Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Онлайн уралдааны тухай PDF Хэвлэх Имэйл

“Чадвар” онлайн уралдааны удирдамж

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хот, хөдөөд хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудын бага боловсролын багш нар, 2-5 дугаар ангийн сурагчдын дунд “Чадвар” онлайн уралдаан зарлаж байна.

Зорилго:

Багш, сурагчдын хамтын бүтээлч сэтгэлгээ, техник технологи, интернетийн орчинд ажиллах чадвар болон багш сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, икс өү компьютерийн хэрэглээг идэвхжүүлэх, бусдаас туршлага солилцох боломж олгох

Хамрах хүрээ:

Хөтөлбөрт хамрагдсан Нийслэл, орон нутгийн сургуулиудын бага боловсролын багш, сурагчид хамрагдана. Оролцогчийн тоо хязгаарлахгүй.

Хугацаа:

2010-2011 оны хичээлийн жилд 12, 2, 5 сард зохион байгуулна.

Шалгаруулах журам:

“Чадвар” онлайн уралдаанд багш, сурагчид өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж оролцоно. Уралдааны даалгаврыг “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж боловсруулна. Нэгж өөрийн вэбээр дамжуулан уралдааны удирдамж, уралдаанд зориулсан агуулгыг мэдээлнэ. Уралдааны удирдамж,  зарлал мэдээ тавигдсанаас хойш 5 хоногийн дараа “Чадвар” онлайн уралдааны даалгавар вэбд тавигдана. Уралдааны даалгавар ил болсноос хойш багш, сурагчид 5 хоногийн дотор даалгавруудыг хийж, гүйцэтгэлийг цахим шуудан Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой -руу илгээнэ. Илгээхдээ оролцогч бүр өөрийн тухай мэдээллийг “Оролцогчийн танилцуулга” /Хоёрдугаар хавсралтаас үзнэ үү/ загварын дагуу бөглөж, хийсэн даалгавар гүйцэтгэлийн цахим файлуудтай хавсарган илгээнэ. Сурагчид анги алгасан даалгавар гүйцэтгэж болно.

Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж “Чадвар” онлайн уралдааны гүйцэтгэлийг цахим шуудангаар хүлээн авч, ирсэн хугацааг харгалзан даалгавар гүйцэтгэлийн хувиар нь жагсааж байр эзлүүлнэ. “Чадвар” онлайн уралдааны дүн, нийт оролцогчдын даалгавар гүйцэтгэсэн материалуудыг http://www.laptop.gov.mn  цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

Уралдааны даалгаврын агуулгын хүрээ:

Уралдааны даалгавруудыг  икс өү компьютерийн “Бичлэг”, “Зурах”, ”Бичих”, “Пиппи”, “Яст мэлхийн Урлан”, “Scratch” үйл ажиллагаануудын хүрээнд хийж гүйцэтгэхээр боловсруулна.

Уралдааны даалгавар гүйцэтгэлд тавигдах шаардлага:

Цахим шууданд хавсаргах даалгаврын гүйцэтгэлүүд нь дараах хэлбэртэй байна.

  1. “Бичих” үйл ажиллагаагаар бүтээгдсэн файлыг RTF-ээр хадгалсан байх
  2. “Пиппи” үйл ажиллагаагаар бүтээгдсэн гүйцэтгэлийн файл .py хэлбэртэй байх/Нэр өгч хадгалсан файл юм./
  3. “Яст мэлхийн Урлан” үйл ажиллагаагаар бүтээгдсэн гүйцэтгэлийн блокууд ил тод үзэгдэж байхаар дэлгэцийн зураг болгосон байх
  4. Scratch” үйл ажиллагаагаар бүтээгдсэн гүйцэтгэл файл нь .sb өргөлттэй байх /Хэрхэн файлаар авах тухай зөвлөмжийг хоёрдугаар хавсаралтаас үзнэ үү/

Уралдааныг шалгаруулах үзүүлэлт:

  1. Сурагчдыг ангийн төвшингөөр нь шалгаруулна.
  2. Даалгаврын зөв гүйцэтгэлийг хувиар илэрхийлнэ. /Нийт авах онооны хэдэн хувийг авснаар нь/
  3. Зөв бичих дүрэм, найруулга зүйн хувьд алдаагүй байдал /Найруулгын хувьд оновчтой эсэхээр нь/
  4. “Яст мэлхийн Урлан” үйл ажиллагааны гүйцэтгэл нь нэг товшилтоор үр дүнгээ  үзүүлдэг байх/Хамгийн оновчтой, товч гүйцэтгэлээр/

Шагнал урамшуулал:

Багш, сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн хувь, түүнийг ирүүлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж байр эзлүүлж дараах шагналуудаар урамшуулна.

Үүнд:

Нэгдүгээр байр: 1 өргөмжлөл, алтан медаль /Дурсгалын зүйл/

Хоёрдугаар байр: 2 өргөмжлөл, мөнгөн медаль /Дурсгалын зүйл/

Гуравдугаар байр: 3 өргөмжлөл, хүрэл медаль /Дурсгалын зүйл/

Оролцогч бүр икс өү компьютерийн  бичих үйл ажиллагаагаар доорх загвараар өөрийн тухай мэдээллийг бичиж ирүүлнэ./Оролцогч өөрийнхөө зургийг Бичлэг үйл ажиллагаагаар авч зургаа байрлуулна./

Оролцогчийн танилцуулга


1. Овог: ...................................

2. Нэр: ....................................

3. Хүйс:...................................

4. Нас: ....................................

5. Дүүрэг:.................................

6. Аймаг: .................................

7. Сум: ..........................

8. Сургууль: ............................................

9. Анги, бүлэг: ........................................................

10. Анги удирдсан багшийн овог, нэр:...............................

11. Уралдаанд бэлтгэсэн багшийн овог, нэр:.................................

12. Харилцах утасны дугаар: .....................................................................

 

 

Тодорхой мэдээллийг

98610836 утас, болон Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой цахим хуудас дээр мэдээлэгдсэн “Нээлттэй хөөрөлдөөн”-р өдөр бүр 12-13 цагийн хооронд харилцана уу?