Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

НЭЭЛТТЭЙ ХӨӨРӨЛДӨӨН-д тавтай морилно уу? PDF Хэвлэх Имэйл

"Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн зүгээс нийслэл, хөдөө орон нутгийн сургуулиудад хүрч үйлчлэх зорилгоор http://webchat.freenode.net/ IRC хөөрөлдөөн хийх харилцааны суваг нээлээ. Хөөрөлдөөнд оролцогчид хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаатэй холбоотой асуулт асуух, санал хүсэлтээ илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах боломжоор хангах зорилготой юм.

 

Иймд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд, сургуулиудын удирдах ажилтнууд, мэдээлэл зүйн болон бага боловсролын багш нарыг оролцуулан өөрсдийн ажил үйлчилгээндээ дэмжлэг авч ажиллахыг хүсье. Хөөрлдөөнд оролцохдоо дээр бичсэн хаягыг товшиж дараах үйлдлүүдийг хийнэ. Үүнд:

 

  1. Нэр асуусан хэсэгт өөрийн нэрээ бичнэ.
  2. Доор нь байх Channels: гэсэн хэсэгт #olpc_mn гэж бичнэ.
  3. Элдэв хэлбэртэй үзэгдэх үсгүүдийг анхааралтай харж, доор байх хэсэгт адилхан үсгүүдийг товчлуурт гараас бичнэ.
  4. Бэлэн болсон бол Connect: гэсэн товчлуур товшино. /доор зургаар харуулав./