Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

“ Хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийн хэрэгжилт 2008-2010 он” тайлант үзэсгэлэн зохион явуулах удирдамж PDF Хэвлэх Имэйл

Мэдээлэл, холбоо, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэдээллийн технологи нь шинэ зууны иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээ болж байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн зарим сургуулиудын 2-5-р ангийн сурагчдад “Икс өү” компьютер түгээгдээд Монгол улсын хэмжээнд 12000 сурагч, багш нарын сургалтанд ашиглагдаж 3 жил болж байгаа бөгөөд хөтөлбөрийн эхний шат дуусч байгаатай холбогдуулан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдол, сургуулиудын туршлагааас суралцах, дүгнэх, түгээн дэлгэрүүлэх, бага боловсролын агуулгыг электрон хэлбэрт оруулах ажлын явцтай танилцуулах зорилгоор БСШУЯ, МУБИС-ийн Багшийн сургуультай хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ: “Икс өү” компьютер түгээгдсэн сургуулиуд

Хугацаа: 2010 оны 11 сарын 4- ний 11-17 цагт

Хаана: МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд

Зохиогдох ажлууд:

1. Сургууль тус бүр 1:2 хэмжээтэй талбайд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар үзэсгэлэн гаргах

2. Сургууль тус бүр 3-5 минутын илтгэл бэлтгэн тавих

3. 2-5 ангийн тус бүр нэг шилдэг сурагч, 1 багш “ Би чадна” тэмцээнд оролцох

4. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн бэлтгэсэн бага боловсролын электрон агуулгууд болон Багшийн сургуулийн багш, оюутнуудын хийсэн цахим хичээлүүдийг нийтийн хүртээл болгох

5. Улаанбаатар хотын бага ангийн багш нар болон багшийн сургуулийн оюутнууд үзэсгэлэн үзэх

Тавигдах шаардлага:

• “Би чадна” тэмцээнд оролцох багш, сурагчдыг сургуулийн хэмжээнд шалгаруулж, 2010 оны 10 - р сарын 28-ний дотор дүнгээ гаргаж, анги тус бүрээс шалгарсан тус бүр нэг сурагч, нэг багшийн материалыг анкетаар хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ. Уралдааныг 2010 оны 11 дүгээр сарын 4 нд Багшийн сургууль дээр зохион байгуулж, дүнгээ гаргана.

• Үзэсгэлэнгийн самбар, зохиомжийг сургууль тус бүр бүрэн хариуцна.

• 2010 оны 11 сарын 4- ний 9-10 цагийн хооронд бүтээлээ байрлуулна. Хөтөлбөрт хамрагдсан нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудыг хамтран ажиллахыг урьж байна

Удирдамж боловсруулсан: ХХН-ийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д.Энхтулга Холбогдох утас: 98633683