Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Дорноговь аймгийн ЕБ-ын III сургуулийн тайлан PDF Хэвлэх Имэйл

Дорноговь аймгийн ЕБ-ын III сургуулийн икс өү компьютер ашиглалтын тайлан

2011оны 06-р сарын 13

2010-2011 оны хичээлийн жилд Дорноговь аймгийн ЕБ-ын III сургуулийн 2-5-р ангийн 321 сурагч, 17 багш икс өү компьютерийг сургалтандаа ашиглаж байна.

  • Тус сургуулийн 2-5-р ангийн анги удирдсан багш нар 2010 оны 10-р сарын 20-22 нд сургалт менежер, багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл оролцон икс өү компьютерийн гурвалсан гэрээнд сунгалт хийн захирлаар баталгаажуулан ажиллаж байна.

  • 2-5-р ангийн багш нар икс өү–компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээг судлан сургалтын хөтөлбөрөө боловсрууллаа.

  • 2-5-р ангийн нийт 100 сурaгчийг сургалтын гарын авлага болох икс өү компьютерийн сурах бичгээр ханган сургалтандаа ашиглалаа.

  • Бага ангийн багш нар болон суралцагчид Lap top.gov.mn сайтаар аялан мэдээлэл авч сургалтандаа ашиглаж байна.

  • 2011 оны 03-р сарын 21 нд бага ангийн багш икс өү компьютерийн програмууд дээр ажиллаж буй туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэн туршлага солилцсон нь нийт багш нарт дутуу дулимаг мэдэж байсан зүйлээ бусдаас суралцсан сайхан ажил боллоо.

  • 2010-2011 оны хичээлийн жилийн икс өү олимпиадыг 2011 оны 04-р сарын 22 нд 2-5-р ангийн сурагчид болон нийт бага ангийн багш нарын дунд зохион байгууллаа. Амжилтыг хүснэгтлэн харуулбал:

2-р анги

1-р байр – 2в ангийн сурагч Б.Есүгэн

2-р байр – 2в ангийн сурагч Н.Ган-Эрдэнэ

3-р байр – 2а ангийн сурагч Г.Чимэддорж

3-р анги

1-р байр – 3в ангийн сурагч О.Отгонбаяр

2-р байр – 3в ангийн сурагч Б.Ганзориг

3-р байр – 3в ангийн сурагч О.Энхболд

4-р анги

1-р байр – 4б ангийн сурагч Баттөр

2-р байр – 4а ангийн сурагч Б.Билгүүн

3-р байр – 4а ангийн сурагч Б.Дуламсүрэн

5-р анги

1-р байр – 5в ангийн сурагч Г.Маралмаа

2-р байр – 5в ангийн сурагч Г.Мичидмаа

3-р байр – 5б ангийн сурагч Д.Түвшинсайхан

Багш нараас

1-р байр – Ц.Агар-Адьяа

2-р байр – Х.Ганцэцэг

3-р байр – Н.Энхбаяр нар эзэллээ.

  • Багш Ц.Агар-Адьяа, 3в ангийн сурагч О.Отгонбаяр, О.Энхболд, 4а ангийн сурагч Б.Билгүүн, Б.Дуламсүрэн, 5а ангийн сурагч Б.Мөнхмарал, 5в ангийн сурагч Г.Маралмаа, Г.Мичидмаа нарын хамт Улаанбаатар хотод 2011 оны 05-р сарын 6-8 нд икс өү олимпиадад амжилттай оролцож Улаанбаатар хот болон бусад аймгийн багш нараас туршлага судалж, туршлагаа солилцсон үр дүнтэй ажил боллоо.

  • 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн багш Г.Мөнхжаргал өөрийн сонирхлын дагуу 2010оны 10-р сарын 01-ээс эхлэн 4-5-р ангийн 14 сурагчийг хамруулан икс өү компьютерийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн нь эцэг эх, сурагчдын талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо.

  • Бага ангийн 14 багш мэргэжлийн шалгалтыг икс өү компьютерийн “Turtle art” програм дээр ажиллах чадвараар даалгавар боловсруулан авлаа. Багш нар шалгалтанд маш их сонирхолтой бөгөөд амжилттай оролцож 100%-ийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн байлаа. Мөн икс өү компьютерийг багш болон суралцагчид сургалтандаа хэрхэн ашиглаж байгаа байдлыг тооцон багш нарын сар бүрийн үр дүнгийн урамшуулалд оруулж 5 онооны систэмээр үнэлэн дүгнэж цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Тайлан бичсэн: Сургалтын менежер Ц.Одгэрэл