Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Багш, сурагчдын анхааралд! PDF Хэвлэх Имэйл

НБГ-аас зарласан ЕБС-ийн сурагч, багш нарыг Нээлттэй эхийн програмчлал ба хэрэглээний програм ашиглалтын олимпиадад урьж байна.

Чөлөөт Програм Хангамж болон програм хангамж хэрэглэгчдийн эрх чөлөөг олон нийтэд танилцуулах, үйл ажиллагааг нь дэлхийн нийтээр чиглүүлэн явуулах зорилгоор “Software Freedom Day” өдөрлөгийг жил бүр дэлхийн олон оронд зохион байгуулдаг билээ. Манай оронд “Нээлттэй эх”-ийн програм хангамж сонирхогчдын нийгэмлэг, бүлгэмүүд нийлж тус өдөрлөгийг тэмдэглэдэг болсноор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Уг өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн “Нээлттэй эх”-ийн програм хангамж сонирхогч багш, сурагчдын дунд 2011 оны 09-р сарын 16-17-нд Мэдээлэл зүйн олимпиад зарлаж байна.

Энэхүү өдөрлөг нь Монгол улсад шинэ цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 90 жил, Нийслэлийн боловсролын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байгаагаараа онцлогтой юм.

"Нээлттэй эх"-ийн програм хангамжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://wiki.limnux.net веб хуудаснаас авна уу.

Олимпиадын зорилго: Нээлттэй эхийн програм хангамжийг олон нийтэд сурталчлах, ЕБС-ийн багш, сурагчдын МХТ-ийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний програмчлалын мэдлэг ба компьютер хэрэглээний ур чадварыг хөхүүлэн дэмжиж, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Ангилал: Тус олимпиад нь програмчлал ба компьютерын хэрэглээ гэсэн ангиллаар явагдана.

Програмчлал ангилал: Зөвхөн сурагчдын дунд зохион байгуулагдана. Scratc (Муужгай), Turtle (Яст мэлхий) зэрэг програмчлалын хэл дээр явагдана.

Компьютерийн хэрэглээний ангилал: Энэ ангилалд багш ба сурагчид оролцоно.

Хэрэглээний ангилалд гүйцэтгэх даалгавар: Олимпиадад оролцогч нь 120 минутад дараах 3 чиглэлээр даалгавар гүйцэтгэнэ. Үүнд:
1-р даалгавар: Spreadsheet дээр өгсөн хүснэгтэн мэдээг боловсруулан дүн мэдээгээр нь график байгуулах /30 оноо/
2-р даалгавар: Gimp дээр фото болон бусад зурган мэдээлэл боловсруулах /30 оноо/
3-р даалгавар: дээрх боловсруулсан мэдээллээр Пресентэйшинг бэлтгээд
дуусна. /40 оноо/
Олимпиадад оролцогчдоос хамгын өндөр оноо авсан 3 оролцогчдын бэлтгэсэн пресентэйшинг "Software Freedom Day" өдөрлөгөөр илтгэл болгон хэлэлцүүлж шалгаруулна.

Бүртгэл: 2011 оны 09-р сарын 09-ны өдрийн 18:00 цаг хүртэл тус олимпиадад өрсөлдөх сонирхолтой багш, сурагчдыг Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой и-мэйл хаягаар бүртгэнэ.

Бүртгэлд дараах мэдээллийг илгээсэн байна. Үүнд:


Дүүрэг:

Сургууль:

Овог ба Нэр:

Багш бол мэргэжил:

Сурагч бол анги ба мэдээлэл зүйн хичээл заадаг багшийн овог нэр: