Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Сургалт болов. PDF Хэвлэх Имэйл

“Икс өү компьютерийг сургалтанд ашиглах , нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн талаас нь тусгах нь ” сэдэвт сургалт явагдлаа

2012-04-04

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн сургуулиудын анхан шатны багш нарт Икс өү компьютерийг сургалтанд ашиглах , нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн талаас нь тусгах нь” сэдэвт сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 111-р сургууль дээр 2012 оны 04 сарын 2-3 ны хооронд зохион явууллаа

Сургалтад Улаанбаатар хотын 28, 13, 4, 52, 93, 40,12, 29, Эрдмийн Өргөө, Оюуны Ундраа, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор, Гүн галуутай цогцолбор сургууль, Говьсүмбэр аймгийн II сургуулийн нийт 55 багш хамрагдлаа.

Нийт багш нарын Икс өү компьютерийн мэдлэг, чадварын түвшингээс хамаарч, анхан болон дунд шатны гэсэн ангиллаар сургалтыг зохион байгуулж, хөтөлбөрийн сургагч, 51-р сургуулийн багш А. Отгонжаргал дунд түвшинд, 28-р сургуулийн багш Т. Энхбаяр, 4-р сургуулийн багш Л. Намууцэцэг нар анхан шатны түвшинд сургагч багшаар ажиллалаа.

Анхан ба дунд шатны сургалтын хөтөлбөрийн дагуу Икс өү компьютерийн програмууд, түүнийг бага боловсролын сургалтын агуулгатай холбон заах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх, багш нарын сурах сонирхлыг идэвхжүүлэх, чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллалаа.

Үүнд:

1. Анхан шатны сургалтад хөтөлбөрийн дагуу Икс өү компьютерийн бүтэц, програмуудын үүрэг, үйл ажиллагаа, бага боловсролын агуулга арга зүйтэй холбох, нэгж хичээлийн хөтөлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах

2. Дунд шатны сургалтад Икс өү компьютерийн бүх програмуудыг хичээлд оновчтой хэрэглэх арга зүйг эзэмшүүлэх дадлага ажлууд хийгдсэн болно.

Сургалтад хамрагдсан багш нарын компьютер дээр ажиллах чадварыг үнэлэхэд харилцан адилгүй байгаа боловч биеэ дайчилж, өөртөө шаардлагатай ажиллаж байгаа багш нар богино хугацаанд сайн сурч байна. Иймд сургалтаар сурсан мэдлэгээ, чадвар болгох үүднээс байнгын идэвхи оролдлого гарган суралцахаас гадна багш нар сурагчдадаа компьютерийн програмуудыг анги тус бүрээр нь агуулгын үлгэрчилсэн хүрээний дагуу судлуулж, сурах бичгийг нь дагуулан хийлгэж түүнийг нь хянаж шалгаж, урамшуулж ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын удирдлагууд Икс өү компьютерийн ашиглалт, багш сурагчдын чадвар, компьютерийн эвдрэл гэмтлийг засварлуулах ажилд тавих хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Мэдээг бэлтгэсэн. Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д.Энхтулга

Сургалтын явцаас: