Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Хөвсгөл аймгийн Эгийн бүсийн сургуулиудын дунд зохиогдсон сургалт семинар ба олимпиадын тайлан PDF Хэвлэх Имэйл

Хөвсгөл аймгийн Эгийн бүсийн сургуулиудын дунд зохиогдсон “Икс өү компьютерийн сургалтын чанар стандартыг дээшлүүлэх аргазүй “ сэдэвт сургалт семинар ба олимпиадын тайлан

ЕБС-ийн анхан шатны сургалтын мэдээлэл харилцаа, технологийн хичээлийн гол хэрэглүүр болсон Икс өү компьютерын талаар багш нарын мэргэжил, онол аргазүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, Икс өү компьютерын талаар багш сурагчдын мэдлэг чадварыг сорих зорилгоор Хөвсгөл аймгийн Эгийн бүсийн сургуулиудын дунд Икс өү компьютерийн олимпиадыг “Хүүхэд бүрт компьютер” ХХНэгж, Хатгал тосгоны 12 жилийн бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн аймгийн БСГазрын дарга Н.Баатар-Очир, Хатгал тосгоны сургуулийн захирал Ганзориг нарт талархлаа илэрхийлье.

 

Хөвсгөл аймгийн Боловсрол Соёлын газрын дарга Н.Баатар-Очир            Хатгал тосгоны 12 жилийн ахлах сургуулийн захирал Ганзориг

 

Олимпиад, сургалтын нээлтийн ажиллагаа

Нээлтийн ажиллагаанд аймгийн БСГазрын мэргэжилтэн Баттөмөр, “Хүүхэд бүрт компьютер” ХХНэгжийн мэргэжилтэн Ч.Өсөхбаяр, сургуулиудын багш сурагчид мөн аймгийн Лха телевизийн сэтгүүлчид оролцов.

Олимпиад эхэллээ.

Олимпиадад нийт 55 сурагч, 13 багш хамрагдав.

2012 оны 01-р сарын 19



Олимпиадын дүн гарлаа.

Олимпиадыг Хатгал, Ханх, Алаг-Эрдэнэ сумдын 3, 4, 5-р ангиудын сурагчдын дунд, мөн сумдын АШС-н багш нарын хооронд явуулав. Олимпиадын сэдвийг “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид боловсруулав. Сэдэвт: бичих, зурах, яст мэлхийн урлан, scratch, etoys зэрэг Икс өү компьютерийн стандарт програмууд ба эдгээр програмуудыг хэрхэн хооронд нь холбох вэ зэрэг гүйцэтгэвэл зохих даалгавруудыг оруулав.

Улсын олимпиадын дүнгийн дундаж 2009 онд 6%, 2010 онд 43%-ийн дундаж гүйцэтгэлтэй байсан бол тус аймагт явагдсан олимпиадын гүйцэтгэл нь 3-р анги 30%, 4-р анги 39,7%, 5-р анги 42,6%, багш нар 24% , нийт гүйцэтгэл 37,4% байгаа нь 2010 оны улсын олимпиадын дундажтай (43%) зөрүү багатай дүгнэгдлээ. Уралдаанд оролцсон багш сурагчдын чадвар сайн, багш нар Икс өү компьютерийг сургалтанд сайн ашиглаж байгааг харуулж байна.

Олимпиадад байр эзэлсэн багш сурагчдын нэрсийг жагсаавал:

3-р анги:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Алтан медаль: А.Отгонжаргал /Ханх/

Мөнгөн медаль: Г.Санчирмаа /Хатгал/

Хүрэл медаль: Б.Пүрэвжаргал /Хатгал/

Тусгай байр: Б.Баасансүрэн /Хатгал/

 

4-р анги:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Алтан медаль: Н.Жаргалмаа /Хатгал/

Мөнгөн медаль: Б.Амартүвшин /Хатгал/

Хүрэл медаль: Н.Гансүх /Хатгал/

Тусгай байр: Э.Өсөхбаяр /Алаг-Эрдэнэ/

 

5-р анги:


 

 

 

 

 

 

 

Алтан медаль: Лхагвабаяр /Хатгал/

Мөнгөн медаль: Ану-Үжин /Хатгал/

Хүрэл медаль: Болор-Зул /Хатгал/

Тусгай байр: Нямдэлгэр /Хатгал/

 

