Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Сургалт явагдав. PDF Хэвлэх Имэйл

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургууль дээр Хатгал, Ханх, Алаг-Эрдэнийн сургуулиудын бага боловсролын багш нар 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 өдрийн давтан сургалтанд хамрагдав.

Сургалтанд:


 

Хөвсгөл аймгийн БСГ-ын бага боловсрол хариуцсан арга зүйч,

Ханх сумын сургуулийн анхан шатны 10 багш 1 менежер, 1 мэдээлэл зүйн багш,


Алаг- Эрдэнэ сумын сургуулийн анхан шатны сургалтын 8 багш,


Хатгал тосгоны анхан шатны сургалтын 10 багш, мэдээлэл зүйн 1, бага боловсролын менежер 1, нийт 33 багш хамрагдлаа.


Сургалтыг багш нарт тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, шинээр багшилж байгаа багш нарыг икс өү компьютер эзэмшихэд нь хамт олны хамтын ажиллагаагаар чадваржуулах, шинэ үйлдлийн систем суулгах, шинээр програм хангамж суулгах, хэрэглэх дадал чадварыг нэмэгдүүлэх, сургалтаар тодорхой бүтээлүүдийг оролцогч бүр хийж, туршиж, өөрийгөө таниж мэдэх, цаашид хөгжих боломжыг ойлгуулах зорилготой байв. Мөн сургуулиудын эвдэрсэн икс өү компьютерүүдийг оношлох, засварлах, улмаар Хатгал тосгоны сургуулийн икс өү компьютер дэмжих сервэр суурилуулах, интернэтэд холбгдох боломжийг судлах, турших зорилготой байв. Сургалтанд багш нар идэвхтэй, оролцож, их зүйлийг сурч мэдсэн тухайгаа нэргүй авсан сургалтын тухай үнэлгээндээ илэрийлсэн байна. Гурван сургуулийн икс өү компьютерүүдийн эвдрэлийг сургалтын бус цагаар засварлаж, гэмтлийг илэрүүлж, санал солилцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багш нар дараах санал, хүсэлтүүдийг илэрхийлж байв. Үүнд:

1. Сургалтын талаар

· Сургалтыг ойр ойрхон хугацаанд түлхүү хийх

· Сургалтыг дулаан цагт тухайн суманд нь хийх

· Сургалтын үр дүн өгөөжид сэтгэл хангалуун байгаа

· Сургалтыг сурагчдын амралтыг тааруулж явуулах

· Бүлгээр хийх дасгал сонирхолтой байсан

· Гарын авлага хэрэгтэй байгаа

· Сурагчид икс өү компьютер сайн эзэмшиж байгаа

· Маш их зүйл мэдэж авсан сургалт боллоо.

2. Сэлбэг хэрэгсэл хангалтын талаар

· Эвдрэл гэмтлийн сэлбэг хэрэгслээр хангалт хийх

· Сэлбэгийн өртөг өндөр байгаа нь хүндрэл учруулж байгаа.

· Улаанбаатар хот руу эвдрэлийг засуулахад хугацаа их алддаг тул орон нутагт нь засвар үйлчилгээг хүргэх

· Эвдрэл гэмтэл ихтэй байгаа

· Акталж, сэлбэг болгон хэрэглэж болох эсэх тухай

· Икс өү гурав хувилбарын компьютерэй болох боломжтой эсэх

· Бүх хүүхэд икс өү компьютертэй болох боломж бий эсэх

· Сэлбэг нь ховор

3. Шийдвэрлэсэн асуудлууд:

· Сургуулиудад олгогдсон гараар цэнэглэгчүүдийг ашиглалтанд оруулаагүй байсныг ангиудад тараан хуваарьлуулан хэрэглүүлж эхлэв.

· Нийт гурван сургуулийн 67 ширхэг компьютер үзэж, гэмтлийг оношлов. 65 ширхэг цэнэглэгч үзэж, утас нь тасарсан 25 ширхгийг илрүүлж, засварлах аргад сум бүрээс нэг багшийг сургасан.

· Хатгал сумын сургуулийн шинэ байранд икс өү компьютер дэмжих сервэрийг бага боловсролын менежерийн өрөөнд суурилуулж, 3 антенийг байршуулж, дотоод сүлжээний утаснуудыг татав.

· Багш нарын гарын авлагатай болох тухай асуудлыг 16 цахим номыг өгч, хэрхэн икс өү компьютерээр уншиж болохыг зааж сургав.

· Сургалтанд хамрагдсан багш нар сургалтаар бий болгосон бүтээлүүдээ цахим хэлбэрээр авч, зөөх, хуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд суралцсан.

Ажлын байранд явуулах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, сургалт явуулах бүх нөхцөл бололцоогоор хангаж ажилласан Хатгал сургуулийн захирал Бямбадулам, бага боловсролын менежер Ундармаа, орос хэлний багш Сэрдамба нарт болон сургалтанд оролцох бололцоог олгосон Ханх, Алаг Эрдэнэ сумын сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлж байна. Сургалтанд оролцсон бүх багш нартаа цаашдын ажил үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөе.

"Хүүхэд бүрт компьютер" ХХНэгж