Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

2010-2011 оны хичээлийн жилийн зорилт(Нийслэлийн зорилт) PDF Хэвлэх Имэйл

2010-2011 оны хичээлийн жилийг “Боловсролын салбарын ажилтан, хамт олны мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажил гүйцэтгэлийн соёлыг дээшлүүлэх жил” хэмээн үзэж дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.

1. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гарсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах;

2. Сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалтын цэвэр, бохир жинг нэмэгдүүлэх;

3. ЕБС-ийн сургалтыг батлагдсан графикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулах;

4. “Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын стратеги” боловсруулж хэрэгжүүлэх;

5. Хичээлийн судалгаа хийх арга зүйг түгээн дэлгэрүүлэх;

6. Сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний хангамж, аюулгүй байдлын баталгааг хангасан загвар сургуулиудыг бий болгох;

7. Сургууль цэцэрлэгүүдийг нэг сурагчид ноогдох хувьсах зардлын нормативаар санхүүждэг зарчимд бүрэн шилжүүлэх;

8. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.