Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

БЗД-тйн 111-р сургуулийн хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилд БЗД-тйн 111-р сургуулийн “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлсэн ажлын тайлан

2009 оны 7-р сарын 15-нд Монгол улсын Засгийн газрын 2008 лны 92 дугаар тогтоолоор баталсан “ Хүүхэд бүрт компьютер” төслийн хүрээнд манай сургуульд нийт 210 ширхэг компьютер ирсэн.

Манай сургууль нийт 25 бүлэгтэй бага анги 380 орчим сурагчтай.Энэ хичээлийн жилд 3-5-р ангийн 180 сурагч компьютер авч сургалтад ашиглалаа.3-р ангийн сурагчид сургуулийн захиргаа, багш, эцэг эхтэй хамтарсан гэрээ байгуулан компьтерээ хүлээн авсан.

  • Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хүрээнд ирсэн компьютерийг сургалтад ашиглахад багш нарын мэдээллийн технологийн боловсролын түвшинг дээшлүүлэх, икс өү компьютерийн программын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагддаг сургалтад багш нар бүрэн хамрагдлаа.Тухайн сургалтаар цээжлэх,Яст мэлхийн урлан, Муужгай программ,Etous прогрммуудыг нарийвчлан судалж хичээлүүддээ ашиглалаа.

  • Манай сургууль 2009-2010 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлангаа Багшийн сургууль дээр зохиогдсон тайлант үзэсгэлэнд тавилаа.

  • Бага ангийн багш нарын хувьд икс өү компьютерийн ашиглалтын хувьд бүх хичээлүүдэд ашиглах боломжтой ба багш О,Доржханд Байгалийн ухаан, багш Б.Цэнгэлсайхан Монгол хэлний хичээлээр нээлттэй хичээл зааж багш нар сууж санал бодлоо солилцлоо.

  • Хүүхэд бүрт компьютер”, Дайнид Монгол ХХК-ийн англи хэлний хөтөлбөрийн хүрээнд явагдсан сургалтад хамрагдсан Ганзаяа багш бусад англи хэлний багш нартаа сургалт явуулан 4,5-р ангид хичээл заадаг багш нар икс өү компьютерийг ашигпан 7 хоногт 1 цагийн хичээлийг зааж явууллаа.

  • Багш Б.Цэнгэлсайхан ангийн сурагчдадаа икс өү компьютерийн анхны ойлголтыг сайн өгч улмаар эцэг эхчүүдэд нь сургалт явуулсан.

  • Багш нар сурагчдынхаа икс өү компьютер ашиглан хийсэн бүтээлийн үзэсгэлэнг хүүхэд бүрийн чадварыг бие биед нь болон бусдад сурталчлах зорилгоор тогтмол гаргаж байсан ба 4,5-р ангийн сургачдын хийсэн бүтээл улам сайжирч байна.

  • Хүүхэд бүрт компьютер” ХХН-д икс өү компьютер эзэмшигчийн, дугаарын, анги удирдсан багшийн судалгааг авч цаг хугацаанд нь өгч байлаа.

  • Хүүхэд бүрт компьютер” ХХН-ийн веб сайтад байгаа цахим хичээлийг интернет ашиглан сурагчдад үзүүлэн хичээлдээ ашиглалаа.

  • Хүүхэд бүрт компьютер” ХХН-ээс “Икс Өү миний хэрэглээ” уралдааныг эхний шатны шалгаруулалтыг сургууль дээрээ удирдамж боловсруулан явуулж шалгарсан багш, сурагчид дараагийн шатны олимпиадад амжлттай оролцлоо.

  • Бага ангийн сурагчдад “Үдийн цай” өгч байгаатай холбоотойгоор үдийн цайны сэтгэл ханамжийн судалгааг багш О.Мөнхчандмань 17-20 бүтээгдэхүүнээс таалагддаг, таалгддаггүй бүтээгдэхүүнийг сурагчдаар зуруулан бүтээл хийлгэн үзэсгэлэн гаргалаа.

  • Икс өү компьютерийн бүрэн бүтэн байдал, сервер дагалдах тоног төхөөрөмжийн ашиглалтыг шалгаж ХХН-ийн мэргэжилтэн Өсөхбаяр ирж зөвлөн тусаллаа.

Хүүхэд бүрт компьютер” төслийн үйл ажиллагаа 2 жилийн хугацаанд хэрэгжих хугацаанд сурагчдын компьютер дээр ажиллах чадвар улам нэмэгдсэн, хичээлд ашигласнаар сургачдын идэвх оролдого,сонирхол болон багшийн мэдээллийн технологийн боловсролын түвшин, заах арга зүй, ур чадвар дээшилж байна.

Хүүхэд бүрт компьютер” төслийн веб сайтад тавигдаж буй цахим хичээлүүдийг сургалтад ашиглахад их үр өгөөжтэй, шинэлэг зүйл байлаа.

Тайлан бичсэн: Багш Б.Золзаяа

2010 оны 06 сарын 21 өдөр