Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

"Икс өү компьютер-Миний хэрэглээ II" уралдаан 2 үе шаттай явагдана. PDF Хэвлэх Имэйл

“Икс өү компьютер- Миний хэрэглээ-II” уралдааны удирдамж

Зорилго: Мэдээллийн технологийг сургалтанд ашиглах, “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, сурагчдын сурах сонирхолыг идэвхжүүлэх, багш нарын компьютер эзэмших чадварыг дээшлүүлэх

Сэдэв: Нэгжийн даргын баталсан “Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”-нд боловсруулна.
Хамрах хүрээ: “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан 21 аймаг, Нийслэлийн сургуулиудын 2-5 дугаар ангийн багш, сурагчид
Зохион байгуулалт: Уралдааныг 2 үе шаттай явуулна.
I шатны шалгаруулалт: Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулиуд тус тусын сургууль дээрээ зохион байгуулна. I шатны уралдаанд багш сурагчдын гүйцэтгэх даалгавар, гүйцэтгэл, шалгуурыг хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс БСГ ба сургуулиудад 4 сарын 20-ны дотор хүргэнэ. Хөтөлбөрт хамрагдсан 2-5 дугаар ангийн сурагчид болон багш нарт 4 сарын 22-ны өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд уралдааныг явуулна.
II шатны уралдааны бүртгэл: Сургуулийн нэгдсэн дүн болон эхний шатанд I, II, III байр эзэлсэн II шатанд оролцох эрхтэй багш, сурагчдын мэдүүлгийг тухайн орон нутгийн боловсролын газрын мэргэжилтэн, сургуулийн удирдлагууд 2010 оны 5-р сарын 1–ний дотор ХХН-ийн цахим шуудан Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой -руу илгээнэ. Хугацаандаа багтаж мэдүүлгээ ирүүлээгүй багш, сурагчид II шатны уралдаанд оролцох боломжгүй болно.
II шатны шалгаруулалт: Хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулиудаас
шалгарсан багш сурагчид 2011 оны 05 сарын 07-нд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 51-р сургууль дээр цагийн хуваарийн дагуу уралдаанд оролцоно.
Уралдаан явагдах цагийн хуваарь:
10.00-11.00 2, 3, 4, 5-р ангиуд зэрэг явагдана.
11.00-12.30 багш нар
II шатны шалгаруулалтыг дүгнэх журам: Анги тус бүрээс алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, сурагчдын бүтээлийг www.laptop.gov.mn сайтаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
Дүнгийн хурал: 2011 оны 5-р сарын 08–ний 17 цагт 51-р сургуулийн хурлын зааланд болно. Жич: “Икс Өү компьютер-миний хэрэглээ –II ” уралдаантай холбоотой мэдээлэл, гарын авлага, хичээлүүд www.laptop.gov.mn сайт дээр байгаа болно. Сургууль бүрээс 1 уртасгагч, оролцогч бүр дүүрэн цэнэгтэй икс өү компьютер, цэнэглэгчтэйгээ ирнэ.


Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Мэдээлэл технологийн үндэсний парк, 312 тоот.

Цахим хуудас: www.laptop.gov.mn

Цахим шуудан: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой

Харилцах утас: 99119054, 98610838, 98990878, 98610836

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж