарын тавиурын өндөр намыг хэрэглэгч өөрөө тохируулж, байнга өөрчилж байхаар хийгдсэн байх ёстой. Компьютерийн гаранд тоос шороо хуримтлагдах юм уу эсвэл хүний санамсаргүй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн шингэн зүйл асгах зэрэг аюулаас сэргийлэх зорилгоор маш нимгэн материалаар хийгдсэн бүтээгдхүүн байдаг. Энэ нь бат бөх, халуунд тэсвэртэй, уян хатан, тунгалаг өнгөтэй байдаг бөгөөд хүний гарт саад учруулдаггүй байна. Нэг хэвийн, хөдөлгөөнгүй компьютерийн гар болон скайнерийн төрлүүд дээр удаан хугацаагаар ажилласнаас болж хүзүү, гар, бугуй, алганд эмгэг үүсдэг.
- Үргэлжилсэн нэгэн хэвийн байдал, бичих зэрэг удаан үргэлжилсэн, тогтмол нэгэн хэвийн хөдөлөөн нь алганы шөрмөс болон мэдрэлийг цочроож, улмаар хавдахад нөлөөлдөг.
- Товчлууруудыг хэт хүчтэй цохих нь таны хуруунуудад эмгэг учруулах талтай.
- Товчлуур дарах үед үүсэх алга ба бугуйн холбоос үеийн нугалаа нь бугуйнаас цаашхи мэдрэлийг хязгаарладаг.
- Удаан үргэлжилсэн, хязгаарлагдмал төлөв, хөдөлгөөнгүй хэт удаан ажиллах нь булчин болон шөрмөсөнд их ачаалал өгдөг.
Компьютерийн гарын бүтэц, зохион байгуулалт, дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
- Гарын налуу байдал 5-15 градусын хооронд
- Гарын товчлууруудын дунд эгнээний өндөр 30 мм-ээс багагүй.
- Гарын доод ирмэг ширээний түвшнээс 20 мм-ын өндөрт байх үед доод ирмэгээс хамгийн доод эгнээний товчлуурууд хүртэлх зай 80-100 мм байна.
- Бүх товчлуур дээр үйлчлэх хүч ижил байх бөгөөд 0.25-1.5 Н байна.

Дэлгэцийн байрлал
Компьютерийн дэлгэц нь 15-19 инчийнх байвал нэн тохиромжтой. Дэлгэцийг сэргээх давтамж 85 Гц-ээс ихгүй байвал зохино. Нүдний харах хүрээнд буюу харааны фокусын хүрээнд компьютерийн дэлгэц багтаж байхаар тохируулах шаардлагатай. Дэлгэцийн өмнө хэт удаан сууснаас нүд чихээр чилж, толгой өвдөх сөрөг талтай. Иймд 1-2 цаг тутамд амарч байх хэрэгтэй Компьютерийн дэлгэцнээс ялгарах гэрэл нь өрөөний гэрэлтэлтээс 3-4 дахин хурц байдаг тул гэрэл дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж, цонх болон хурц гэрэлтэй газраас хол байрлуулах, гэрлийн ойлтын эсрэг дэлгэцээ байруулах хэрэгтэй. Ер нь том дэлгэц нь жижиг дэлгэцээс илүү нүдэнд хор багатай байдаг. Таны нүднээс компьютерийн дэлгэц хүртэлх зай 50-60 см байх ёстой бөгөөд дэлгэцийнхээ тоосыг цаг үргэлж арчиж байх хэрэгтэй.

Дэлгэцийг хэт ойроос харснаас нүд чилэх гол шалтгаан болдог. Хүн дэлгэцэн дэх текстийг уншиж чадаж байвал энэ зайг хол биш гэж үзнэ. Харин уншиж чадахгүй бол дэлгэцэнд ойртохоос аль болох зайлсхийж, дэлгэцэн дэх мэдээллийг томруулж уншихыг хичээх хэрэгтэй. Дэлгэцийг хойш нь бага зэрэг налуу байрлуулахад дээд хэсэг нь нүднээс ялимгүй хол зайд байрлана. Харин дэлгэцийг доош нь бөхийлгөж байрлуулах нь хамгийн муу байдаг. Компьютерийн дэлгэцэнд фильтр тавибал дэлгэцийн гялбах асуудлыг бүрэн шийдвэрлэж болно. Өрөөний гэрэлтүүлэг юм харахад хүрэлцээтэй хурц байхаас гадна дэлгэцийг гялбуулахгүй байвал сайн. Хамгаалалт найдвартай зөв ажиллахын тулд зөв газардуулсан байх хэрэгтэй. Электрон соронзон орон Компьютерийн дэлгэц нь соронзон долгион ялгаруулж байдаг тул түүнээс сэргийлэхийн тулд хуучин дэлгэцээ долгион ялгаруулалт нь харьцангуй бага шинэ дэлгэцээр солих эсвэл тусгай хамаалалт хийж болно. Та ажиллаж буй дэлгэцнээсээ 60 см-ээс багагүй зайтай суухаас гадна зэргэлдээ дэлгэцнээсээ хамгийн багадаа 90 см зайтай суухыг хичээгээрэй.

