Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

2010-2011 оны хичээлийн жилийн зорилт(Яамны зорилт) PDF Хэвлэх Имэйл

“Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг үндэслэн 2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог хангах хүрээнд “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” стратегийг үргэлжлүүлэн баримтлана. 2010-2011 оны хичээлийн шинэ жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын эрх зүйн харилцаанд үүсэж буй бэрхшээл, зөрчлийг арилгах, хөгжлийн шаардлагаар үүсэж буй шинэ харилцааг зохицуулах зорилгоор Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барина.

2. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартыг батлуулан мөрдүүлж эхлэнэ.

3. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалтыг 0,5 хувиар нэмэгдүүлж, 98,5 хувьд хүргэнэ.

4. 2010-2011 оны хичээлийн жилд суралцагчдын хамран сургалтын бохир ба цэвэр жинг тодорхой хувиар ахиулж, товлосон түвшинд хүргэнэ.

5. Сургууль завсардалтын хувийн жинг 2009-2010 оны хичээлийн жилд 1,2 хувь байсныг 1,0 хувь болгон бууруулж, нийт сургууль завсардалтын бага боловсрол дахь эзлэх хувийг 20 хувиар бууруулна.

6. Бага, дунд боловсролын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Кембриджийн хөтөлбөр”-т нийцүүлэн шинэчлэх ажлыг энэ хичээлийн жилээс эхлүүлнэ. Бага, дунд боловсролын стандартыг турших түшиц лаборатори сургуулийг Улаанбаатар хотод байгуулж ажиллуулна.

7. Ерөнхий боловсролын сургуулийг сургалтыг батлагдсан гарфикийн дагуу 11 ба 12 жилийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр зэрэгцүүлэн чанартай зохион байгуулна.

8. Суралцагчдын авъяас билгийг хөгжүүлэх, сургууль, цэцэрлэгт секц, дугуйланг байнга, тогтвортойгоор хичээлүүлэх санхүү, материалын болон эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулиудад оюун ухааны гимнастик болох шатарын спортын сургалтыг зохион байгуулж эхэлнэ.

9. Монголын уламжлалт сэтгэлгээ, зан заншил, соёлын өвийг суралцагчдад эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид судлах “Иргэний боловсрол” хичээлийн агуулгын хүрээг боловсруулж, I-III ангид хэрэглэх сурах бичгийг зохиож, хичээл заах багш нарыг бэлтгэнэ.

10. Сургуулийн номын сангаар дамжуулан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн бага ангийн сурагч бүрийг, 11 жилийн сургуулийн бага ангийн сурагчдыг 40-80 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрийн сурах бичгээр хангана. 2010-2011 оны хичээлийн жилд 58 нэр төрлийн сурах бичгийг шинээр хэвлэж, дахин хэвлэж, нөхөн хангана.

11. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалтад хэрэглэгдэж байгаа сурах бичгүүдийн агуулга, арга зүй, хэвлэлтийн чанар, хүртээмж, ашиглалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, сурах бичгийг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлын чанар, үр өгөөжийг улам нэмэгдүүлнэ.

12. Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитой үнэлэх зорилгоор сургалтын явцын үнэлгээг нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр, анги дэвших шалгалтыг үндэсний сургалтын хөтөлбөр, төгсөх шалгалтыг бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтээр тус тус үнэлж, I-III ангийн сурагчдын стандарт бус үнэлгээг улсын хэмжээнд нэгдсэн арга зүйгээр хэргэжүүлэх шинэ журмыг мөрдөж эхэлнэ.

13. Сургалтын байгууллагын сургалт, хүмүүжлийн ажлын агуулга, арга зүйн уялдаа холбоог сайжруулахын тулд НЭГЖ ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ, ХЭРЭГЖИЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ талаар шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагааныхаа менежментийг шинэчилнэ.

14. Ерөнхий боловсролын сургуульд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг үргэжлүүлэн хэрэгжүүлнэ.

15. Боловсролын нийгмийн ажилтнууд ажлын байрны шинэ тодорхойлолтод заагдсан чиг үүргээ гүйцэтгэж, хүүхдийн сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь хангахад чиглэсэн сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг мэргэжлийн түвшинд явуулна.

16. Сургалтын байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 1 дүгээр улиралд батаан шинэ загварт шилжүүлэх бичилт хийж, сургалтын байгууллагын регистрийн нэгдсэн бүртгэлийг шинээр хөтөлж, мэдээллийн бааз бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

17. Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг хэмжих үзүүлэлтийг тооцох арга зүй, боловсролын удирдлагын бүх түвшинд дэвшүүлсэн зорилтын тайлан мэдээг зохих шаардлагын дагуу бүрэн гүйцэт, зөв бодитой, хугацаанд гаргах хариуцлагыг өндөржүүлж, боловсролын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ажилд чанарын ахиц гаргана.

18. Цэцэрлэг, сургууль бүр хоол, хүнсний хангамжийн үйлчилгээг аюулгүй байдлыг хангах стандарт шаарлага, горимын дагуу гүйцэтгэж, нэгж байгууллага, холбогдох албан тушаалтны үүрэг, хариуцлагыг чанд мөрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуульд үдийн үйлчилгээг үе шаттайгаар навтрүүлж эхэлнэ.

19. Албан бус боловсролын мэдээллийн бааз байгуулж, хүүхэд бүрт хүрч үйлчлэх боловсролын үйлчилгээний агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгоно. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