Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

"Чадвар" онлайн уралдааны дүн гарлаа. PDF Хэвлэх Имэйл

"Чадвар" онлайн уралдаанд оролцогчдоос ирүүлсэн даалгаварын гүйцэтгэл болох 768 файлыг цахим шуудангаар илгээсэн 118 захиагаар хүлээж авав. Ирүүлсэн файлуудыг үзэхэд: Улаанбаатар хотоос БГД-ийн "Мон Гени" цогцолбор, БНД-ийн "Боловсрол", "Гүн галуутай"  сургуулиуд, хөдөө орон нутгаас Архангай "Хүмүүн 3", Өвөрхангай "Мэргэд" цогцолбор, Завханы Улиастай 4-р, Сэлэнгэ 3-р, Дархан Уул 26-р, Төв аймаг Баян сумын сургуулиудын 2-5 дугаар ангийн сурагчид, бага ангийн багш нар болон Булган Хутаг Өндөр сумын сургуулийн бага ангийн багш оролцов.

Уралдаанд 2-р ангийн 13, 3-р ангийн 29, 4-р ангийн 25, 5-р ангийн 36, бага ангийн 12 багш оролцлоо.  Нийт сурагчдын даалгавар гүйцэтгэл нь дундажаар 42,67%- ийн гүйцэтгэлтэй, багш нарынх 48,17%-ийн гүйцэтгэлтэй дүгнэгдэв. Энэ үзүүлэлт нь чамлалтгүй их хөдөлмөрийн үр дүн тул хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс уралдаанд оролцсон бүх багш, сурагчид, дэмжигчиддээ талархаж, цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Уралдаанд 50%-иас дээш гүйцэтгэлтэй оролцогчдын дүнг доор үзүүлэв. Эхний 3 байр болон тусгай шагналт байр эзэлсэн оролцогчдын нэрсийг шар өнгөөр тодоруулсан байгаа.