Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

2010-2011 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын

хийсэн ажлын тайлан

 

2011- 06- 24

2010-2011 оны хичээлийн жилд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудын сургууль  тус бүр дээр хийгдсэн ажлын тайланг 2011 оны 6 сарын 13-20-ны хооронд хүлээн авч нэгтгэлээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хамтран ажиллаж буй сургуулиудынхаа хүрээнд:

  • Багш, сургалтын менежерүүдийн дунд сургалт семинар

  • Хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдол, сургуулиудын туршлагаас суралцах, дүгнэх, түгээн дэлгэрүүлэх, бага боловсролын агуулгыг электрон хэлбэрт оруулах ажлын явцтай танилцуулах зорилгоор МУБИС-ийн Багшийн сургууль, “Компьютер таймс” сэтгүүлийн газартай хамтран “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилт 2008- 2010 он тайлант үзэсгэлэн

  • Икс өү компьютерийн II, III, IV, V ангийн сурагчдын гарын авлагууд

  • Laptop.gov.mn сайтаар цахим номнууд

  • Онлайн олимпиад

  • Компьютерийн засвар үйлчилгээ

  • Бага боловсролын цахим хичээл

  • Сурагчдын дунд уламжлал болсон “Икс өү компьютер – миний хэрэглээ II” уралдаан зэрэг олон ажлуудыг зохион байгуулж нэгтгэн дүгнэлээ.

Икс өү компьютерийг эзэмших нь  мэдээлэл, харилцаа, технологийн эринд ажиллаж, амьдрах бодит чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэж буй боловсрол эзэмшихэд, бага насны хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан өөрөө болон бусадтайгаа хамтран суралцах,  туршиж үзэх замаар мэдлэг бүтээх,  зарчмаар  хэрэгжих  үйл ажиллагаа болох бөгөөд сургуулиудын тайлантай танилцахад тухайн орон нутагтаа болон сургуулиудынхаа хэмжээнд олон ажил зохион явуулж, сурагч, эцэг эх,  багш нар маань санаачлага, идэвхитэй оролцож, нийт багш, сурагчдын сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйлээр дүүрэн жил болж өнгөрчээ.

Багш нар энэхүү компьютерийг сургалтандаа болон өөрсдийгөө хөгжүүлэхэд ашиглах, хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах, компьютерээ хичээлийн хэрэглэгдэхүүн болгон тогтмол хэрэглэх, сургалтын хөтөлбөртөө тусган, бүх хичээлд тохирох үйлдлийг сонгон ашиглаж, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурах идэвхи сонирхлыг сэргээх, хөгжүүлэхэд  ач холбогдлоо өгч байна гэжээ.

Зохион байгуулсан олон ажлуудаас нь дурьдвал:

  • Дорноговь аймгийн III сургуульд бага ангийн багш Г.Мөнхжаргал өөрийн сонирхлын дагуу 2010оны 10-р сарын 01-ээс эхлэн 4-5-р ангийн 14 сурагчийг хамруулан ХО – компьютерийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн нь эцэг эх, сурагчдын талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болсон байна.

  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Б.Хурметбекийн нэрэмжит 3-р сургуульд компьютеруудийг хичээл хоорондын холбоогоор уялдуулж бусад хичээлүүдтэй нягт холбож нээлттэй болон үзүүлэх хичээлүүд зохиож аймагт зохион байгуулсан “Модуль-1, 2, 3” сургалтуудын хүрээнд “Хичээлийн судалгаа”-нд ашиглаж, энэ хүрээнд эзэмшсэн мэдлэгээ баталгаажуулж параллель ангиуд болон бусад ангиудын хооронд янз бүрийн хэлбэрээр уралдаан тэмцээнүүд зохион байгуулсан байна.

  • Дорнод аймгийн Хэрлэн сумын Аймгийн тэргүүний 11-р сургууль “Би уран зураач”, “Хурдан бичээч”, “Фото агшин” багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахим хичээл”-ийн уралдаан, “Би уран зураач зэрэг олон ажлуудыг санаачлан зохион байгуулсан нь багш сурагчдын идэвхийг өрнүүлсэн байна. Үүний үр дүнд суралцагчдын икс-өү ашиглах чадвар нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж улсын олимпиадад багаараа тэргүүн байранд орсон байна.

  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн Цогцолбор 3-р сургууль ажлын хүрээнд жилийн ажлын төлөвлөгөө гарган сургуулийн хэмжээнд багш нарын дунд нээлттэй хичээл зохион байгуулах, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргах , багш сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, туршлага солилцох , эцэг эхэд зөвлөгөө мэдээлэл өгөх , багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх , аймгийн төвийн сургуулиудын сургалтын менежер, бага ангийн багш нарт үзүүүлэх нээлттэй хичээл заах , аймаг улсын чанартай олимпиад уралдаан тэмцээнд багш сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, Икс Өү компьютерийн ашиглалтын судалгаа гаргах зэрэг ажлыг зохион байгуулжээ.

  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сонсгол болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 2-5-р ангийн нийт 125 сурагчид 3 дахь жилдээ ХО компьютерийг сургалтандаа ашиглан, компьютерийн анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшсэнээр хүүхдийн хэл яриа хөгжиж, үгийн нөөц нэмэгдэн, бодит болон хийсвэр сэтгэхүй, төсөөлөл, дүрслэн бодохуй, сурах сонирхол, бие даан ажиллах, сурах чадварт мэдэгдэхүйц ахиц гарч байна.

  • Багахангай дүүргийн “Хангай”цогцолбор сургуулийн багш нар математик монгол хэл, дүрслэх урлаг, байгалийн ухаан, технологи, төсөлт ажил, иргэний боловсрол англи хэл, хөгжим бүжгийн багш нар өөрийн хичээлд ХО компьютерийг ашиглаж хичээлээ тогтмол заадаг болсон.

  • Нийслэлийн чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 4д, 4в ангийн нийт 48 –н сурагч энэ хөтөлбөрт хамрагдаж , 4-р ангийн “Икс-Өү” компьютерийн хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа явуулжээ. Сурагчид гарын авлагатай болсноор сурагчдын сурах идэвх нэмэгдэж, багшийн ажлын ачаалал багасаж, хичээлдээ хэрэглэхэд нилээд дөхөм болсон бөгөөд 2010 оны 10 сард болсон хөтөлбөрт хамрагдсан бүх сургуулийн тайлант үзэсгэлэнд 2 ангийн нийт сурагчдын бүтээлээр идэвхтэй оролцсон ба сурагч бүр өөрийн бяцхан номтой болсон нь тэдний бүтээл туурвих алхам тавигдсан байна гэх мэт олон сайхан бүтээлч ажлуудыг дурдаж болох боловч тайлангаас та бүхнийг өөрсдөө уншиж танилцахыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд маань өөрсдийн арга туршлагаа хуваалцаж, хийж бүтээсэн ажлуудаа тайлагнаж  байгааг та бүхэндээ танилцуулж байна.

Тайланг нэгтгэсэн: Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга