Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

“ИКС ӨҮ КОМПЬЮТЕР ТҮҮНИЙГ СУРГАЛТАНД АШИГЛАХ АРГА ЗҮЙ- II ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх Имэйл

Уг сургалт нь “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын багш нарын икс өү компьютер дээр ажиллах чадвар, багш нарын мэдлэг, заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилтыг хангахад чиглэгдсэн бөгөөд хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн сургуулиудын анхан шатны 97 багш буюу нийт хамрагдах ёстой багш нарын 72,9% - ийг хамруулан 2010 оны 10 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр явууллаа. Сургалтыг

• Икс өү компьютерийн агуулгыг бүлэг сэдэв, бүлэг сэдвийг нэгж хичээл болгон хуваах нь

• Нэгж хичээлийн хамрах хүрээ, зорилго зорилтыг тодорхойлох нь

• Нэгж хичээлийн агуулга арга зүй, үнэлгээг тодорхойлох нь

• Суралцагчдыг сурахуйг дэмжих, икс өү компьютерийн гарын авлагыг 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох нь

• Цахим хичээл,сургалтанд ашиглах, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй сэдвүүдээр явууллаа.

Сургалтыг хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга, сургагч багш А. Отгонжаргал, Т. Энхбаяр, Т.Бадамцэцэг, Л. Намууцэцэг, О.Алтанцоож нар удирдан явууллаа. Сургалтын электрон агуулга боловсруулж буй багш нарын багаас “Икс өү компьютерийг сургалтын хэрэглэгдэхүүн болгоход боломжтой байж болох хувилбар, агуулгыг нэгж хичээлийн хөтөлбөрт хуваах, нэгж хичээлийн хөтөлбөрийг хэрхэн хийх, икс өү компьютерийн гарын авлагын онцлог, сургалт явуулах арга зүйн талаарх хувилбар” хичээлүүдийг боловсруулж багш нартай санал бодлоо хуваалцлаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар энэ сургалтын материалаас санаа авч, өөрсдийн сургуулийн онцлог, сургалтын арга зүйтэй уялдуулан сургалтын хөтөлбөр, нэгж хичээлийн хөтөлбөрөө хийх боломжтой.

Мэдээллийг бэлтгэсэн: Сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга

Сургалт дээр авсан зурагнуудын зургийн цомог руу энд дарж ороод үзнэ үү!

Татаж авах файлууд.

Агуулга

Гарын авлага

Нэгж хөтөлбөр