Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Сургалтын менежерүүд ажлын төлөвлөгөөгөө гаргалаа PDF Хэвлэх Имэйл

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт хамрагдсан Улаанбаатар хотын сургуулиудын сургалтын менежерүүд ХХН-ийн дарга Б. Янжмаа, хөтөлбөрийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга, компьютерийн түгээлт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Өсөхбаяр нар Мэдээллийн технологийн үндэсний паркийн 301 тоотод 2010 оны 9 сарын 8 ны 10 цагт ажил хэргийн уулзалт, семинар хийлээ. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, сургалт, сургалтын агуулгын талаар сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн Д. Энхтулга илтгэл тавьж, энэ хичээлийн жилд ажиллах ажлын чиглэлийг гарган зааварчилгаа өглөө. Уг зөвлөлгөөнөөр:

  • 2010-2011 оны хичээлийн жилийн сургалт, семинар ажлын төлөвлөгөө
  • Хөтөлбөрийн сургалтын агуулгын талаас баримтлаж буй ажлын чиглэл
  • Икс өү компьютерийн гарын авлага бэлтгэгдэн гарч буйтай холбогдуулан, гарын авлагын бүтэц, 11, 12 жилийн тухайн ангийн хичээлийн агуулга арга зүйтэй холбох арга зүйн шийдэл
  • Цахим хичээл, сурагчдын бие даан суралцахуйг дэмжих, сургалтанд ашиглах, арга зүй
  • Сургалтыг гардан явуулах багш нарын компьютер ашиглах чадварыг сайжруулах
  • Сургуулиудын интернэт, серверийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Икс өү компьютерийн татан авалт, засвар үйлчилгээ зэрэг олон асуудлаар ярилцаж шийдвэрлэлээ.

Хөтөлбөрт хамрагдсан сургуулиудаас 4, 12, 20, 28, 51, 52, 57, 93, 111, Эрдмийн өргөө, Оюуны ундраа, Сэтгэмж цогцолбор, Боловсрол цогцолбор, Чандмань цогцолбор, Багахангай дүүргийн сургуулиудын сургалтын менежерүүд семинарт идэвхитэй оролцлоо. Жич: Баянгол дүүргийн Эрдмийн ундраа, Монгени, 13-р сургууль, Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн сургалтын менежерүүд холбогдох бичиг баримтыг авч, шаардлагатай судалгааг гаргаж өгнө үү !

Холбогдох утас 98633683