3.    Нүдийг зайлшгүй анхаар
Тэдний нүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Таны нүд өвддөг юм чинь хүүхдийн нүд бүр их чилнэ. Хүүхдэд 15-19 инчийн дэлгэц илүү тохиромжтой байдаг. Учир нь хүүхэд дэлгэц дээр гарсан дүрс, бичгийг харахдаа дэлгэцэд хэт ойртохгүйгээр  тодорхой харж чадах юм. Ер нь дэлгэц дээр байгаа зүйлсийг харах гэж хүүхэд урагш бөхийх гээд байдаг учраас том дэлгэц хүүхдэд арай тааламжтай байдаг. Мэдээж хэтэрхий том дэлгэц харахад хэцүү  байх нь ойлгомжтой. Хүүхэд дэлгэц рүү өлийж харвал хүзүү нь чилэхээс гадна нүдэнд ачаалал өгдөг тул сандлын өндрийг заавал тохируулах хэрэгтэй хэмээн дахин анхааруулъя.   

4.    Хүүхэд компьютерийн өмнө удаан суух ёсгүй
Танай хүүхэд хамаг байдгаа мартатлаа компьютерийн өмнө хэзээ ч сууж болохгүй. Та л үүнийг сэргийлж чадахаас биш тэд өөрсдийгөө хянана гэж огт бүтэхгүй зүйл. Ядаж 40 минут болоод нүдээ компьютерийн дэлгэцээс холдуулж, цонхоор гадагш хэсэг зуур харах нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Тэгээд дараа нь гар хөл, нуруу хүзүү гээд зарим хэсгүүдээ хөдөлгөх энгийн дасгалуудыг хийж болно. Учир зүггүй биеийн дасгал хийхээсээ хүүхэд тань төвөгшөөгөөд байвал та ойр зуурахан зарчих. Энэ нь зальтай бөгөөд амар арга юм. Танд ойр зуурын юм дөхүүлээд өгөхөөсөө төвөгшөөх нь арай л бага байх болов уу. Бас хамтдаа явган явах, тоглох, толины өмнө бүжиглэх нь зугаатай дасгал болно. Ер нь бол дэлгэц буюу компьютер, телевиз, видео тоглоомын өмнө өдөрт 1-2 цаг суух ёстой гэж эмч нар зөвлөдөг. Тэгэхээр аль болох хүүхэдтэйгээ хамт байж, ямар нэгэн зүйлийг хамт хийж, хамт тоглож байвал таны хүүхэд дэлгэцийн өмнө бага цаг өнгөрүүлэх болно. Мөн өөрийнх нь өрөөнд компьютер тавьж өгөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ өрөөнд нь компьютер байрлуулаад өгчихвөл бүх юм хяналтаа алдана гэсэн үг.   

5.    Юу хийж байгааг нь боломжоороо хяна
Хүүхдээ боломжийнхоо хирээр хянаж байх хэрэгтэй. Хэрвээ ямар ч хяналт байхгүй бол хүүхэд тань сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх гээд өөрт хэрэгтэй зүйлсээ хийхийн оронд ямар ч ашиг тусгүй зүйл хийн эрүүл мэндээ муутгах болно. Интернэт рүү орж өөрт хэрэгтэй мэдээлэл хайхын оронд дэмий сайт руу орвол яах вэ. Энэ дэлхий дээр садар самуун, архи тамхи сурталчилсан, эсвэл эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн сурталчилсан ёс зүйгүй сайтууд олон бий. Компьютер дээр суух хүүхэд ямар ч хяналтгүйгээр эдгээр сайтууд орлоо гэхэд хүмүүжлийн маш сөрөг үр дагаврын эхлэл болно гэсэн үг. Эдгээр сайтууд руу орохоос хориглосон програм хангамж дэлхийд олон бий, үүнийг судлан компьютертаа суулгах хэрэгтэй гэж зөвлөе. Зөвхөн компьютер ашиглах ч биш, телевиз үзэх, компьютер тоглох гээд бүгдэд хараа хяналт хамаатай гэдгийг байнга санаарай.

6.    Аюулгүй байдал хамгаас чухал
Энэ хэсэг нь хүүхдийнхээ юу хийж байгааг хянахтай жаахан төстэй юм. Гэхдээ та хүүхдийнхээ   аюулгүй байдлыг нь хангах үүднээс хэд хэдэн зүйлийг хүүхдэдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Эдгээрийг анзаараагүйгээс болоод хүүхдийн биеийн байдал болон танай гэр бүлд хохирол учрахыг үгүйсгэх аргагүй.
•    Юун түрүүнд компьютерийнхаа залгуур, холболтын утас, өрөөний цахилгааны холболтыг найдвартай аюулгүй байлгаж, ширээ сандал, тавиур зэргийг бат бөх чанартай байлгах ёстой. Компьютер хүүхдийн хөл дээр унаад бэртээчхийг хэн үгүй гэх вэ.
•    Хэрэглэгчдээ бүртгэн гишүүн элсүүлдэг сайтууд маш олон байдаг. Тэгэхээр чухал биш ямар ч сайтад хэрэглэгч болж өөрийн утас, гэрийн хаяг, овог нэр гэх мэт хувийн мэдээллээ өгөх ёсгүй гэдгийг мөн л анхааруулж байгаарай. Сайтууд өөрсдийгөө найдвартай гэдэг ч юмыг яаж мэдэх вэ.