Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

СБД-ийн 12 жилийн 4-р сургуульд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явцын тайлан PDF Хэвлэх Имэйл

СБД-ийн 12 жилийн 4-р сургуульд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явцын тайлан

2011.06.17

Хүүхэд бүрт компьютер хөтөлбөр нь манай сургуульд 2008 оны 01 сарын 25 наас эхлэн хэрэгжиж ирсэн билээ. 2-5р ангийн нийт 366 сурагч, анги удирдсан багш нар уг компьютерийг хичээл сургалтандаа хэрэглэн 4 жил болж байна.

2010-2011 оны хичээлийн жилд манай сургууль дараах ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:

  • Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтөнд икс өү агуулгыг тусгаж , хичээлээ зааж хэвшсэн.

  • Икс өү-Нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаан зарлаж багш Б. Бадам, Л. Намууцэцэг нар шалгарсан.

  • Сургуулийн нийт эцэг эхчүүд багш нарт сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж тайлагнасан.

2-5 р ангийн сурагчдад Икс өү компьютерийг хичээлд хэрэглэн сургах ,идэвхи сонирхлыг төрүүлэх зорилгоор Бид чадна тэмцээнийг явуулсан.

  • Анги удирдсан багш бүр компьютерийг шалган, хүүхэд бүрт хэрхэн зөв ашиглаж байгааг тэмдэглэн эцэг эхтэй гэрээ хийж ажиллалаа

  • 2-5 р ангийн багш бүр цахим нээлттэй хичээлийг зааж бусад багш нартаа үзүүлсэн \ 2011.11-12 сард \

Үүнд багш Одончимэг, Дуламсүрэн, Баярмаа нарын цахим хичээл, сурагчдын Икс өү компьютерийг эзэмшиж байгаа түвшин илүү сайн байлаа.

  • Багшийн сургууль дээр зохион байгуулсан Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон багш нарын хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэнд оролцсон.Уг үзэсгэлэнд багш Бадам, Намууцэцэг,Одончимэг нар сургуулийн сурагчдын Икс өү компьютер дээр хийсэн бүтээлүүд, сургуулийн сурталчилгааг танилцуулсан.Мөн анги тус бүрээс сурагчид олимпиадад оролцсон. \ 2011.11 сард \

  • ЗАН –ийн багш нар хамтран ямар хичээлд ямар порграм ашиглах талаар хичээлийн хөтөлбөртөө тусгаж оруулсан.

  • Икс өү компьютерийн сургагч багш Намууцэцэг залуу багш нарт компьютерийн хичээл заасан. \ улирлын амралтаар \

  • Миний хэрэглээ” хо компьютерийн 1-р шатны олимпиад уралдааныг сургууль дээрээ зохион байгуулахад 2-р ангиудаас 2б сурагч Номин, 2г Энхжин, 2в Жавзанпагма, 3а анги Уранчимэг, Хонгорзул, 3в Анужин, 4д Мичидмаа, 4б Мөнхболд, 5-р ангиас 5б Билгүүнтөгөлдөр, Гэрэлсүх, 5а Отгонбаяр нар шалгарч 2-р шатны олимпиадад оролцлоо.

Хо Компьютерийг хэрэглэснээр давуу тал

  • Хүүхэд бүр компьютерийн мэдлэгтэй болсон

  • Сурагчдын сонирхол идэвхи нэмэгдэж байна

  • Олон талын мэдээлэл авч сэтгэх чадвар нэмэгдэж байгаа нь ажиглагдсан.

Сул тал:

  • 4 жил хэрэглэсэн учир элэгдэл, эвдрэл их \ дэлгэц, гар, цэнэглэгч \

  • Сэлбэг хэрэгсэл үнэтэй учир төлж чадахгүй эцэг эхчүүд байна .

Тайлан бичсэн сургалтын менежер Г.Нарантуяа