Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Заан PDF Хэвлэх Имэйл

Заан нь 3-8 метр хүртэл том байдаг. Насанд хүрсэн заан нь 5000 килограмм хүрдэг. Энэ амьтныг хүнтэй харьцуулахад үнэхээр үлэмж биетэй хөлийн хурууны хумс нь гэхэд л хүүхдийн гар шиг том. Зааны 2 соёо нь дэлхийн хамгийн том шүд бөгөөд 1 соёо нь л гэхэд насанд хүрсэн хүн шиг урт байдаг. Заан нь өдөрт дунджаар 100 килограмм өвс ургамал иддэг. Заримдаа заан хэт том биетэй учир бүхэл бүтэн модыг навчтай нь мөчиртэй нь хүү татан унагаачихдаг. Зааны зулзага 3-4 сар эхийнхээ сүүг уудаг. Заан нь жижиг эсвэл том бүлээрээ амьдардаг. Хамгийн туршлагатай эм заан нь сүргээ удирдан авч явдаг нь бусад арслан мэтийн амьтдаас ялгаатай юм. Заан нь маш урт хошуутай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар өндөр модноос ургамал жимс олж идэх бөгөөд хошуугаараа ус сорон ам руугаа дамжуулан уудаг байна. Тэр хошуугаараа бүрээ шиг дуугарч ч чадна. Өөрөөр хэлбэл бие биетэйгээ харьцахад нь хошуу нь бас л гол үүрэг гүйцэтгэдэг.