Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

“ИКС ӨҮ КОМПЬЮТЕРИЙГ СУРГАЛТАНД АШИГЛАХ НЬ, Е- СУРГАЛТЫН АГУУЛГА АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан нийслэлийн сургуулиудын анхан шатны сургалтын менежерүүд 2010 оны 9 сарын 25 нд нийслэлийн Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургууль дээр энэ хичээлийн жилийн анхны сургалтандаа амжилттай хамрагдлаа.Сургалтын зорилго нь: Ерөнхий боловсролын сургуулийн 2-5-р ангийн сурагчдын дунд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж, хөтөлбөрийн эхний шат дуусч байгаатай холбогдуулан хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, сургуулиудын удирдлагуудын икс өү компьютер дээр ажиллах чадвар улмаар багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулж, хөгжүүлэх зорилтыг хангахад оршиж байсан болно.

Сургалтыг

1. Икс өү компьютерийн агуулгын үлгэрчилсэн хүрээ, хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2. Икс өү компьютерийн програмуудын агуулгыг нэгж хичээл хөтөлбөрт тусгах нь

3. Бага боловсролын цахим хичээл, түүнийг сургалтанд ашиглах, агуулга, арга зүй

4. Суралцагчдыг сурахуйг дэмжих, икс өү компьютерийн гарын авлагыг 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох нь гэсэн сэдвүүдээр явууллаа.


 

1. Сургалтанд хамрагдсан менежерүүд өөрсдийн сургууль дээрх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа туршлагаас бусдадаа таниулахаас гадна Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн сургалтын менежер Батсүх, 28-р сургуулийн сургалтын менежер С. Жаргалмаа, Эрдмийн өргөө цогцолбор сургалтын менежер Б. Сарантуяа, 13, 40, сургалтын менежер Эрдэнэцэцэг, Энхтуяа, 93-р сургуулийн сургалтын менежер Ч. Оюун, 20-р сургуулийн сургалтын менежер С. Наранцэцэг, Багануур дүүргийн Боловсрол цогцолборын менежер Баясгалан нар 2009-2010 оны хичээлийн жилийн ололт амжилт, хийгдсэн ажлуудаасаа танилцуулсан нь хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа сургуулийн туршлагаас түгээн дэлгэрүүлсэн өгөөжтэй санал, зөвлөмж боллоо.

Сургалтын менежерүүдийн хэлсэн санаанаас дурьдвал:

• Багш нараа их сайн бэлтгэх

  • Сургуулиуд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг өөрсдөө зохион байгуулж явуулах, хурдан бичлэг, зураг , видео бичлэгийн гэх мэт
  • 2-р ангид стандартад багтсан цагаас гадна олгогддог сургуулийн мэдлийн 3 цагийн 1-ийг хичээлийн хуваарьт оруулан “ икс өү ” хичээлийг тавьж өгч сурагчдад анхны дадлыг сайтар эзэмшүүлэх, 3,4,5-р ангиудад хичээлийн хэрэглэгдэхүүн болгож тусгай цаг тавилгүй хэрэглэх нь
  • Сургуулиудын захиралуудад нэгжийн зүгээс албан ёсоор санал болгож, сервертэй болгох ажилд туслах
  • Компьютер ашиглаж буй хичээлдээ багш нар хоорондоо холбоо тогтоож бие биенээсээ байнга суралцах
  • Хойшид шилжүүлэн хэрэглэх багш нартаа сургууль дээрээ урьдчилан сургалт явуулж бэлтгэх
  • АУБ нар эцэг эхчүүддээ сургалт явуулж хэвших
  • Сургууль дээр явагдаж буй ур чадварын уралдаанд хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглах
  • Гарын авлага номнуудаа хурдан хэвлүүлж тараах гэх мэт олон санал хэлэлцэгдлээ. Тус сургалтанд хамрагдсан сургалтын менежерүүд цаашид ажиллах ажлын чиг, төлөвлөгөөтэй болж, үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтыг удирдан явуулсан: Хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга

Сургалтын үеэр авсан зурагнууд: