Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Б.Хурметбекийн нэрэмжит Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуулийн тайлан PDF Хэвлэх Имэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Б.Хурметбекийн нэрэмжит Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуульд хэрэгжиж буй

“Икс өү компьютер ”-ийн төслийн 2010-2011 оны хичээлийн жилийн тайлан

Манай сургууль нь 2008 онд уг төсөлд хамрагдан 522 ширхэг компьютерийг тус сургуулийн бага ангийн 2-оос 5-р ангиудын сургалтанд амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Энэ хичээлийн жилийн хувьд манай хамт олон уг төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:

 

  • Икс өү компьютерийн сургалтыг зохион байгуулах тухай хөтөлбөрийн дагуу сар, улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөн явуулж ирлээ.

  • Икс өү компьютерийн энэ хичээлинй жилд шинээр 2-р ангийн 104 хүүхдэд тарааж үйл ажиллагааны мөрдлөг болгосон.

  • Шинээр болон урьд авсан компьютерүүдийг эцэг, эх, багш сургуулийн хүрээнд эрх зүйн баталгаажуулах гэрээг шинээр болон сунгах замаар хийж талуудын гарын үсгийг зуруулсан.

  • Уг компьютерийн сурах бичгүүдийг хүлээн авч сурагчдад тараасан.

  • Компьютерийн серверийг Улаанбаатар хотноо аваачин засуулж, бусад сэлбэг хэрэгслүүдийг хотоос авахуулж сургууль дээрээ мэргэжлийн багшаар тухай бүр засуулж хэрэглэж ирэв.

  • 2, 3-р ангиудад энэ хичээлийг БСШУЯамны сайдын тушаалын дагуу сургууль зохицуулах цагт багтааж хичээлээ зохион байгуулав.

  • Уг компьютеруудийг хичээл хоорондын холбоогоор уялдуулж бусад хичээлүүдтэй нягт холбож нээлттэй болон үзүүлэх хичээлүүд зохиож аймагт зохион байгуулсан “Модуль-1, 2, 3” сургалтуудын хүрээнд “Хичээлийн судалгаа”-нд ашиглав.

  • Энэ хүрээнд эзэмшсэн мэдлэгээ баталгаажуулж тулд параллель ангиуд болон бусад ангиудын хооронд янз бүрийн хэлбэрээр уралдаан тэмцээнүүд зохиож ирэв.

  • Яамнаас өгсөн чиглэлийн дагуу олимпиадыг тогтмол зохион байгуулж үйл ажиллагаагаа олон түмээнд сурталчлан ирэв.

  • Уг компьютерийн сургалтын хүрээнд холбогдох мэдээ тайлангаа тухай бүр хүргүүлж байв.

  • Сургуульд зохион байуулсан олимпиадад амжилт гаргасан багш сурагчдыг хөрөнгө мөнгөний боломжгүйгээс Улаанбаатар хотноо зохиогдсон тэмцээнд /олимпиад/ оролцуулж чадсангүй.

p { margin-bottom: 0.08in; }

Багш, сурагчдын нэрс

Анги

Регистер

Хүйс

Авсан нийт оноо

Эзэлсэн байр

1

Х.Марат

4

БЮ00291511

Эр

12.5

I

2

Е.Жансерик

4

БЮ99121537

Эр

12.5

I

3

Е.Берикбол

4

БЮ01261817

Эр

11.5

II

4

С.Елдос

4

БЮ00270616

Эр

11.5

II

5

А.Рамазан

4

БЮ00312638

Эр

11.5

II

6

К.Анаргүл

Багш

БЭ76052506

Эм

9.5

I

7

И.Майгүл

Багш

ХО71060128

Эм

9.5

I

8

Х.Назгүл

Багш

БЛ73122661

Эм

9.5

I

Тайлан бичсэн: Бага ангийн сургалтын менежер Х.Риза