Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТАЙЛАН PDF Хэвлэх Имэйл

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ХҮҮХЭД БҮРТ КОМПЬЮТЕР” ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

2011 оны 6 дугаар сар 20

Манай сургууль энэ хичээлийн жилд 731 гаруй суралцагч 45 багш, 16 ажилчин, 24 бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явууллаа.

Монгол улсын өрөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт тус сургуулийн II-V ангийн сурагчид 2008 оны 9-р сараас хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд 280 компьютерыг, 2-5-р ангийн 304 сурагчид ашиглаж байна.

Компьютерийг сургуулийн сургалтын менежер, анги удирдсан багш, эцэг эх, суралцагчидтай гэрээ байгуулан ашиглаж байна. Анхан шатны багш нар икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээгээр даасан ангидаа сургалт явуулсан.

 

Одоо 2-р ангиас бусад ангийн суралцагчид өөрийн компьютерээ бүрэн эзэмшиж, ашиглах чадвартай болсон. 2-р ангид 2-р хагас жилээс эхлэн ашиглаж байна.

Мөн анхан шатны багш нар математик, дүрслэх урлаг, байгалийн ухаан, технологи, төсөлт ажил, иргэний боловсрол хичээлд икс өү компьютерийг ашиглаж хичээлээ заадаг болсон. Хүүхдүүд бичих, зурах, бичээч яст мэлхий, бичлэг, яст мэлхий программыг бусад програмуудаас илүү сайн гүйцэтгэж, ашиглаж байна.

Нийт суралцагчид икс өү компьютерийг байнга гэрт нь ашиглуулдаг нь сурагчид бие даан компьютерээ бүрэн ашиглах, эзэмших боломжийг бүрдүүлж өгсөн.

2-5-р ангийн сурагчдын дунд икс өү компьютерийн эзэмшилт, программуудыг ашиглах чадварыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг.

  • Хэн хурдан бичих вэ?

  • Хэн сайхан зурах вэ?

  • Би чадна ? зэрэг олон тэмцээнийг зохион байгууллаа.

2011 онд 5-р анги төгссөн сурагчдын компьютерийг 2011-2012 оны хичээлийн жилд 2-р ангид суралцах сурагчдад шилжүүлэн ашиглуулахаар буцаан аваад байна. Мөн компьютерийн гар хуурч эвдрэх, цэнэглэгч шатах зэрэг эвдрэлүүд ихээр гарч байна.

2010-2011 оны амжилтаас

2010-2011 оны хичээлийн жилд зохион байгууллагдсан уралдаан тэмцээнд манай хамт олон амжилттай оролцлоо. Үүнд :

  • Багш Н.Галсанцэрэн “Чадвар” онлайн уралдаанд 2-р байр, "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаанд 1-р байр эзэллээ.

  • 5-р ангийн сурагч И.Санчирдорж "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаанд 2-р байр тус тус эзэллээ.

  • "Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаанд багаараа 2-р байранд шалгарсан.

Икс өү компьютерийн ашиглалтын явцад дараах дутагдлууд ажиглагдаж байна.

Интернэтэд олон хүүхэд зэрэг ороход холбогддоггүй, компьютер хурд муутай учир мэдээлэл хайхад төвөгтэй, программ гацах талтай, дуу сул, цэнэг амархан дуусдаг дутагдал гарч байна.

Икс Өү компьютертэй болсны онцлог ба давуу тал

- Сурагч нэг бүр комьпютертэй болсноор хүүхдүүд компьютерийн анхан шатны мэдлэгтэй болсон

- Компьютерийн ихэнх программууд дээр ажиллаж чаддаг болсноор сурч боловсрох орчин нөхцөл бий болсон

- Хүүхэд бүр тооцоолох,бичлэг хийх,чат, зураг зурах, яст мэлхийн урлан, etoys, Scratch зэрэг программууд дээр оюун сэтгэхүйгээ хөгжүүлэх, тоглоом тоглох зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна.

- Монгол хэл, математик,математик,зураг урлал, хүн байгаль зэрэг бүх хичээлээ комьпютер дээр явуулснаар багшийн ачаалал хөнгөвчлөгдөж, суралцагчдын сурах идэвх нэмэгдэж, сурагч бүр комьпютерээр хичээлээ хийх сонирхолтой болж байна.

- Сурагч нэг бүр комьпютертэй болсноор гэр бүлийн хүмүүс болох аав,ээж,ах,эгч,дүү нар нь компьютерийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болж байна.

2010-2011 онд Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

  • Бичих программ дээр хурдан шивж сурах дасгал ажлыг өдөр бүр хичээлээр болон гэрийн даалгавраар хийж ирлээ.

  • Зурах программ дээр өөрсдийн дуртай зургаа зурах дадлага ажил хийсэн

  • Бичлэг хийх, зургаа татаж, бичих программ дээр оруулах

  • Монгол хэл, математик, хүн байгалийн хичээлийг икс өү компьютер ашиглан заах ажлуудыг хийж ирлээ.

  • Багш нар сургалтанд хамрагдсны дараа багш нарын мэдлэг ур чадвар нэмэгдэж хичээлээ PDF хэлбэрээр бэлдэж икс өү комьпютерээр хичээл заахад улам илүү дөхөмтэй болж,сурагчдын мэдлэгийн хүрээ,сэтгэн бодох чадвар нэмэгдэж илүү олон хэлбэрийн бүтээл хийж, ур чадварын уралдаанд амжилттай оролцож байна.

  • Зурах программ дээр зурсан зургийн уралдаан тэмцээнүүдийг явуулсаны үр дүнд сурагчдын бичих, зурах, сэтгэх чадвар хөгжсөн нь харагдаж байна

  • Икс өү компьютерийн ном сурах бичиг, гарын авлагаар 100% хангагдсан.

  • Икс өү компьютерийг сургалтанд ашигласнаар сурагчдын сурлагын чанарт нэлээд ахиц гарч байгаа нь харагдаж байна.

Тайлан бичсэн: Бага боловсрол хариуцсан сургалтын менежер П.Оюунчимэг