 

 

 

Багш нар:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Алтан медаль: Б.Нандин-Эрдэнэ /Хатгал/

Мөнгөн медаль: Ж.Энхжаргал /Хатгал/

Хүрэл медаль: Ц.Наранцацрал /Хатгал/

Тусгай байр: Э.Цолмонзаяа /Хатгал/

Багш сурагчдын дүнгээр нь сургуулиудыг байр эзэлүүлбэл:

1-р байр: Хатгал тосгоны бүрэн дунд сургууль

2-р байр: Ханх сумын бүрэн дунд сургууль

3-р байр: Алаг-Эрдэнэ сумын бүрэн дунд сургууль

Шагналын үйл ажиллагаа

Сургалт

2012 оны 01-р сарын 20-21

Сургалтад Ханх сумын 12, Хатгалын 12, Алаг-Эрдэнийн 4, нийт 28 анхан шатны сургалтын багш хамрагдсан. Сургалтыг “Хүүхэд бүрт компьютер” ХХНэгжийн даргын баталсан удирдамжын дагуу 28-р сургуулийн сургагч багш Т.Энхбаяр зохион байгуулан явууллаа.

Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн талаар баримтлах бодлого, сургалт семинарын зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн ХХН-ийн мэргэжилтэн Ч.Өсөхбаяр танилцууллаа.

Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ, сурах бичиг, гарын авлагын тухай Т.Энхбаяр багш мэдээлэл хийж Икс өү компьютерийн програмуудыг бага ангийн сургалтанд хэрхэн хэрэглэх дадлага ажлуудыг програм тус бүр дээр явуулав. Сургалтыг идвэхжүүлэх зорилгоор etoys програм дээр уралдаан зарлахад 3 сумдын багш нар идэвхтэй оролцов. Энэ уралдаанд Хатгал тосгоны АШС багш Болормаа багш нарын саналаар түрүүлэн “Хүүхэд бүрт компьютер” ХХНэгжээс гаргасан DVD /бүх програм, сурах бичиг, тоглоом багтаасан/ -р шагнагдлаа. 17 багшийн дунд судалгаа явуулахад сургалт маш сайн гэсэн 12, сайн гэсэн 7 санал өгсөн байна. Сургалтанд хамрагдсан багш нарт батламж олголоо.



Интернэт сүлжээ, компьютерийн засварын талаар:

Тус сургууль дээр 3 хоног ажиллахдаа тодорхой хэмжээний компьютерийн засвар хийх зорилготой ирсэн боловч сэлбэгний мөнгөгүй гэх шалтгаанаар компьютеруудаа засуулсангүй. Хатгал тосгоны сургуульд эвдрэлтэй компьютер 15 ширхэг байна. Үүнээс 4 компьютер, 12 ширхэг цэнэглэгч засварлав. Мөн шинэ хуучин сургуулийг холбосон интернэтийн сүлжээ, хуучин сургуульд 3 ангид дотоод сүлжээ татлаа. Одоогоор сургууль интернэтгүй байгаа ба 7 сард интернэт ороход бүх компьютер интернэт орохоор болгов. Тус Эгийн бүсийн сургуулиудын компьютеруудын гэмтэл, жижиг засваруудыг хийж байхаар технологийн багш Мягмарсүрэнг тусгайлан сургалаа.

Дүгнэлт:

  • Сургалт, олимпиадыг зохих түвшинд сайн зохион байгуулав.

  • Олимпиадын дүнгээс харахад Ханх, Алаг-Эрдэнэ сумдын ахлах сургуулиуд хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх шаардлагатай байна.

  • Сургуулиуд өөрсдийн өмч хөрөнгө болох Икс өү компьютертоо тавих хяналтыг сайжруулах, эвдрэл гэмтлийг засварлуулах шаардлагатай байна.

  • Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын багш нар засварын ажил хийх тодорхой бэлтгэл хангасны үндсэн дээр хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид хүсэлт гаргаж байх шаардлагатай байна.

Тайланг бичсэн: Компьютерийн түгээлт, завсар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч. Өсөхбаяр

Хөтөлбөрийн сургагч, 28-р сургуулийн багш Т. Энхбаяр